Эрдэнийн Бямбажав
Эрдэнийн Бямбажав (1938 онд Увс аймгийн Өмнөговь сумын нутагт төрсөн) -Монгол Улсын төрийн зүтгэлтэн, Сангийн сайд, Элчин сайд.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1957 онд Улаангомын дунд сургууль төгссөн.
1963 онд ЗХУ-ын Эрхүү хотын Санхүү, эдийн засгийн дээд сургууль төгссөн.
1963-1967 онд Монголбанкинд мэргэжилтэн.
1967-1972 онд Сангийн яамны валютын хэлтсийн дарга.
1972-1978 онд Сангийн яамны нэгдүгээр орлогч сайд.
1979-1984 онд болон 1994-1996 онуудад Сангийн сайдаар ажилласан.
1984-1988 онд Үнэ стандартын улсын хорооны дарга.
1989-1992 Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хорооны 1-р орлогч дарга, Засгийн газрын гадаад эдийн засгийн хорооны 1-р орлогч дарга, Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн орлогч дарга.
1992-1994 онд Монгол Улсаас Казахстан улсад суугаа Элчин сайд.
1996 оноос Санхүүгийн зөвлөгөө өгөх "Их тусч" ХХК-ний захирал.
2010 оноос “Бодь даатгал”ХХК-ий ТУЗ-ийн хараат бус гишүүн