Jump to content

Хаант Оросын алтны нөөц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хаант Орос Улсын алтны нөөц- Дэлхийн нэгдүгээр дайны үед Оросын эзээн хаан Николайн шийдвэрээр Хаант Орос Улсын алтны нөөцийг дайны бүсээс хол Казань хотод нүүлгэн шилжүүлсэн байдаг. Энэхүү алт болон бусад үнэт эрдэнэийн асар их нөөцийг Оросын иргэний дайны үед Орос орны дээд захирагч гэж өргөмжлөгдсөн адмирал Колчак улаантнаас булаан авч өөрийн эзэмшилд байлгаж байсан. Энэхүү алтны нөөцийг Колчак зарим хэсгийг нь зарцуулсан ба иргэний дайны үмээн самуун ихтэй тэр үед чехийн корпусын цэрэг орос орноос ухрах үедээ олзлон өөрийн мэдэлд байлгаж байгаад Улаан армид бүслэгдсэн үедээ орос орноос гарах болзол болгон улаантаны талд адмирал Колчак ба Хаант оросын алтны нөөцийн зарим хэсгийг шилжүүлсэн түүхтэй. Мөн энэ алттай Атаман Семёнов ба Барон Унгерн холбогдож байсан байдаг. Бослого гаргасан Чехийн kорюусын цэргүүд эх орондоо очихдоо Хаант Оросын алтны нөөцийн зарим хэсгийг авчран [[Чехийн үндэсний банк[[ны алтны анхны нөөцийг бүрдүүлсэн гэж зарим судлаачид үздэг байна.

Хаант Орос дэлхийн хамгийн баян гүрний нэг байсан юм. Хаант улсын эрдэнэсийн санд оросын болон XYIII, XIX ХХ зууны алт, мөнгөн зоос, алтан гулдмай, алмаз зэрэг үнэт эрдэнэс хадгалагдаж байсан ба 1914 оны байдлаар Оросын алтан нөөц дэлхийн хамгийн том нь байв. Тэр үеийн алтан рубль 0,774235 г алтан агуулгатай, 1 сая рубль нь 774 тонн алт болж байсан. Тэр үеийн 9,46 рубль нэг фунт стерлинг, 1,94 рубль нэг доллар, 0,46 рубль нэг марк, 0,37 рубль нэг франктай тэнцэж байжээ. Дэлхийн I дайн эхлэхэд Оросын алтан нөөц 1 миллиард 695 сая рубль буюу 1311 тонн алт болж байжээ. Дэлхийн I дайнаар Хаант Орос улс нь алтны нөөцөө ашигласан байдаг. [[Большевивик[[уудыг засгийн эрх авахад Оросын алтан нөөц 1101 сая рубль байв. Хувьсгалын дараа Оросууд алтан нөөцөө олон хотуудад тараан байршуулжээ. Харин Казаньд бүх нөөцийн тэн хагас төвлөрсөн байв. 1918-1920 бол Зөвлөлт Засаг дээсэн дөрөөн дээр байсан он жилүүд юм. 1918 оны 7 дугаар сарын 27-нд Ардын Комиссариатын Зөвлөл алтан нөөцийг нүүлгэн шилжүүлэх бүлэг байгуулжээ. Тэд нийтдээ 80 мянган пуд үнэт зүйлс зөөх үүрэг хүлээж, тээврийн хэрэгслээ бэлтгэсэн байна. Гэтэл 1918 оны 8 дугаар сард цагаантны хурандаа В.О. Каппель, чехийн отрядын хамтын довтолгоо эхэлсэн тул большевикууд хотоос алтыг яаравчлан гаргах шийдвэр гаргасан боловч нэгэнт хожимдсон байна. Тэд Казаниас ердөө л 4,6 тонн аль буюу 100 хайрцаг алт гаргаж чаджээ.

