Jump to content

I Александр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
I Александр
Жорж Доугийн зурсан хөрөг, ойр.1825–29
Оросын эзэн хаан
Хаанчлал1801 оны 3 сарын 23  1825 оны 12 сарын 1
Титэм зүүх ёслол1801 оны 9 сарын 15
ӨмнөхI Павел
ЗалгамжлагчI Николай
Төрсөн(1777-12-23)12 сарын 23, 1777
Өвлийн Ордон, Санкт-Петербург, Орос
Өнгөрсөн12 сарын 1, 1825(1825-12-01) (47 насалсан)[1]
I Александрын ордон, Таганрог, Орос
Оршуулга1826 оны 3 сарын 13
Эхнэр/нөхөрЕлизавета Алексеевна (г. 1793)
Хүүхэд
илүү...
Мария Александровна
Елизавета Александровна
Николай Лукаш (хууль бус)
Нэр
Александр Павлович Романов
Гэр бүлРоманов-Хольштайн-Готторп
ЭцэгI Павел
ЭхМария Фёдоровна
ШашинОросын үнэн алдартны шашин
Гарын үсэгI Александр's signature

I Александр Павлович Романов (1777 оны 12-р сарын 23-нд Хаант Оросын Санкт-Петербург хотод төрж, 1825 оны 12-р сарын 1-нд мөн улсын Таганрог хотод нас барсан) нь Романов-Хольштайн-Готторп овгоос гаралтай, 1801 оноос 1825 оны хооронд Хаант Оросын хаан, 1815 оноос 1825 оны хооронд Польшийн хан, 1809 оноос 1825 оны хооронд Финландын анхны их ван[2], мөн 1801 оноос 1807 оныг хүртэл, дараа нь 1813 оноос 1818 оныг хүртэл Йеферийн ноён байв.

Тэрээр хаанчлалынхаа эхэнд аажуу либерал шинэчлэл хийсэн. Гадаад бодлогын хувьд Их Британи, Францын хооронд тэнцвэртэй бодлого хэрэгжүүлж байжээ. 1805-1807 онд Францын эсрэг эвсэлд оролцсон ч 1807-1812 онд түр хугацаанд Францын талд оржээ. Тэрээр Турк (1806-1812), Перс (1804-1813), Швед (1808-1809)-тай амжилттай дайн хийсэн юм. I Александрын удирдлага дор Зүүн Гүрж (1801), Финланд (1809), Бессараби (1812), хуучин Варшавын гүн (1815) зэрэг газруудыг Орост нэгтгэсэн байна. 1812 оны Эх орны дайны дараа тэрээр 1813-1814 онд Францын эсрэг эвслийг удирдаж, Наполеон Бонапартыг ялсан байна. 1814 оны 3-р сарын 31-нд I Александрын удирдлага дор эвслийн цэргүүд Парист орсон. Тэрээр 1814-1815 оны Венийн Конгрессын удирдагчдын нэг байв.

Александр 1777 оны 12-р сарын 23-ны өглөөний 11 цагт Өвлийн ордонд төрсөн. Тэрээр хаан ширээг залгамжлагч Их гүн Павел Петрович, Их гүнгийн авхай Мариа Федоровна нарын ууган хүүхэд байв.

 Commons: I Александр – Викимедиа дуу дүрсний сан
  1. Бушкович, Паул (2012). A concise history of Russia. Нью-Йорк: Кембрижийн Их Сургуулийн Хэвлэл. х. 154. ISBN 978-0-521-54323-1.
  2. "Staatsoberhäupter Finnlands". Эх хувилбараас архивласан: 2009-04-14. Татаж авсан: 2021-10-21.
Өмнөх
I Павел
Оросын хаан
18011825
Дараах
I Николай