Jump to content

Цэндийн Молом

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цэндийн Молом (1932 онд Увс аймгийн Давст сумын нутагт төрсөн- 2020 оны 11-р сарын 10-нд нас барсан) БНМАУ-ынь Сангийн сайд, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга зэрэг албан тушаал хашиж явсан, Монголын төрийн зүтгэлтэн байв. 2006 онд Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол хүртсэн.

Ц.Молом 1932 онд Увс аймгийн Давст суманд төрж, 1950 онд Санхүү эдийн засгийн техникум, 1958 онд ЗХУ-ын Эрхүү хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгсөж, санхүүч эдийн засагч мэргэжил эзэмшжээ.

Тэрбээр 1950-1963 онд Сангийн яаманд зааварлагч, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд байцаагч, Санхүү эдийн засгийн техникумд багш, хичээлийн эрхлэгч, захирал, Сангийн яаманд хэлтсийн дарга, орлогч сайд, 1963-1965 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны ерөнхий хорооны гишүүн, 1965-1968 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-д худалдааны төлөөлөгч.

1968-1969 онд Сангийн яамны нэгдүгээр орлогч сайд, 1969-1979 онд Сангийн яамны сайдаар тус тус ажилласан. Улмаар 1979-1983 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын ардын хянан шалгах хорооны даргаар ажиллаж байв.

1983-1985 онд Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хороонд ахлах эдийн засагч, 1985-1988 онд Монголын иргэний агаарын тээврийн газарт орлогч дарга, 1988-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны яамны орлогч сайд байсан. Энэ үеэр социалист орнуудын хамтын валют шилжих рублийн бодит ханш, түүнийг үндэсний валютад хөрвүүлэх, худалдааны бус төлбөр тооцоог боловсронгуй болгох, гадаад худалдааны үнэ дотоодын бөөний үнийн уялдаа холбоог зохицуулах, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банктай хамтран  урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах, түүнийг ашиглах нөхцөлийг тодорхойлох ажлыг гүйцэтгэжээ. Мөн социалист орнуудын хамтын валют болох шилжих рублийн бодит ханш, түүнийг үндэсний валютад хөрвүүлэх, худалдааны бус төлбөр тооцоог боловсронгуй болгох, гадаад худалдааны үнэ дотоодын бөөний үнийн уялдаа холбоог зохицуулах, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банктай хамтран  урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах, түүнийг ашиглах нөхцөлийг тодорхойлох ажлыг гүйцэтгэжээ.

1990-1994 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1994-1997 онд “МИАТ” компанийн ОХУ дахь ерөнхий төлөөлөгчөөр тус тус ажиллажээ.

  • Санхүү, банкны тэргүүний ажилтан
  • Алтан гадас одон
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • Монгол Улсын Гавьяат эдийн засагч (2006)