Краснодар

Хот
Краснодар
Краснодар
Далбаа Сүлд
Далбаа
Далбаа
Сүлд
Сүлд
Холбооны тойрог Өмнөд Холбооны тойрог
Хязгаар Краснодар
Хотын тойрог Краснодар
Засаг дарга Евгений Первышов
Байгуулагдсан 1793 oноос хойш
Урьдын нэр Екатеринодар
Хот 1867 oн
Нутаг дэвсгэр 840 км2
Хүн ам 744.995 оршин суугч
(Мэдээ: 14. 10-р сар 2010)[1]
Хүн амын нягтрал 887 хүн/км²
Далайн түвшнээс дээш 25 м
Цагийн бүс UTC+3
Утасны код (+7) 861
Шуудангийн дугаар 350xxx
ТХ-н улсын дугаар 23, 93, 123
ОКАТО 03 401
Цахим хуудас krd.ru
Газар зүйн байршил
Солбицол 45° 2′ У, 38° 59′ ДКоординат: 45° 2′ 0″ У, 38° 59′ 0″ З
Краснодар (Европын Орос)
Краснодар (Европын Орос)
ОХУ-ын өрнөд хэсэг дэх газар зүйн байршил
Краснодар (Краснодарын хязгаар)
Краснодар (Краснодарын хязгаар)
Бүс нутаг дахь байршил
Оросын хотын жагсаалт

Краснодар ОХУ-ын Краснодарын хязгаарын төв, 764 мянган хүнтэй, улсынхаа 17-р том хот.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Екатеринодар хотын үүсэл[засварлах | кодоор засварлах]

Кранодар хотыг 1793 онд Екатеринодар хэмээх нэрийн дор Хар тэнгисийн казакууд Атаман Захарий Чепегагийн удирдлагаар эхний ээлжинд бэхлэлтийн хот болгон байгуулжээ. Энэ бэхлэлт нь Екатеринадор буюу „Катаринагийн бэлэг“ нэрийг авсан ба энэ нь II Екатерина хатан Кубанийн казакуудад тус газрыг хүлээлгэн өгснөөс үүдэлтэй аж. 19-р зууны сүүлээр тус хотын хүн амын 38 % нь украин хэлтэн байв (Оросын бага орос аялга хэмээн үздэг байх үед; 53 % их оросоор; нийт Кубанийн нутаг дэвсгэрт 47 % нь украинаар, 43 % нь оросоор ярьж байсан нь оросуудаас их байсныг илтгэнэ).[2][3] Үүнээс хойш оросуудын улсынхаа өөр хэсгүүдээс шилжин ирж суурьших хөдөлгөөн болон украинчуудын уусалт зэргийн хүчин зүйлүүдээс шалтгаалан украинчуудын тоо багасч эхлэв. 1926 онд Краснодарын оршин суугчдын 30 % нь украин угсаатан байсан[4] бол 1959 он гэхэд энэ хотын нийт хүн амын дөнгөж 5 % болсон байв.[5] Энэхүү үйл явц үргэлжилсээр 2010 он гэхэд энэ бүс нутгийн хүн амын ердөө 0,4 % нь украин гаралтай оршин суугчид байв.[6]

Екатеринадор нь байгуулагдсаныхаа дараа хар тэнгисийн казакуудын түшиц газар болсон ба 1860 онд Кубань бүс нутгийн нийслэл болов. 1867 онд Екатеринадор нь хотын эрх авчээ. Хүн амын дийлэнх нь газар тариалан эрхлэгчид байв. 19-р зууны сүүлээр төмөр замтай холбогдсоноор хот тэлж, тээвэр ба худалдааны ялангуяа тамхи, талх, арьс ширний худалдааны төв болов. 1897 онд Краснодар 66.000 оршин суугчтай байсан бол 1913 он гэхэд энэ тоо 100.000 давсан байлаа.[7]

Краснодар нэрийн хувирал[засварлах | кодоор засварлах]

1920 онд Улаан Арми хотыг эзлэв. Зөвлөлтүүд хотыг эзэлсэн даруйдаа Краснодар хэмээн нэрийг нь өөрчлөв.

