I Николай
| I Николай | |||||
|---|---|---|---|---|---|
Георг фон Ботманны зурсан хөрөг, 1855 | |||||
| Оросын эзэн хаан | |||||
| Хаанчлал | 1825 оны 12 сарын 1 – 1855 оны 3 сарын 2 | ||||
| Титэм зүүх ёслол | 1826 оны 9 сарын 3 | ||||
| Өмнөх | I Александр | ||||
| Залгамжлагч | II Александр | ||||
| Польшийн хаан | |||||
| Хаанчлал | 1825 оны 12 сарын 1 – 1855 оны 3 сарын 2 | ||||
| Титэм зүүх ёслол | 1829 оны 5 сарын 24 | ||||
| Өмнөх | I Александр | ||||
| Залгамжлагч | II Александр | ||||
| Төрсөн | 1796 оны 7 сарын 6 Гатчина, Орос | ||||
| Өнгөрсөн | 3 сарын 2, 1855 (58 насалсан) Өвлийн Ордон, Санкт-Петербург, Орос | ||||
| Оршуулга | |||||
| Эхнэр/нөхөр | Александра Фёдоровна (г. 1817) | ||||
| Хүүхэд | |||||
| |||||
| Гэр бүл | Романов-Хольштайн-Готторп | ||||
| Эцэг | I Павел | ||||
| Эх | Мария Фёдоровна | ||||
| Шашин | Оросын үнэн алдартны шашин | ||||
| Гарын үсэг | |||||
I Николай буюу Николай Павлович Романов (1796 оны 7 сарын 6 - 1855 оны 3 сарын 2) нь Романовынхны удмын 11 дэх хаан, мөн Польшийн үндсэн хуульт хаант улсын 2 дахь хаан. I Павел, Мария Фёдоровна нараас төрсөн 3 дахь хүү.
Ах I Александрын хаанчлалын үеэс хуучинсаг үзлээрээ алдартай байсан тул түүнийг хаан ширээнд суух үед декабристууд бослого гаргаж байсан.
Бослогыг хүчээр дарсан I Николай өөрийн дарангуйллыг тогтоож, 1830, 1848 онуудад гарсан Польшийн өөртөө засах эрхийг өргөжүүлэхийн төлөө хөдөлгөөнийг цус урсган дарсан юм. Польшийг хааны томилсон захирагч захирдаг байснаа 1830 оны бослогын дараа Оросын засгийн газрын шууд удирдлагад оруулж, автономийг устгасан байна. Мөн 1848 онд Европт өрнөсөн хувьсгалыг дарахад цэргээ илгээж байжээ. Түүнийг мөн Оросын төмөр замын суурийг тавигч гэдэг.
Гадаад бодлогоо Панславизмд тулгуурлаж, улс орноо өмнө зүгт тэлэх арга хэмжээ авч байсан. Балканы хойг дахь Грек, Сербийн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дэмжиж байв. Баруун Азийн чиглэлд Персийн Кажар династид Туркманчайн гэрээг тулган хүлээлгэж, Арменийг нэгтгэж чадсан байна.
Европын өнцөг булан бүрт хувьсгал, тэмцлүүд өрнөж, түүний давалгаа нь Орост хүрч эхэлж байх үед томуу тусч 1855 онд нас баржээ.
Хүүхдүүд
[засварлах | кодоор засварлах]- II Александр Оросын хаан (1818 - 1881)
- Мария Ройхтенбергийн гүн Максимилианы хатан (1819 - 1876)
- Ольга Вюртенбергийн хаан I Карлын хатан (1822 - 1892)
- Александра Хессен-Касселийн гүн Фридрихийн хатан (1825 - 1844)
- Константин Артенбургийн гүнгийн охин Александратай гэрлэсэн (1827- 1892)
- Николай Ольденбургийн гүнгийн охин Александратай гэрлэсэн (1831 - 1891)
- Михайл Бадений их вангийн охин Ольгатай гэрлэсэн (1832 - 1909)
| Өмнөх I Александр |
Оросын хаан 1825-1855 |
Дараах II Александр |