Jump to content

Липецк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Липецк
Липецкийн үзэмж
Липецкийн үзэмж
Липецк далбаа
Липецк сүлд
Map
Интерактив газрын зураг
Липецк, Орос
Липецк
Липецк
Байршил: Липецк
Липецк, Липецк муж
Липецк
Липецк
Липецк (Липецк муж)
Солбицол: 52°37′N 39°36′E / 52.617°N 39.600°E / 52.617; 39.600Солбицол: 52°37′N 39°36′E / 52.617°N 39.600°E / 52.617; 39.600
УлсОрос
Холбооны субъектЛипецк муж[1]
Байгуулагдсан1703[2]
Хот статус9 сарын 27, 1779[2]
Засаг захиргаа
  БиетТөлөөлөгчдийн зөвлөл[3]
  Тэргүүн[3]Евгения Уваркина[4]
Өндөр
160 м (520 фут)
Хүн ам
  Нийт508,887
  Тооцоо 
(2025)[6]
509,719 (+0.2%)
  Байр36-д (2010 онд)
  Харьяалагдах нэгжЛипецк мужийн харьяаны хот[1]
  НийслэлЛипецк муж,[1] Липецкийн район[1]
  Хотын тойрогЛипецк хотын тойрог[7]
  НийслэлЛипецк хотын тойрог,[7] Липецкийн хотын район[7]
Цагийн бүсUTC+3 (Москвагийн цаг Edit this on Wikidata[8])
Шуудангийн код[9]
398000–398002, 398004–398007, 398011, 398013–398017, 398019, 398020, 398024–398027, 328029, 328032, 328035–328038, 328040–328043, 328046, 328048, 328050, 328054–328056, 328058, 328059, 328070, 328700, 328899, 328910, 328999
Залгах код(ууд)+7 4742
OKTMO ID42701000001
Баярын өдөр7 сарын гурав дахь ням гараг[10]
Вэб сайтwww.lipetskcity.ru

Липецк (орос. Ли́пецк) нь Оросын Холбооны Улсын Липецк мужийн төв бөгөөд Дон мөрний цутгал Воронеж голын эрэг дээр Москва хотоос зүүн өмнө зүгт 438 км зайд оршино.

Липецк хот нь 2025 оны байдлаар 483 мянган хүн амтай Оросын Төв Холбооны тойрогт 6-т, Орост 40-рт ордог хот юм. "Дон" болон "Каспи" хурдны замын хооронд байрладаг болон бүс нутгийн эдийн засгийн томоохон тээврийн зангилаа төв бөгөөд сайн хөгжсөн аж үйлдвэрийн төмөр замын сүлжээ, томоохон ачилтын хажуугийн замтай. Энэ нь аж үйлдвэрлэлийн тусгай эдийн засгийн бүсийн төв бөгөөд Оросын хамгийн залуу бүс нутгийн төвүүдийн нэг юм.

1702 онд Воронеж гол дээр Липовка голын бэлчир дээр төмөрлөгийн үйлдвэрүүд баригдаж эхэлсэн. Үйлдвэрүүдийн эргэн тойронд үүссэн сууринг Липский (хожим нь Липецкий) төмрийн үйлдвэр гэж нэрлэж байжээ.

1779 он хүртэл уг суурин нь Тамбов мужийн Сокольскийн дүүргийн нэг хэсэг байв.

1779 оны 9-р сарын 16-нд II Екатерина хатан хааны зарлигаар Липский Заводын сууринд албан ёсоор хотын статус олгож, Липецк гэж нэрлэх болжээ.

1928 оны 7-р сарын 30-нд Төв хар шороот бүсийн Липецкийн дүүрэг байгуулагдсан. 1934 оны 12-р сарын 31-нд Липецк нь Воронеж мужийн нэг хэсэг болсон.

1954 оны 1-р сарын 6-нд тусдаа Липецкийн муж байгуулагдсан ажээ.

Хот засаг захирааны хувьд Левобережный, Октябрский, Правобережный, Советский гэсэн 4 газар нутгийн тойрогт хуваагддаг байна.

1856 онд -11.300, 1913 онд 25.000, 1926 онд 20.950, 1937 онд 64.698, 1956 онд 123.000, 1970 онд 289.138, 1982 онд 423.000, 1991 онд 460.000, 1999 онд 521.600, 2005 онд 503.100, 2015 онд 510.152, 2020 онд 508.573, 2025 онд 483.040 хүн амтай байв.

Хотын хүн амын эзлэх үндэстнүүд /2020 оны үзүүлэлт/

Үндэстэн Хүний тоо Эзлэх хувь
Оросууд 381 429 76,84 %
Украинчууд 1759 0,35 %
Арменичууд 1656 0,33 %
Татарууд 767 0,15 %
Азербайжанчууд 675 0,14 %
Тажикууд 555 0,11 %
Узбекууд 512 0,10 %
Бусад 109 050 21,98 %
Нийт 496 403 100,00 %

Хотын гол үйлдвэр бол "Новолипецкийн төмөрлөгийн үйлдвэр" юм. Мөн "Свободный Сокол" төмөрлөгийн үйлдвэр, "Индесит" компанийн хөргөгч, угаалгын машины үйлдвэр болон бусад. Барилгын материалын үйлдвэрлэлийн байгууламжуудад Липецкийн цементийн үйлдвэр, Липецкийн силикат бүтээгдэхүүний үйлдвэр, "Железобетон" төмөр бетоны үйлдвэр (Липецк) байдаг.

Липецк нь сайн хөгжсөн тээврийн дэд бүтэцтэй бөгөөд төмөр зам, агаарын болон авто замаар бусад бүс нутгуудтай холбогддог.

  • Липецкийн улсын Техникийн Их сургууль — Липецкий государственный технический университет.
  • Липецкийн улсын Багшийн Их сургууль— Липецкий государственный педагогический университет.
 Commons: Липецк – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1 2 3 4 5 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "Ref109".
  2. 1 2 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "HistFacts".
  3. 1 2 Charter of Lipetsk, Article 5
  4. Official website of Lipetsk. Sergey Vyacheslavovich Ivanov, Head of Lipetsk (Орос хэлээр)
  5. Оросын Холбооны Улсын Статистикийн Алба (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 оны Бүх Оросын хүн амын тооллого, 1-р боть]. Всероссийская перепись населения 2010 года [2010 оны Бүх Оросын хүн амын тооллого] (Орос хэлээр). Холбооны Улсын Статистикийн Алба.
  6. Script error: No such module "Cite Q".
  7. 1 2 3 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "Ref373".
  8. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
  9. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Шуудангийн объект хайх) (Орос хэлээр)
  10. Charter of Lipetsk, Article 4