Матай
Харагдац
Матайн Сайн мэдээ (гре. Κατὰ Ματθαῖον εὐαγγέλιον) нь Библийн дэд хэсэг болох Шинэ Гэрээнд багтсан Дөрвөн элчийн бичсэн Сайн мэдээний номын нэг юм. Сайн мэдээний номууд нь шинэ гэрээний хамгийн эхэнд бичигддэг уламжлалтай. Тус бүлэгт Есүс Христийн амьдралыг голчлон өгүүлдэг. Түүний өвөг дээдэс, Христийн мэндлэх үед тохиолдсон гайхамшиг, хүүхэд нас, ариун угаал, сургаалууд, түүний үзүүлсэн гайхамшгууд, загалмайд цовдлуулсан, мөн дахин амилсан зэргийг өгүүлдэг. Матайн Сайн мэдээний ном нь дотроо нийт 28 бүлэгтэй. Матай энэхүү сайн мэдээг Иерусалимд амьдарч байсан иудей итгэгчидэд зориулж бичсэн ба иудейн ном бичих уламжлалт хэв маяг ашиглан бичигдсэн. Үүний нэг жишээ нь Христийн угийн бичгээр номны оршил эхэлдэг зэргийг дурдаж болно.