Царь

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Оросын царь I Михаилын титэм бусад хэрэглэл

Царь (болгар ба сербиэр цар, оросоор царь; эртний болгар хэлний цѣсарь, кесар гэх үгнүүд нь латины цезарь цолноос гаралтай) нь Болгар, Орос, Серби улсуудын ноёрхогчийн хамгийн дээд зэргийн цол байв. Царь хэмээх нэрийг Москвагийн Эзэнт Улстай холбон ойлгох нь элбэг байдаг боловч үнэндээ бол болгарын ноёрхогч I Симеон (893–927 он) анхны цар хэмээх цолыг Болгарын Анхдугаар Эзэнт Гүрнийг захирч байхдаа авсан байна. Гурав дахь Ром гэх үзэлтэй холбоотойгоор Ромыг залгамжлагчдын хувьд царь цол нь томоохон бэлгэдлийн шинж чанартай тул эзэнт гүрний эзэд хэрэглэх ёстой гэж үздэг байсан аж.

Эмэгтэй царийг болгар, серби, орос гурван хэлээр адилхан «царица» гэнэ. Оросын хунтайж - ихэвчлэн царийн хүү - нь эцгийнхээ амьд байх хугацаанд нь царевич гэх цолтой бол угсаа залгамжлагч нь охин тохиолдолд царевна гэх цолтой байна.

Царийн эзэмших газар нутгийг Царьт Улс хэмээн нэрлэх ба ялангуяа Оросын Царьт Улсад хэрэглэх нь элбэг.

Гарал[засварлах | кодоор засах]

Энэ цол нь шинэ эрин дэх Оросын эзэн ноёдоор л танил боловч дундад зууны үед Болгар ба Серби Улсад хэрэглэгдэж байсан эртний түүхтэй. Үг зүйн гарлын хувьд славын ертөнцөд гаднын хэлнээс оржээ. Нэршил нь эртний ромын ноёрхогчийн цол «цезарь» болон готуудын «кайзар» (нийтийн тооллын дөрөв дүгээр зуун) гэх үгнүүдээс үүссэн ба эдгээр үг нь эргээд ромын төрийн тэргүүн байсан Гай Юлий Цезарийн нэрнээс гаралтай гэдэг. Византын басилевс ба латины император цолтой ойролцоо утгатайгаар славын хэлнүүдэд зээллэг үгээр орсон аж. Славын ноёд византын эзэн ноёдтой хоорондоо дайсагналцах тул латин хэлний анхны хувилбараас санаатайгаар царь хэмээн холдуулснаар, цолоороо өрсөлдөгч эзэнт гүрнүүдийн эздийг хүчирхэг гэдгийг үзүүлэх ёстой байжээ.

Ном зүй[засварлах | кодоор засах]

  • Почекаев Р.Ю. Цари Ордынские. Биографии ханов и правителей Золотой Орды. — СПб.: Евразия, 2010. — 408 с. — ISBN 978-5-91852-010-9.
  • Царь // Хвойка — Шервинский. — М. : Большая российская энциклопедия, 2017. — С. 252. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 34). — ISBN 978-5-85270-372-9.
  • Michael and Natasha, The Life and love of the Last Tsar of Russia, Rosemary & Donald Crawford, Weidenfeld & Nicolson, London 1997. ISBN 0-297-81836-8

Цахим холбоос[засварлах | кодоор засах]

 Commons: Царь – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: Царь – Энэ үгийг тайлбар толиос харна уу