Jump to content

Донын Ростов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Донын Ростов
Ростов-на-Дону
Донын Ростов далбаа
Донын Ростов сүлд
Map
Интерактив газрын зураг
Донын Ростов, Ростов муж
Донын Ростов
Донын Ростов
Ростов муж дахь Донын Ростовын байршил
Донын Ростов, Европын Орос
Донын Ростов
Донын Ростов
Орос дахь Донын Ростовын байршил
Донын Ростов, Европ
Донын Ростов
Донын Ростов
Европ дахь Донын Ростовын байршил
Солбицол: 47°13′21″N 39°42′36″E / 47.22250°N 39.71000°E / 47.22250; 39.71000Солбицол: 47°13′21″N 39°42′36″E / 47.22250°N 39.71000°E / 47.22250; 39.71000
УлсОрос
Холбооны субъектРостов муж[1]
Байгуулагдсан1749[2]
Хот статус1796[2]
Засаг захиргаа
  БиетХотын дум[3]
  Тэргүүн[3]Зинаида Неярохина[4]
Газар нутаг
  Нийт
348.5 км2 (134.6 бээр2)
Өндөр
70 м (230 фут)
Хүн ам
  Нийт1,089,261
  Тооцоо 
(2025)
1,125,000 (+3.3%)
  Байр10-т (2010 онд)
  Нягтрал3,100/км2 (8,100/бээр2)
  Харьяалагдах нэгжДонын Ростов хотын тойрог[1]
  НийслэлРостов муж,[7] Донын Ростов хотын тойрог[1]
  Хотын тойрогДонын Ростов хотын тойрог[8]
  НийслэлДонын Ростов хотын тойрог[8]
Цагийн бүсUTC+3 (Москвагийн цаг Edit this on Wikidata[9])
Шуудангийн код[10]
344000–344002, 344004, 344006, 344007, 344009–344013, 344015, 344016, 344018–344023, 344025, 344029, 344030, 344032–344034, 344037–344039, 344041, 344045, 344048, 344050, 344052, 344055, 344056, 344058, 344064, 344065, 344068, 344069, 344072, 344079, 344082, 344090–344095, 344101, 344103, 344111–344114, 344116, 344700, 344880, 344890, 344899, 344960–344965, 344999, 901078, 995100
Залгах код(ууд)+7 863
OKTMO ID60701000001
Баярын өдөр9 сарын 3-р бүтэнсайн өдөр[11]
Вэб сайтwww.rostov-gorod.ru

Донын Ростов мөн Дон дахь Ростов (орос. Росто́в-на-Дону́, товчоор "Ростов" гэдэг) - Оросын Холбооны Улсын Өмнөд Холбооны тойрог болон Ростов мужийн захиргааны төв бөгөөд Дон мөрний эрэг дээр, Азовын тэнгисээс 46 км зайд орших хот юм.

Оросын өмнөд хэсэг дахь эдийн засаг, соёл боловсрол болон тээврийн томоохон төв гэж үздэг. Хүн ам нь 2025 оны байдлаар Орос улсдаа хүн амаараа 12-т ордог байна.

Энэ нь 1749 онд Темерник гол ба Дон мөрөн рүү цутгах бэлчирт Оросын Хатан хаан Елизавета Петровнагийн зарлигаар анх гаалийн газар байгуулагдсан байна. 1761 онд гаалийн газрын хамгаалах Дмитрий Ростовын цайз баригдаж байжээ. Уг цайзын эргэн тойронд суурин газар бий болж, 1796 онд энгийнээр Ростов хот гэж нэрлэх болсон юм. Хожим нь эртний Ростов хотоос ялгахын тулд энэ хотыг Донын Ростов гэж нэрлэх болсон байна.

1749 оны 12-р сарын 26-нд Оросын хатан хаан Елизавета Петровна Темерник гаалийн газрыг байгуулах зарлиг гаргасан өдрийг тус хотын албан ёсны үүсгэн байгуулагдсан өдөр гэж үздэг.

