Дөрвөн дагалдагчийн бичсэн Сайн Мэдээ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ариун Библи

Матай, Марк, Лук, Иохан гэсэн 4 номыг Сайн мэдээний Ариун айлдал гэдэг. Мөн Баярын мэдээний 4 ном гэж нэрлэх нь ч бий. Ариун Библийн Шинэ Гэрээг эхлэхэд эдгээр 4 ном байдаг. Эдгээр номонд Есүс Христийн амьдрал, түүний үйлчлэл болон түүний үйлдсэн гайхамшигуудын талаар тодорхой бичсэн байдаг. Эдгээр 4 ном нь өөр цаг үед, өөр өөр хүмүүсээр бичигдсэн боловч яг адил нэгэн түүхийг өгүүлдэг гол онцлогтой. Сайн мэдээ хэмээн нэрлэсний учир нь Христ хүн төрөлхтнийг аврахаар ирсэн тухай өгүүлж ард олонд энэ талаар түгээн дэлгэрүүлэхийг уриалан бичсэнтэй холбоотой. Харин Ариун айлдал гэдэг нь уг номд өгүүлж буй зүйлсийг Есүс Хрись өөрөө өгүүлсэн гэх Номыг нэрийг тухайн номыг бичигчийн нэрээр нэрлэсэн бөгөөд 3 бичигч нь Еврей буюу Израйль хүмүүс болно. Лук бол иудей бус буюу харь үндэстэн итгэгч байсан. Тэд Христийн дагалдагч байсан бөгөөд сайн мэдээний төлөө тууштай тэмцсэн юм. Номыг бичигдсэн он цагаар жагсаан үзвэл -