Марк (Ариун Библи)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Марк» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт

Маркийн бичсэн Сайн мэдээний Ариун айлдал нь он цагийн хувьд Шинэ гэрээний хамгийн анх бичигдсэн ном бөгөөд(гре. κατὰ Μᾶρκον εὐαγγέλιον, τὸ εὐαγγέλιον κατὰ Μᾶρκον, то eуангелион ката Маркон) МЭ 55-65 оны үед бичигдсэн хэмээн шашин судлаачид үздэг. Дөрвөн элчийн бичсэн Сайн мэдээний Ариун айлдлын нэг юм. Номын зохиолчийн нэр нь тодорхойгүй боловч эртний Христийн чуулганы итгэгчид Марк бичсэн гэдэгт итгэдэг. Марк бол Шинэ Гэрээний үед амьдарч байсан Христийн шавь юм. Энэхүү ном нь Ромын захиргаадалт, харгислалд дарлуулж байсан итгэгчдэд авралын сайн мэдээг хүргэх, зоригжуулах үүднээс бичигдсэн гэж үздэг. Агуулга нь Сайн мэдээ буюу Баярын мэдээний бусад 3 ариун айлдлын номтой ижил бөгөөд Христийн амьдрал, үйлчлэл, түүний үйлдсэн гайхамшиг, үхэл, амилалт зэргийг өгүүлдэг. Ном нь нийт 16 бүлэгтэй, хамгийн хураангуй бөгөөд ойлгомжтой бичигдсэн сайн мэдээний ном болно.