1750 оны хавар гаалийн газарт усан онгоцны зогсоол, агуулах, хорио цээрийн байгууламж, цэргийн хуаран зэрэг баригджээ. Темерник боомт нь Хар, Эгей, Газар дундын тэнгисийн орнуудтай худалдаа хийдэг Оросын өмнөд хэсэгт орших цорын ганц боомт болсон түүхтэй.

1760–1761 онд Дон мөрний доод хэсгийг Крымын татар болон туркуудын довтолгооноос хамгаалах зориулалттай цайз барьж эхэлжээ.

Цаг хугацаа өнгөрөхөд энд худалдаачид болон лам хуврагуудын байшингууд, дэлгүүрүүд, зоогийн газрууд, шорон болон бусад барилгууд баригдаж эхэлжээ. Байнгын оршин суугчдаас гадна цайзын ойролцоох суурин газруудаас ирж суурьшсан Украины 3 мянга хүртэлх хүн боомтод ажиллахаар тогтмол ирдэг байв. Ростовын боомт Орос болон гадаадад хурдан алдартай болж, Орос болон гадаадын худалдаачдын тоо улам бүр нэмэгдэж байв. Грек, Туркээс дарс, жүүс, жүрж, нимбэг, усан үзэм, хатаасан жимс, кофе, сувд, марокко арьс, дуран, үнэтэй даавуу, тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнийг үүгээр тээвэрлэдэг байжээ. Зөрүүлээд оросоос хямд үнэтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, талх, загас, төмөр эдлэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг байжээ. Гадаадын бараа бүтээгдэхүүнийг эндээс Оросын гүн рүү: Москва, Смоленск, Казань, Оренбург, Вятка болон олон тооны үзэсгэлэн худалдаанд оролцуулахаар тээвэрлэдэг байв.

Ростовын Гэгээн Дмитрийгийн цайз нь 18-р зууны хоёрдугаар хагаст болсон Орос-Туркийн дайны үед чухал үүрэг гүйцэтгэсэн. Дараагийн 1768-1774 оны Орос-Туркийн дайны үеэр энэ нь Азов руу довтлох бааз болж байсан байна.

1897 оны хүн амын тооллогоор тус хот 119,476 хүн амтай байжээ. Дараах хэлнүүдийг тэдний төрөлх хэл гэж мэдээлсэн: Орос хэл – 94,673, Еврей хэл – 11,183, Бага Орос хэл – 5,612, Армени хэл – 1,182, Польш хэл – 1,444, Герман хэл – 1,182, Татар хэл – 1,172.

1918-1920 оны Оросын иргэний дайны үеэр Ростов нь Цагаан хөдөлгөөний төвүүдийн нэг болж чухал үүрэг гүйцэтгэсэн. 1920 оны 1-р сарын 10-нд Семён Будённыйгийн удирдлаган дор 1-р морин цэргийн арми хотод орж ирэв. Ростов-на-Дону хотын түүхэн дэх Зөвлөлтийн үе 1920 оны 2-р сарын 11-нд Цагаан арми хотоос эцэст нь гарснаар эхэлсэн гэж үздэг. 1924-1940 онд тус хотод олон үйлдвэрүүд баригдаж хотын хэмжээ 2 дахин нэмэгдсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үед хот Нацист Германд 1941 оны намар, 1942 оны зун 2 удаа эзлэгдэж байжээ.

1943 оны 2-р сарын 14-нд Зүүн фронтын өмнөд хэсэгт Вермахтын ерөнхий ухралтын үеэр Сталинградын ойролцоо Улаан арми ялалт байгуулсны дараа Донын Ростов хотыг Германы цэргүүдээс бүрэн чөлөөлсөн байна.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Засаг захиргааны хувьд Ростов хот 8 дүүрэгт хуваагддаг байна.

Дүүрэг Талбай, Хүн амын

тоо.

