Эрхүү
Хот
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Оросын хотын жагсаалт |
Эрхүү (Иркутск) — ОХУ-ын Эрхүү муж болон Эрхүү дүүргийн засаг захиргааны төв, хүн амаараа Сибирийн 6 дахь том хот бюу 617 315 хүн амтай (2021 оны байдлаар).
Дорно Сибирьт Ангар болон Иркут мөрөний бэлчир дээр Байгаль нуураас 66 км зайд оршино. 100 мянган оюутан сурдаг шинжлэх ухааны томоохон төв. Аж үйлдвэр- онгоцны үйлдвэр, усан цахилгаан станц, хүнсний үйлдвэрүүдтэй. Транссибирийн төмөр замын болон «Байкал» и «Сибирь» зэрэг Холбооны автозамын сүлжээний зангилаа газар. Энэ хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар 1971 онд байгуулагдаад өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулдаг байна. /хаяг. г.Иркутск, ул.Лапина 11./
Түүх[засварлах | edit source]
1661 онд казак цэрэг ардын түрүүч Яков Похабов өвөлжөө (өвлийн байшин) суурин барьж сууснаас эхлэн Эрхүү үүсжээ.[2] 1686 онд хаант төрөөс суурин хэмээх өргөмж хүртсэн. 1760 онд Москватай холбогдох зам харгуй татагджээ. Хятадаас Монголын нутгаар цай, торго, мод, алт, арьс, үнэт эдийг Хиагт, Эрхүүгээр дамжин Орост хүргэдэг байсан.
1821 онд Сперанскийн шийдвэрээр Сибирь хоёр хуваагдахад Дорно Сибирийн амбан сайдын газар Эрхүүд төвхнөж байв. XIX зуунд I Николай хааныг унагахаар тэмцсэн Декабристийн бослого дарагдсанаар зураач, ноён, төрийн зүтгэлтэд буруутаж Сибирьт цөлөгдсөн. Тэдний ихэнх нь Эрхүүд төвлөж барилга байшин, уран бүтээлээ туурвин соёлыг түгээсэн нь өнөөдөр Эрхүүгийн содон үзэмж болон үлджээ. 1879 онд их гал түймэр гарч байсан. 1896 онд цахилгаанд холбогдож, 1897 онд төмөр зам бүрэн тавигдаж галт тэрэгний өртөөтэй болж байв.
XX зуун гараад Оросын иргэний дайны хэдэн жилд Эрхүүд улаан-цагаан армийн тэмцэл, тулаан олон болжээ. 1937 оноос хойш Эрхүү мужийн засаг захиргааны төв болсон. 1950-1959 онд Ангар мөрөнд Эрхүүгийн усан сан баригдсан. 1920 онд цаазар аваачигдсан Александр Колчакийн хөшөөг 2004 онд босгожээ.
Газар зүй[засварлах | edit source]
Эрхүү хот улсын нийслэл Москвагаас 5185 км, Байгал нуураас баруун хойш 72 км зайд Енисей мөрөнд цутгадаг Ангар мөрний эрэгт оршдог. Эрхүүгийн УЦС-ын хэсэгт мөрөн 580 м өргөн болдог. Хотын нэрийн анхдагч утга болсон Иркут гол хотын баруун урдаас ирж Ангарт цутгадаг. Ангар хотыг зүүн эрэг, баруун эрэг гэж хоёр хуваана.
Уур амьсгал[засварлах | edit source]
Эрхүү зундаа халуун, өвөлдөө хүйтэн. VII сард дунджаар +18°C, ихдээ +37.2°C, I сард дунджаар −18°C, туйлдаа −49.7°C хүрнэ.
Эрхүү | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Эрхүү хотын уур амьсгалын хүснэгт
Эх сурвалж: wetterkontor.de
|
Зам тээвэр[засварлах | edit source]
Сибирийн төмөр зам, Сибирийн хурдны зам (M53, M55) Эрхүүгээр дайрна. Төмөр замаар Монгол улстай холбогдоно. Эрхүүгийн нисэх буудалд олон улсын нислэг буудаг.
Хүн ам зүй[засварлах | edit source]
Он | 1856 | 1897 | 1931 | 1967 | 2000 | 2013 |
---|---|---|---|---|---|---|
Хүний тоо | 24 100 | 51 000 | 113 200 | 420 000 | 593 700 | 606 137 |
Эрхүү хотод 2013 онд 606 мянган хүн оршин сууж байна. 2010 оны тооллогоос үндэслэвэл 91.8 хувь нь орос, 2.3 хувь буриад, 1.1% украйн, 0.8% татар ард байгаа ажээ.[5]
Ах дүү хот[засварлах | edit source]
Эрхүү дараах хотуудтай ах дүүгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлжээ:[6][7]
|
|
Цахим холбоос[засварлах | edit source]

Зүүлт, тайлбар[засварлах | edit source]
- ↑ Itogi Vserossijskoj perepisi naselenija 2010 goda. Tom 1. Čislennostʹ i razmeščenie naselenija (Ergebnisse der allrussischen Volkszählung 2010. Band 1. Anzahl und Verteilung der Bevölkerung). Tabellen 5, S. 12–209; 11, S. 312–979 (Download von der Website des Föderalen Dienstes für staatliche Statistik der Russischen Föderation); Itogi Vserossijskoj perepisi naselenija 2010 g. po Irkutskoj oblasti (Ergebnisse der allrussischen Volkszählung 2010 für die Oblast Irkutsk). online
- ↑ Lantzeff, George V., and Richard A. Pierce (1973). Eastward to Empire: Exploration and Conquest on the Russian Open Frontier, to 1750. Montreal eduacadtion: McGill-Queen's U.P.
- ↑ Народная энциклопедия «Мой город». Иркутск.
- ↑ Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов)
- ↑ Население города Иркутска по данным Всероссийской переписи населения 2010 года
- ↑ (Орос хэл) Sister cities of Irkutsk
- ↑ (Орос хэл) МЕЖДУНАРОДНЫЕ ОТНОШЕНИЯ И - Известия ИГЭА