Чүлтэмийн Улаан

Чүлтэмийн Улаан- (1954 оны 4-р сарын 22-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн) -Монгол улсын төрийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, шадар сайд, Сангийн сайд.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль

1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр

1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академи тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга

1985-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгч

1992-1996 онд П.Жасрайгийн Засгийн газрын Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн /Сүхбаатар аймгаас/

2000-2004 онд Монгол Улсын Н.Энхбаярын Засгийн газрын Сангийн сайд

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал

2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2006-2007 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2015-2016 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2018-2020 оны 7-р сар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

2001 онд Алтангадас одон, 2007 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор шагнуулсан.