Лук

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Лукийн бичсэн Сайн мэдээний Ариун айлдал (гре. Τὸ κατὰ Λουκᾶν εὐαγγέλιον, То ката Лоукан евангэлион) нь Дөрвөн элчийн бичсэн Сайн мэдээний Ариун айлдлын нэг бөгөөд МЭ 60-63 оны үед бичигдсэн. Дэлгэрэнгүй бичигдсэн 24 бүлэгтэй. Бичигч нь Христэд итгэгч Лук бөгөөд тэрээр Теофил гэгч хүнд бичсэн захидлуудын эхнийх нь юм (удаах нь Шавь нарын Үйлс ном болно). Лук нь иудей бус харь үндэстний итгэгч байсан ба тэрээр эмч хүн байсан. Лукийн бичсэн сайн мэдээнээс харахад тэрээр өндөр боловсролтой, чадварлаг зохиолч, ажигч гярхай түүхч байсан гэдгийг харж болно. Матай иудей итгэгчдэд зориулж сайн мэдээгээ бичсэн, Марк Ром дахь чуулганд зориулан хураангуй сайн мэдээ бичсэн бол Лук Грек хэлтэй харь үндэстэний итгэгчдэд зориулж, дэс дараатай, дэлгэрэнгүй сайн мэдээг бичихийг зорьжээ.