1 Ворошиловын дүүрэг 38,0 222 591
2 Төмөр замын дүүрэг 69,0 108 231
3 Кировын дүүрэг 18,6 59 561
4 Ленины дүүрэг 13,0 79 649
5 Октябрын дүүрэг 49,5 166 252
6 Майн нэгний дүүрэг 44,1 188 530
7 Пролетарын дүүрэг 37,1 121 106
8 Зөвлөлтийн дүүрэг 85,4

2025 оны 3-р саэраас хойш хотын даргаар Александр Скрябин ажиллаж байна.

Ростов хотын хурал буюу "Дум" нь 5 жилээр сонгогддог 40 гишүүнтэй.

Донын Ростов хотын хүн ам 2025 оны байдлаар 1 сая 143 мянга байна. Үүнээс эмэгтэйчүүд нь -617.650, эрэгтэйчүүд нь -524 512 байна.

Хүн амын үндэснүүдий бүрэлдэхүүн:

Үндэстэн Тоо. %
Орос 938 231 92,30 %
Армени 26 675 2,62 %
Украин 6742 0,66 %
Азербайжан 3811 0,37 %
Татар 2984 0,29 %
Тажик 2907 0,29 %
Гүрж 2670 0,26 %
Узбек 2398 0,24 %
Киргиз 2028 0,20 %
Солонгос 1440 0,14 %
Бусад 26 800 2,65 %
Нийт 1 143 476 100,00 %

ООО «Ростсельмаш», ОАО «Роствертол», ОАО «Балтика-Дон», «Донской табак», «Тавр», «Юг Руси», «Глория Джинс», «Астон», ОАО «Донавтовокзал», ОАО «Алмаз», ОАО «Горизонт», ОАО Ростовский завод «Прибор».

  • Оросын төмөр замын /РЖД/ салбар болох Хойд Кавказын төмөр замын захиргаа;
  • Орос болон ТУХН-ийн орнуудын доторх нислэгүүд, мөн Европ, Африк, Ази руу олон улсын нислэг үйлчилдэг Платовын олон улсын нисэх онгоцны буудал. Нисэх онгоцны буудал нь 2017 оны 12-р сард нээгдсэн бөгөөд Донын Ростов хотоос 40 км зайд орших Грушевская тосгоны ойролцоо байрладаг. 2022 оны 3-р сараас хойш иргэний нислэг үйлчлэхгүй байгаа.
  • Ашигт малтмалын барилгын материал, савласан ачаа, мод, металл тээвэрлэх чиглэлээр мэргэшсэн Платовын олон улсын далайн боомт.
  • Ростов-Главный, Ростов-Пригородный, Первомайская, Гниловская, Сельмаш, Ростов-Западный төмөр замын өртөөнүүд. Төмөр замын зогсоолууд: Заречная, Ростов-Берег, Рабочий Городок, Октября, Микояна, Ростов-Товарный, Орджоникидзе, Красный Аксай, Кизитеринка, Левенцовская, Сады, 1337 км.
  • "Донавтовокзал" ХХК-ийн гол автобусны буудал, хуучин нисэх онгоцны буудлын байршил дээрх төв бүсийн автобусны буудал, мөн Шолохов өргөн чөлөөн дээрх автобусны буудал (хуучнаар хотын захын автобусны буудал).
Цаг уурын мэдээлэл: Донын Ростов (1991–2020, туйлын үе 1881–одоо)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 15.0
(59.0)
19.8
(67.6)
26.0
(78.8)
33.6
(92.5)
35.6
(96.1)
38.4
(101.1)
40.2
(104.4)
40.1
(104.2)
38.1
(100.6)
31.0
(87.8)
25.0
(77.0)
18.5
(65.3)
40.2
(104.4)
Дундаж дээд °C (°F) −0.1
(31.8)
1.2
(34.2)
7.8
(46.0)
16.7
(62.1)
22.9
(73.2)
27.5
(81.5)
30.2
(86.4)
29.6
(85.3)
23.1
(73.6)
15.2
(59.4)
6.6
(43.9)
1.4
(34.5)
15.2
(59.4)
Өдрийн дундаж °C (°F) −3.0
(26.6)
−2.3
(27.9)
3.1
(37.6)
10.8
(51.4)
17.0
(62.6)
21.6
(70.9)
24.0
(75.2)
23.3
(73.9)
17.1
(62.8)
10.3
(50.5)
3.1
(37.6)
−1.3
(29.7)
10.3
(50.5)
Дундаж доод °C (°F) −5.2
(22.6)
−5.0
(23.0)
−0.3
(31.5)
6.1
(43.0)
11.3
(52.3)
15.7
(60.3)
17.9
(64.2)
17.5
(63.5)
12.1
(53.8)
6.5
(43.7)
0.4
(32.7)
−3.6
(25.5)
6.1
(43.0)
Мин. температур °C (°F) −31.9
(−25.4)
−30.9
(−23.6)
−28.1
(−18.6)
−10.4
(13.3)
−4.3
(24.3)
−0.1
(31.8)
7.6
(45.7)
2.6
(36.7)
−4.6
(23.7)
−10.4
(13.3)
−25.1
(−13.2)
−28.5
(−19.3)
−31.9
(−25.4)
Дундаж хур тунадас см (инч) 58
(2.3)
48
(1.9)
50
(2.0)
38
(1.5)
58
(2.3)
59
(2.3)
50
(2.0)
43
(1.7)
43
(1.7)
48
(1.9)
51
(2.0)
58
(2.3)
604
(23.8)
Average extreme snow depth см (инч) 5
(2.0)
7
(2.8)
4
(1.6)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
2
(0.8)
7
(2.8)
Бороотой өдөр 11 10 12 13 14 13 11 9 10 11 15 13 142
Цастай дундаж өдөр 16 15 9 1 0.1 0 0 0 0 1 6 14 62
Дундаж харьцангуй чийгшил (%) 84 81 76 66 63 64 61 59 67 75 84 86 72
Сарын дундаж нартай цаг 64 82 128 189 265 286 314 293 240 159 64 38 2,122
Эх сурвалж 1: Pogoda.ru.net[12]
Эх сурвалж 2: NOAA (нар, 1961–1990)[13]
 Commons: Донын Ростов – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1 2 3 4 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "Ref133".
  2. 1 2 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "gr".
  3. 1 2 Charter of Rostov-on-Don, Article 35.1
  4. Official website of Rostov-on-Don. Biography of Zinaida Vasilyevna Neyarokhina Архивлагдсан Долоодугаар сар 3, 2018 at the Wayback Machine, the Head of Rostov-on-Don (Орос хэлээр)
  5. "About the City". Official website of Rostov-on-Don (Орос хэлээр). Эх хувилбараас архивласан: Есдүгээр сар 12, 2013.
  6. Оросын Холбооны Улсын Статистикийн Алба (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 оны Бүх Оросын хүн амын тооллого, 1-р боть]. Всероссийская перепись населения 2010 года [2010 оны Бүх Оросын хүн амын тооллого] (Орос хэлээр). Холбооны Улсын Статистикийн Алба.
  7. Charter of Rostov-on-Don, Article 1
  8. 1 2 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "Ref871".
  9. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
  10. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Шуудангийн объект хайх) (Орос хэлээр)
  11. Донын Ростовын дүрэм, 4-р зүйл
  12. "Погода и Климат – Климат Ростова-на-Дону" (Орос хэлээр). Цаг агаар ба уур амьсгал (Погода и климат). Архивласан огноо 2013-08-17. Татаж авсан: 2026-05-18.
  13. "Rostov–Na–Donu (Rostov–on–Don) Climate Normals 1961–1990". Үндэсний далай тэнгис ба агаар мандлын захиргаа. Архивласан огноо 2021-10-29. Татаж авсан: 2026-05-18.