Агипарын Бакей

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Жим Андерсоны хамт

Агипарын Бакей Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 1 дүгээр 10 жилийг 1976 онд, Хөдөө аж ахуйн их сургуулийг 1980 онд эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны доктор, академич.

Тэрбээр 1980 оноос Зүүнхараагийн сангийн аж ахуйд эдийн засагч, 1980-1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн эдийн засгийн тэнхимд багш, 1989-1996 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч, 1996-1997 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Нийгэм-эдийн засгийн албаны проректор, 1997-2001 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн факультетэд декан, улмаар 2001-2004 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалтын албаны проректороор тус тус ажиллаж байсан.

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон өлгийчүүдийг парламентад төлөөлж байхдаа 2005-2006 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Түүнчлэн 2009-2011 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Шинжлэх ухааны албаны проректор, 2010-2011 онд Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүн байсан.

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдон ажилласан.

1998 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2001 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2005 онд Алтангадас одон, 2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, 2011 онд Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан болсон. Англи, орос хэлтэй.