Jump to content

Далрайн Даваасамбуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Далрайн Даваасамбуу (1951 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн) -Монгол улсын төрийн зүтгэлтэн, Сангийн сайд, Элчин сайд, дипломат.

1961-1969 онд Завхан аймгийн Сантмаргац, Цэцэн-Уул сум, Тосонцэнгэл хотд бага, дунд сургуульд сурч төгссөн. 1969-1972 онд Санхүү, эдийн засгийн техникумд сурч төгссөн.

1973-1979 онд ЗХУ-ын Москвагийн олон улсын харицааны дээд сургууль /МГИМО/ төгссөн. Олон улсын харилцааны эдийн засагч мэргэжилтэй.

1979-1990 онд Сангийн яаманд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга,

1990-1992 Сангийн яамны орлогч сайд

1992-1995 онд Сангийн яамны сайд,

1995-1999 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх,

2001-2007 онд Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд,

2007-2010 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газар зөвлөх,

2010-2014 онд УИХ-ын даргын зөвлөхийн алба хашсан.

2017 оноос Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга,

2018 оноос мөн Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны Төсвийн тогтвортой байдлын Зөвлөлийн даргаар ажиллаж байна.