Александр Колчак

Александр Колчак

Бүтэн нэр адмирал Александр Васильевич Колчак
Төрсөн газар Оросын Хаант Улс, Санкт-Петербург хот
Нас барсан газар ЗХУ. Эрхүү хот
Ажиллагаа/салбар Тэнгисийн цэргийн
Нэгж дивиз
Тулалдаанууд/дайнууд Орос-Японы дайн, Дэлхийн нэгдүгээр дайн, Оросын иргэний дайн

Александр Васильевич Колчак (1874 оны 11 сарын 16 нд Санкт-Петербург, 1920 оны 02 сарын 07 нд Иркутск хот) Хаант Оросын Тэнгисийн цэргийн командлагч, иргэний дайны үед большевик засгийн газрын эсрэг цагаантаны армийг удирдаж байсан бөгөөд Орос улсын Дээд захирагч байсан хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Адмирал Колчак 1874 онд Санкт-Петербург хотноо цэргийн хүний гэр бүлд төржээ. Түүний аав нь тэнгисийн цэргийн хошууч генерал цолтой хүн байсан байсан ба Крымын дайны үед 1853—1856 онд Севастополь хотын хамгаалалтанд оролцожээ. Дайны дараа далайн яамны харьяа Обуховсоийн заводод ерөнхий инженер зохион бүтээгчээр ажилласан байна. Адмирал Петербургийн гимназид элсэн орж суралцан 1894 онд Тэнгисийн цэргийн сургуулийг төгссөн байна. Тэрээр 1895-1899 онд алс дорнодын Владивосток хотод томилогдон ажиллажээ. Улмаар Оросын өрнө зүгийн тэнгисийн бааз Корнштадад томилогдон 1900 он хүртэл хойд туйл судлалын “Зарья” хөлөг онгоц дээр алба хаасан байна. Маш хүнд зовлон бэрхшээлийн даван туулж аялан ирээд өөрийн хэсэг нөхдийн хамт хойд туйлд “Колчак ба Туйл” гэдэг аялал зохион байгуулж Оросын газар зүйн нийгэмлэгийн шагналаар шагнуулж байжээ. 1904 онд Орос-Японы дайны үед буцан ирж Порт-Артур боомтод томмлогдон иржээ. Тэрээр Оросын хэрэх онгоц Аскольдыг удирдан Японы хэрэх онгоц Такасогог устган эзэн хаанаас гэгээн Аннагийн одонгоор шагнагдсан байна. Гэвч тэрээр шархдан Нагасаки хотын шоронд дайн дуустал хоригдсон байна. 1905 оны 04 сард Санкт-Петербург хотноо эргэн ирж Оросын шинжлэх ухааны академид орж ажиллан эрдэм шинжилгээний нилээд олон бүтээл туурвисан байна. 1906 онд Оросын тэнгисийн цэргийн жанжин штабд орж Балтын флотыг удирдсан байна. 1914 онд Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Балтийн флотыг удирдан дайнд удаа дараа ялалт байгуулж шалгарсан тул 1916 оны 04 сард контр-адмирал, 08 сард вице-адмирал цолоор тус тус шагнуулсан байна. Улмаар Хар тэнгисийн флотын удирдагч болсон. 1917 онд Орос оронд хувьсгал болж дэлхийн 1-р дайнд өөрчлөлт гарсан бөгөөд Хар тэнгисийн флотод бослого гарч үймээн самуун дэгдэж байжээ. Тэрээр бүх албан тушаалаасаа бууж Петроград хотноо ирсэн бөгөөд түр засгийн газартай хэлэлцээ хийсэн байдаг. Удалгүй тэрээр АНУ, Европоор хэсэг аялан явж байгаад цагаантаны Түр засгийн газрыг дэмжин 1918 онд Владивосток хотноо эргэн ирсэн байна. Тэрээр дээд командлан захирагч “адмирал” цол авч 110,000 хүн бүхий арми байгуулан Омск, Уфа, Саратав хотуудыг эзлэн авч байжээ. Тэрээр тухайн үедээ хаант засгийг дахин сэргээхийн төлөө байсан бөгөөд гадны улсуудын дэмжлэг нилээн авсан юм. Түүний мэдэлд 300,000 км нутаг дэвсгэр 7 сая орчим хүн байсан. Колчакийн байдал нь большвекуудад аюул занал учруулж эрс шийдэмгий арга хэмжээ авахад хүргэсэн. Улаан арми 1919 оны 4 сард сөрөг давшилт хийн цагаантаны хүчийг Уфа зэрэг томоохон хотоос хөөн гаргаж цагаан армийг Сибирийн зүг шахсан байна. Тухайн үед улаан армийг домогт жанжин Тухаче́вский командлан захирч бүх цагаантаныг Уралаас зүүнтийш хөөн гаргасан. Гагцхүү өмнө зүгт Дени́кины арми үлдээд байсан бөгөөд Колчак тэр 2 хүчээ нийлүүлж чадалгүй салсан байдаг. Омск хотноо ихэнх хүчээ алдсан адмирал Колчак Эрхүүгийн зүг Транс-Сибирийн төмөр замаар Чехийн легионы хамгаалалтайгаар явсан боловч Эрхүүд бослого гарган хотыг хувьсгалчид хянаж байсан. Энэ үед Атаман Семёнов Эрхүү хотоос шахагдан Чита хотод түр байрлаж байжээ. Генерал Каппель 30,000 орчим цэрэгтэйгээр адмиралын араас алдарт “Сибирийн мөсөн аян”-г эхлүүлсэн. 1920 оны 1 сард Францын генерал Жаннен өөрийн аюулгүй байдлаа адмиралаар солин түүнийг хувьсгалт зөвлөлд хүлээлгэн өгсөн юм. Эрхүүгийн хувьсгалт зөвлөл адмиралд үймээн дэгдээгч гадаадын гар хөл хэмээн ял тулгасан бөгөөд Москвагийн зөвлөмжийн дагуу адмирал Колчакийг цагаантаны түр засгийн газрын ерөнхий сайд Виктор Николаевич Пепеляевийн хамт 1920 оны 2 сарын 7 нд буудан хороож цогцосыг нь Ангар мөрөн живүүлэн мөрөө балласан юм.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Софья Фёдоровна Колчак гэдэг байсан бөгөөд тэрээр Францад хүүгийн хамт цагаачлан амьдарч улмаар 1956 онд нас барсан юм. Түүний хүү Колчака Ростислав 1910 онд төрсөн бөгөөд дэлхийн 2-р дайнд Францын талд орон Фашистын эсрэг тулалдан дайны дараа 1965 онд нас баржээ. Хүү Александр Парис хотод амьдарч байна.

Намтарууд[засварлах | кодоор засварлах]

  • Admiral Kolchak. M. I. Smirnov. The Slavonic and East European Review, Vol. 11, No. 32 (Jan., 1933), pp. 373–387
  • Problems of Polar Research: a Series of Papers by Thirty-one Authors. Special Publication No.7. New York, American Geographical Society, 1928.
  • The testimony of Kolchak and other Siberian materials. Stanford University Press. 1935.
  • Civil War in Siberia: The Anti-Bolshevik Government of Admiral Kolchak, Jonathan D. Smele. Cambridge University press, 1996.
  • White Siberia, N.G.O. Pereira. McGill-Queens University Press, 1996.

Цаашид унших[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Alexander Kolchak – Викимедиа зураг, бичлэг, дууны сан