1920-1930-аад оны үед голчлон газар тариалан эрхэлж байсан хот аж үйлдвэржиж эхэлсэн ба металл боловсруулалт, газрын тосны олборлолт болон боловсруулалтын салбар луу илүүтэй хөгжив.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Краснодар хот Германы Вермахтын Армийн групп А-д 1942 оны наймдугаар сарын 9-нд эзлэгдэв. 1943 оны хоёрдугаар сарын 12-нд Улаан арми хотыг буцаан авчээ. Краснодарын төлөөх тулалдаанаар хот ихээхэн сүйрэлд автсан ч, дайны дараа маш хурдан сэргээн босгосон ба 1970-аад он гэхэд хотын оршин суугчдын тоо 500,000 давсан байна.

Хүн амын өсөлт[засварлах | кодоор засварлах]

Он Хүн ам
1897 65.606
1939 203.806
1959 313.110
1970 464.147
1979 560.438
1989 620.516
2002 646.175
2010 744.995
2015 829.677[8]

Тайлбар: Хүн амын тооллогын мэдээ

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Краснодар нь Москвагаас өмнө зүгт 1200 километрийн зайд яг 45 дугаар өргөрөг дээр (Крымын хойгтой адил) Хар тэнгис ба Каспийн тэнгисийн хооронд оршдог. Хотын өмнөд хил нь Кубань мөрнөөр хязгаарлагдана. Краснодарын хотын өмнөд хэсгээр оросын бүрэлдэхүүнд багтах өөртөө засах улс болох Бүгд Найрамдах Адыгей Улсын хил бий. Мөн түүнчлэн хотын өмнө талд бас дөрвөн том хиймэл нуур бас байдаг. Хар тэнгистэй агаарын шугамын зайгаар бол 85 км алслагдсан.

Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Краснодар
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 3.4 5.2 10.4 18.5 23.6 26.7 29.6 29.3 24.6 17.5 11.3 5.8 Ø 17.2
Мин. Температур (°C) −4.1 −2.5 0.7 7.1 11.8 15.1 17.6 16.6 12.0 6.3 3.2 −0.7 Ø 7
Тунадас (мм) 61 41 45 59 64 78 53 53 41 47 67 81 Σ 690
Бороотой өдөр (d) 9 7 7 8 8 7 5 5 5 6 8 10 Σ 85
Т
е
м
п
е
р
а
т
у
р
3.4
−4.1
5.2
−2.5
10.4
0.7
18.5
7.1
23.6
11.8
26.7
15.1
29.6
17.6
29.3
16.6
24.6
12.0
17.5
6.3
11.3
3.2
5.8
−0.7
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
61
41
45
59
64
78
53
53
41
47
67
81
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Roshydromet

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Krasnodar – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Краснодар – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Itogi Vserossijskoj perepisi naselenija 2010 goda. Tom 1. Čislennostʹ i razmeščenie naselenija (Ergebnisse der allrussischen Volkszählung 2010. Band 1. Anzahl und Verteilung der Bevölkerung). Tabellen 5, S. 12–209; 11, S. 312–979 (Download von der Website des Föderalen Dienstes für staatliche Statistik der Russischen Föderation)
  2. Volkszählung 1897: Muttersprachen der Einwohner der Stadt Jekaterinodar (russisch)
  3. Volkszählung 1897: Muttersprachen der Einwohner des Kuban-Gebietes (russisch)
  4. Volkszählung 1926: Ethnische Zusammensetzung der Stadtbevölkerung des Okrugs Kuban (russisch)
  5. Volkszählung 1959: Verteilung der Einwohner der Region Krasnodar nach Geschlecht, Stadt- und Landbevölkerung und Ethnien (russisch)
  6. Volkszählung 2010: Zahlreichste Ethnien nach Muttersprache und Föderationssubjekt (S. 258 (19); russisch)
  7. http://www.mojgorod.ru/krasnod_kraj/krasnodar/
  8. "Archive copy". Archived from the original on 2017-05-31. Retrieved 2020-05-23.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)