Дэлхийн I дайны үеэр Оросын арми 600 мянга гаруй австри-унгарын армийн цэргийг олзолжээ. Тэдний гуравны нэг нь словак, чехүүд байсан. Австри-Унгарын эзэнт гүрэн, түүний хаан Гассбургийн удамын төлөө тулалдахыг славян гаралтай тэд хүссэнгүй. олзлогдсон славян гаралтай цэргүүдээр сайн дурын цэргийн ангудыг Хаант Орос зохион байгуулж байлаа. Энэ жишгийн дагуу 1916 он гэхэд сайн дурын Чехийн цэргийн корпус бий болжээ. Тэд Брестийн найрамдлын дараа 40 мянган цэрэгтэй болсон байв. Брестийн найрамдлын гэрээний дагуу германы тал олзлогдсон чехүүдийг шилжүүлэн өгөхийг Зөвлөлт Оросын Засгийн газраас шаарджээ. Хүнд байдалд орсон большевикууд чехүүдийг Владивостокоор дамжуулан буцаах шийдвэр гаргажээ. Энэ үед Транссибирийн замаар баруун тийш олзонд байсан герман, австри, унгарүүд, зүүн тийш чехүүд явах болов. Чехийн корпус 7 мянган километр урт сунасан гэдэг. Тэд хоорондоо зодолдож, зэвсэгт мөргөлдөөнд хүртэл оролцож байлаа. Ингээд төмөр замын нэгэн өртөөн дээр чехийн цэргүүд улаантаны талтай будилаан үүсгэн эмх замбараагүй байдал үүсгэжээ. Тухайн хот дах улаантаны удирдлага чехийн цэргүүдийн зэвсгийг хураан авах шийдвэрг гаргажээ. Зөвлөлт засагт таагүй хандаж байсан чехүүд үүнийг далимдуулан зөвсөгт бослого гарган тухайн хотыг эзлэн авч, улаантаны засаглалыг устгасан байна. Хүч сул байсан сибирь дэх зөвлөлт засгийн талыхан энэ бослогыг дарах орлдлого гаргасан боловсөргөн хүрээг хамран өргөжсөн байна. Боссон чехүүд Самара хот дах Зохион байгуулах хурлын талд орж улаантантай зэвсэгт тэмцлийг өрнүүлсэн байна. Мөн Самар хотод Зохион байгуулах Хурал Зөвлөлт засагт дайсагнаж, түүний Ардын арми нэртэй зэвсэгт хүчин дорно зүгээс Казань хот руу давшиж байв. Энд хаант засгийг баримтлагч хурандаа Каппель Ардын армийн ангудыг удирдан Казань хот руу даюсан байна. Каппелийн ангиудтай хамт бослого гаргасан чехийн корпус давшилтад оролцсон байна.

