Самбуугийн Дэмбэрэл

Самбуугийн Дэмбэрэл (1956 онд Улаанбаатар хотод төрсөн)- 2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1963-1973 онд Нийслэлийн 33-р дунд сургууль төгссөн.

1978 - 1981 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн факультет төгссөн.

Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]

1981-1984 онд Комплекс импорт нэгдэлд ня-бо.

1984-1990 онд Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан.

1990-1997 онд Зах зээл судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан.

1997 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал.

1997-2012 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга.

2012-2016 онд Иргэний Зориг намаас Монгол Улсын Их Хуралд сонгогдож гишүүнээр ажилласан.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

2000 онд Алтангадас одон, 2005 онд Гавьяат эдийн засагч, 2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон.