Jump to content

Белгород

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Белгород
Агаараас харагдац
Улсын филармони
Драмын театр
Бурханы эхийн сүм
Мужийн захиргааны барилга
Белгород далбаа
Белгород сүлд
Map
Интерактив газрын зураг
Белгород, Орос
Белгород
Белгород
Байршил: Белгород
Белгород, Белгород муж
Белгород
Белгород
Белгород (Белгород муж)
Солбицол: 50°36′N 36°36′E / 50.600°N 36.600°E / 50.600; 36.600Солбицол: 50°36′N 36°36′E / 50.600°N 36.600°E / 50.600; 36.600
УлсОрос
Холбооны субъектБелгород муж[1]
Байгуулагдсан1596[2]
Засаг захиргаа
  БиетДепутатуудын зөвлөл[3]
  Хотын дарга[4]Валентин Демидов[5] (НО)
Өндөр
130 м (430 фут)
Хүн ам
  Нийт356,402
  Тооцоо 
(2025)[7]
384,425 (+7.9%)
  Байр49-т (2010 онд)
  Харьяалагдах нэгжБелгород мужийн чанартай хот[1]
  НийслэлБелгород муж,[1] Белгород мужийн чанартай хот[1]
  Хотын тойрогБелгород хотын тойрог[8]
  Нийслэл ofБелгород хотын тойрог[8]
Цагийн бүсUTC+3 (Москвагийн цаг Edit this on Wikidata[9])
Шуудангийн код[10]
308000–308002, 308004–308007, 308009–308020, 308023–308027, 308029, 308031–308034, 308036, 308099, 308700, 308880, 308890, 308899, 308940, 308960, 308961, 308967, 308971–308974, 308991–308994
Залгах код(ууд)+7 472[11]
OKTMO ID14701000001
Баярын өдөр5 August[12]
Вэб сайтwww.beladm.ru

Белгород (орос. Бе́лгород, укр. Бі́лгород, орч. Цагаан Хот) — Оросын Холбооны Улсын Белгород мужийн төв, 2025 оны байдлаар 321 761 мянган хүн амтай хот. Оросын нийслэл Москва хотоос 700 км, Орос-Украины хилээс 35 км зайнд орших хот. Орос-Украины дайны үеэр байлдааны бүсийн ойролцоо байрладаг уг хотыг 2022 оны 7-р сараас хойш Украины зэвсэгт хүчин удаа дараа бууджээ.

Белгород суурин 10-р зуунд бий болсон гэж судлаачид үздэг бөгөөд хамгийн анх 1237 онд тус сууринг эх сурвалжид дурдсан байдаг. Археологийн олдворуудаас харвал бүр 10-р зуунд тухайн үед Киевийн Русьт харьяалагдаж байсан уг газарт суурин байсан нь тодорхой болсон. Гэхдээ үүсгэн байгуулагдсан оныг 1596 оноор тооцдог ба тэр жил хотыг бэхлэлтээр өргөжүүлжээ. Тус хот нь Царьт Оросын өмнөд хэсгийг Крымын татаруудаас хамгаалах хамгаалалтын зурвас байв. Белгородын шугам нь Ижил мөрнөөс эхлэн Дон мөрний дэргэдэх Воронеж хотоор дайран Өмнөд Украин хүрдэг байв. 1785 онд Оросууд Крымын ханлигийг ялснаар Белгород бэхлэлтийн статус байхаа больсон байна.

1869 онд Курск - Харьковын төмөр замтай болсоноор тус хотын эдийн засгийн хөгжил харьцангуй хурдсав. 1917 оноос эхлэн Белгород нь шинээр тусгаар тогтносон Бүгд Найрамдах Украин Ард Улсын нутаг дэвсгэрт хамаарч байгаад 1918 оноос Украины Улс гэх Павло Скоропадськийн удирдлага дор германы тоглоомын улс (де-факто) болж байжээ. 1918 оны 12-р сарын 20-нд хот Улаан армид эзлэгдсэнээр Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын бүрэлдэхүүнд орсон түүхтэй.

1941 оны 10-р сарын 25-наас 1943 оны 8-р сарын 5-ныг хүртэлх хугацаанд Белгород хот нацист Германы Вермахтад эзлэгдэж байв. Германчуудыг довтлохоос өмнө хотын ихэнх оршин суугчид нь дорно зүгт дүрвэсэн учраас германчууд хотыг эзлэх үед ердөө л 20.000 оршин суугчтай байжээ. 1942 оноос эхлэн германчууд ажиллах чадвартай, ажлын насны иргэдийг герман луу ачиж авуулсан байна. 1942 оны 2-р сарын 5-нд партизанууд хотыг богино хугацаанд буцаан эзэлсэн байдаг. 1943 оны 8-р сард Улаан армийн Белгород-Харьковын давшилтын ажиллагааны үеэр энэ хот ахин ширүүн тулалдааны талбар болсон байна. Хотын 90 гаран хувь нь сүйрсэн ба германчуудаас чөлөөлсний дараа хотод 700 орчим хүн амьд үлдсэн байв.

1954 онд Белгород хот нь хөрш зэргэлдээх Курск, Воронеж мужуудаас газар таслан шинээр бий болгосон Белгород мужийн төв болсон юм.

Оросын Украин руу довтлох үе

[засварлах | кодоор засварлах]

2022 оны 4-р сарын 11-нд Оросууд Украин руу довтолж байх үед Украины Ми-24 довтолгооны хоёр нисдэг тэрэг тус хотын нефтийн агуулах руу довтлож нефтийн агуулахад гал гарсан.

2022 оны 7-р сарын 3-нд Украины талаас Белгород руу цохилт өгсөн.

2023 оны 12-р сарын 30-нд тус хот Украины Зэвсэгт хүчний хүчтэй пуужингийн цохилтод өртсөн бөгөөд энэ нь дайн эхэлснээс хойшхи хамгийн том цохилтод тооцогдож байна.

2024 оны 2-р сарын 15-нд тус хотод дахин пуужин харвасны улмаас 6 оросын иргэн амь үрэгдэж, 20 хүн шархаджээ.

2024 оны 3-р сарын 15-наас хойш Белгород хот болон Белгород мужийг өдөр бүр олон тооны пуужин харвагчаас буудаж байна. Эрх баригчдын мэдээлснээр 16 хүн амиа алдсан байна. Хотын Засаг дарга 9000 хүүхдийг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлснийг зарлав.

Он Хүн ам
189726.564
193934.359
195972.278
1970151.336
1979239.814
1989300.408
2002337.030
2010356.402
2013365.135
2020 394.142
2025 321.761

Хотын гишүүнчлэл

[засварлах | кодоор засварлах]
Хотын тойрог Орос нэр Хүн ам
2006-01-01
Өрнөд Орос: Западный 200.024
Дорнод Орос: Восточный 144.218

Цаг агаар ба байрлал

[засварлах | кодоор засварлах]

Энэ хот нь Донец голын эхээр, Москвагаас өмнө зүгт 570 километрийн зайд оршино. Шохойн чулуун хадан хясаа ихтэйгээс гадна хөрсөн дор нь ихээр байх учраас хотын нэрийг ийнхүү Цагаан хот хэмээх болжээ.

Цаг уурын мэдээлэл: Белгород
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 6.6
(43.9)
12.3
(54.1)
19.4
(66.9)
25.6
(78.1)
34.4
(93.9)
35.7
(96.3)
38.9
(102.0)
36.3
(97.3)
33.5
(92.3)
27.6
(81.7)
17.4
(63.3)
8.9
(48.0)
38.9
(102.0)
Дундаж дээд °C (°F) −3.0
(26.6)
−2.9
(26.8)
2.8
(37.0)
13.2
(55.8)
20.5
(68.9)
23.9
(75.0)
26.0
(78.8)
25.2
(77.4)
18.6
(65.5)
11.1
(52.0)
1.9
(35.4)
−2.6
(27.3)
11.3
(52.3)
Өдрийн дундаж °C (°F) −6.1
(21.0)
−6.1
(21.0)
−0.4
(31.3)
8.9
(48.0)
15.5
(59.9)
19.4
(66.9)
21.8
(71.2)
21.2
(70.2)
15.1
(59.2)
8.0
(46.4)
−0.4
(31.3)
−5.6
(21.9)
7.7
(45.9)
Дундаж доод °C (°F) −10.0
(14.0)
−9.9
(14.2)
−4.0
(24.8)
−0.4
(31.3)
9.7
(49.5)
14.1
(57.4)
16.8
(62.2)
16.3
(61.3)
10.9
(51.6)
4.7
(40.5)
−2.8
(27.0)
−9
(16)
3.5
(38.3)
Мин. температур °C (°F) −34.5
(−30.1)
−29.7
(−21.5)
−31.1
(−24.0)
−9.7
(14.5)
−3.1
(26.4)
2.9
(37.2)
8.7
(47.7)
7.1
(44.8)
−2.5
(27.5)
−6.2
(20.8)
−21
(−6)
−32.1
(−25.8)
−34.5
(−30.1)
Дундаж хур тунадас см (инч) 39
(1.5)
35
(1.4)
35
(1.4)
32
(1.3)
53
(2.1)
55
(2.2)
64
(2.5)
37
(1.5)
46
(1.8)
46
(1.8)
40
(1.6)
44
(1.7)
526
(20.8)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 1 мм) 11 9 9 7 8 7 7 5 7 7 8 10 95
Эх сурвалж 1: Климатические нормы (хур тунадас ихтэй өдрүүд 1991-2020),[13] belgorod-meteo.ru [14]
Эх сурвалж 2: world-climates.com [15]

Хотын захирагч нар

[засварлах | кодоор засварлах]
  • 1992—1994 Юрий Селивёрстов
  • 1994—2001 Георгий Голиков
  • 2002—2011 Василий Потрясаев
  • 2011—2015 Сергей Боженов
  • 2015—2019 Константин Полежаев
  • 2019—2021 Юрий Галдун
  • 2021—2022 Антон Иванов
  • 2023 — өнөө хүртэл Валентин Демидов
 Commons: Белгород – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Белгород – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. 1 2 3 4 5 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "Ref16".
  2. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "gr".
  3. Charter of Belgorod, Article 26
  4. Charter of Belgorod, Article 35
  5. "Мэр Белгорода ушел в отставку". www.rbc.ru (Орос хэлээр). 2022-10-31.
  6. Russian Federal State Statistics Service (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (Russian хэлээр). Federal State Statistics Service.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  7. Script error: No such module "Cite Q".
  8. 1 2 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "Ref24".
  9. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
  10. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Шуудангийн объект хайх) (Орос хэлээр)
  11. "Dialing Code for Belgorod - Russia".
  12. Charter of Belgorod Oblast, Article 6
  13. "Climatic Norms: Belgorod" Климатические нормы (Орос хэлээр). Оросын Гидрометеорологийн Төв. Татаж авсан: 2026-06-03.
  14. "Belgorod oblast meteodata". Эх хувилбараас архивласан: 2011-12-28.
  15. "Belgorod Climate". Эх хувилбараас архивласан: 2016-01-22. Татаж авсан: 2026-06-03.