хурандаа Каппель Самарын Ардын армийн ангуудыг командлан Казань хотыг 1918 оны 8 дугаар сарын 7-нд улаантнуудаас бүрэн цэвэрлэжээ. Тэрээр хурандаа С.Чечект бичсэн цахилгаандаа: “Тоолж барахгүй байна. Оросын 650 саяын алтан нөөцийг булаан авлаа” гэсэн байдаг. Түүнээс гадна Каппель асар их зээлийн тэмдэгт, алтан гулдмай, цагаан алт, бусад эрдэнэс олсон. Үүнээс 10 өдрийн дараа Казаниас олзолсон Хаант Оросын алтан нөөц таван зуун тонн алт, 750 хайрцгаас багагүй цалин мөнгийг хэдэн хот дамжуулж байснаа 1918 оны 11 дүгээр сард Омскд авчирч адмирал Колчакийн Засгийн Газрын мэдэлд шилжүүлсэн байна. Үүнээс хойш түүнийг “Колчакийн алт” гэж түүхэнд тэмдэглэх болжээ. Алтыг Омск хотын улсын банкны салбарт хадгалжээ. Банкны ажилтнууд 1919 оны 5 дугаар сард тооллого хийсэн. Бүх хайрцагнуудын лац ломбыг шалгаж нягталсны дараа Омскт 650 сая рублийн буюу 505 тонн алт байгааг тогтоосон байна. Түүнээс гадна улсын нөөцөд ороогүй алт буюу Улсын Жин хэмжүүрийн Гол Танхимд хамаарах алт ихээхэн хэмжээгээр байсан аж. Гэтэл Оросын Дээд захирагч гэж нэрлэгдэж байсан Колчакийн арми 1919 оны 8 сараас эхлэн улаантнуудад цохигдож эхлэю. Барууныхан Лениний Зөвлөлт Засаг, Колчакийн Омскийн Засаг хоёрын алийг хүлээн зөвшөөрөх гэсэн эргэлзээ нэгмөсөн шийдэгдэв. Алтан нөөцийг хаашаа хийх нь хэн ч үл мэдэгдэх асуудал болжээ. Энэ үед Колчак алтаа аван Эрхүүг зүглэжээ. 1919 оны 10 дугаар сарын 31-нд алтан нөөцийг офицерийн бүрэлдэхүүний хүч нэмэгдүүлсэн хамгаалалтын дор вагонд ачаалжээ. Алт болон хамгаалалт 40 вагонд байрласан ба ахин 12 вагонд дагалдах хүмүүс суусан байна. Транссибирийн төмөр замыг Ново-Николаевк буюу одоогийн Новосибирскээс Эрхүү хүртэл чехийн корпус хянаж байсан юм. Энэ үед чехүүд оросоос гарахын хүслэн болж байв. Колчак Уфад байсан тэдний удирдах газар буюу директорийг тарааж, нэлээд хүчирхийлсэн байна. алт бүхий Колчакийн штабын галт тэрэг Нижнеудинскт 1919 оны 12 дугаар сарын 27-нд иржээ. Энд Антантын төлөөлөгчид адмирал Колчакийг Оросын Дээд захирагчийн эрхээсээ татгалзаж, алтан нөөц бүхий цувааг Чехийн корпусын мэдэлд өгөхийг албадсан байна. Ингээд чехүүд оросын алтанд эзэн суув. Чехийн командлал амна нв өгсөн амлалтаа умартан Колчакийг өаривчилан Эрхүүд байсан Эсерүүдийн Улс төрийн Төвд 1920 оны 1 дүгээр сарын 15-ндхүлээлгэн өгчээ. Хэд хоногийн дараа эсерүүд адмиралыг большевикуудад өгчээ. Чехүүд Оросоос саадгүй гаргах баталгааны хариу болгож 409 сая рублийн алтыг Зөвлөлтийн талд 1920 оны 2 дугаар сарын 7-нд буцаан өгсөн байна. Зөвлөлт Оросын Санхүүгийн Ардын Комиссарын Газар 1921 оны 6 дугаар сард лавлагаа хийж, адмирал Колчакийн засаглалын жилүүдэд Оросын алтан нөөц 235 сая рубль буюу 182 тонноор багассан гэж дүгнэлт гаргасан юм. Зарим хайрцганд нь алтан цутгамлын оронд тоосго, чулуу хүртэл хийсэн байжээ. Гэтэл Колчак зэвсэглэл авах, армиа хувцаслахад 68 саяыг зарсан, 128 саяыг гадаадын банкинд байршуулсан гэсэн тооцоо байдаг. Зөвхөн алтан нөөцийг большевикуудад дамжуулсны дараа Эрхүүгээс Казань руу зөөх үед гэхэд 35 сая рубль алга болсон байна.

Атаман Семенов АНУ руу явж байсан Колчакийн 42 сая рублийн алт бүхий цувааг 1919 оны 9 дүгээр сард булаан авсан гэж оросууд өгүүлдэг. Түүнээсээ Семёнов өөрийн арми, Дагуурын засгийн газрын хэрэгцээ хийгээд бэлтгэн нийлүүлэгчид, орон нутгийн хүн амтай тооцоо хийхэд зарцуулжээ. Америкийн төлөөлөгчид мөнгөө нэхсэн боловч япончуудад тулгуурлаж байсан Семёнов татгалзжээ. Семенов Дальный боомтоор японы талд 33 хайрцаг алтан зоосыг 1920 оны 3 дугаар сар гэхэд шилжүүлжээ. Гэвч түүний их мөнгө японы банк, офицерүүдийн гараар орж алга болсон байдаг. Түүний арын албаны дарга байсан хүн япончуудтай 1940, 1950-иад он болтол заргалдсан байна. Япончууд Семеновын арми одоо устаж байхгүй болсон, Та хаант Оросын өв залгамжлагч биш гэсэн хариултыг өгсөн байна.