Горький холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
Хот
Доод Новгород Орос :
Нижний Новгород
Холбооны тойрог
Ижилийн тойрог
Муж
Доод Новгород
Хотын тойрог
Доод Новгород
Дотоод гишүүнчлэл
8 хотын район
Засаг дарга
Юрий Шалабаев[1]
Байгуулагдсан
1221 он
Урьдын нэр
Горький (1932–1990 он)
Хот
1221 оноос хойш
Нутаг дэвсгэр
411 км2
Хүн ам
1.250.619 оршин суугч(Мэдээ: 14. 10-р сар 2010) [2]
Хүн амын нягтрал
3043 хүн/км²
Далайн түвшнээс дээш
78 м
Албан хэл
оросоор , орос
Цагийн бүс
UTC+3
Утасны код
(+7) 831
Шуудангийн дугаар
603xxx
ТХ-н улсын дугаар
52, 152
ОКАТО
22 401
Цахим хуудас
admgor.nnov.ru
Газар зүйн байршил
Солбицол
56° 19′ У , 43° 56′ Д 56.3112 43.9308 78 Координат: 56° 18′ 40″ У , 43° 55′ 51″ З
ОХУ-ын өрнөд хэсэг дэх газар зүйн байршил
Оросын хотын жагсаалт
Доод Новгород (Орос : Нижний Новгород , нижний - «доод», 1932-1990 оны хооронд Горький хэмээх нэртэй байсан) — Оросын Холбооны Улсын Доод Новгород муж ба Ижил Мөрний Холбооны тойргийн захиргааны төв, 1.2 сая хүнтэй, улсынхаа тавдугаар их хот . Доод Новгород нь Москвагаас зүүн зүгт 400 километрийн зайд, Ока голын Ижил мөрөнд цутгах хэсэгт оршдог. Оросын түүхэнд чухал үүрэгтэй байсан энэ хот нь 1850 оны үеэс Оросын худалдааны төв хот, Зөвлөлт Холбоот Улсын үед чухал аж үйлдвэрийн төв болон хөгжив. Доод Новгород нь өнөөдөр ОХУ-ын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын төв хот юм. Мөн түүнчлэн Ижил Мөрний Холбооны тойргийн захиргааны төвөөс гадна Оросын хамгийн том зам тээврийн зангилаа цэг, жуулчдын ихээр очдог хотуудын нэг юм.
Владимир-Суздалийн Вант Улсын их ван Юрий Всеволодович өөрийн ноёрхлын нутаг дэвсгэрийн чухал голууд болох Ока гол ба Ижил мөрний нийлэх хэсэг дээр 1221 онд энэ хотыг байгуулав. Нижний Новгород гэдэг үгийг үгчлэн орчуулбал „Доод Шинэ Хот“ гэсэн утгатай. Түүнээс өмнө үүссэн Новгород хотоос ялгах үүднээс ингэж нэрлэсэн байж ч болох талтай. Москва , Тверийн нэгэн адил Доод Новгород ч бас Монголчуудын Русь руу хийсэн довтолгооны улмаас ач холбогдлоо хэсэг хугацаанд алдав. Харин Алтан Ордны Улсын ноёрхолд (13-р зуунаас 15-р зууны хооронд) байхдаа чухал улс төрийн төв болон сэргэв. 1341 онд Владимир-Суздалиас салан бие даан гарсан ижил нэртэй ван улсын нийслэл болсноос хойш тус хотын ач холбогдол улам бүр нэмэгдэв. Их гүн Дмитрий Константинович (1328-1383 он) өөрийн улсын нийслэлээ түүний өрсөлдөгч Москватай адил болгохын төлөө ихэд зүтгэл гаргажээ. Тэрбээр Монголчуудаас хамгаалах чулуун бэхлэлтийг бариулахаар эхлүүлсэн нь Доод Новгородын кремль юм. Мөн тэрбээр 1377 онд Лаврентий ламд үүрэг өгч хамгийн эртний бүтнээр үлдсэн алдарт гар бичмэл болох Өнгөрсөн жилүүдийн товчооныг бичүүлжээ.
1378 онд Алтан Ордны эмир Мамайн цэрэг тус хотыг сүйтгэсэн ажээ.[3]
1392 онд хот Москвагийн Их Вант Улсын нэг хэсэг болсон ба Доод Новгородын ванг Шуйский хэмээн нэрийдэж, Москва руу хотыг нүүлгэсэн бөгөөд Москвад ордны ноёдын адил эрхтэй байснаас гадна богино хугацаанд Василий IV [3] хаан ширээнд хүртэл суусан аж. Москвагийнхан Доод Новгородыг Казанийн Татаруудын эсрэг хийсэн дайн дахь чухал бэхлэлт хэмээн үзэж байлаа. Улаан өнгийн тоосго бүхий эртний, аварга том энэхүү хэрмийг 1508 оноос 1511 оны хооронд босгов. Гэвч 1520 он, 1536 онуудад татарчууд хэрмийг бүслэн довтлох үед энэ хэрэм тийм ч бат бөх биш болох нь нотлогдов. 1552 онд Москвагийн их ван Казанийг эзэлсний дараа Доод Новгородын эдийн засгийн ач холбогдол улам нэмэгдсний учир нь Москва Ижилийн бүх замыг мэдэлдээ оруулсанд байв.
Доод Новгородын кремлиэс хотын харагдах байдал
Доод Новгород
Уур амьсгалын диаграмм
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Доод Новгород
1-р сар
2-р сар
3-р сар
4-р сар
5-р сар
6-р сар
7-р сар
8-р сар
9-р сар
10-р сар
11-р сар
12-р сар
Маx. Температур (°C )
−8.3
−6.1
−0.1
9.9
18.1
21.8
23.6
21.6
15.1
6.9
−0.5
−5.4
Ø
8.1
Мин. Температур (°C)
−14.5
−12.6
−6.8
1.6
8.2
12.0
14.4
12.5
7.4
1.2
−4.9
−10.8
Ø
0.7
Тунадас (мм )
40
33
28
36
52
64
76
67
57
59
56
50
Σ
618
Бороотой өдөр (d )
11
8
7
8
8
10
10
9
10
11
12
12
Σ
116
Т е м п е р а т у р
1-р сар
2-р сар
3-р сар
4-р сар
5-р сар
6-р сар
7-р сар
8-р сар
9-р сар
10-р сар
11-р сар
12-р сар
Хур тунадас
Х у р т у н а д а с
40
33
28
36
52
64
76
67
57
59
56
50
1-р сар
2-р сар
3-р сар
4-р сар
5-р сар
6-р сар
7-р сар
8-р сар
9-р сар
10-р сар
11-р сар
12-р сар
↑ Мэр Нижнего Новгорода Владимир Панов сложил полномочия. 6. Mai 2020, abgerufen am 6. Mai 2020.
↑ Itogi Vserossijskoj perepisi naselenija 2010 goda. Tom 1. Čislennostʹ i razmeščenie naselenija (Ergebnisse der allrussischen Volkszählung 2010. Band 1. Anzahl und Verteilung der Bevölkerung). Tabellen 5 , S. 12–209; 11 , S. 312–979 (Download von der Website des Föderalen Dienstes für staatliche Statistik der Russischen Föderation)
↑ 3.0 3.1 Evelyn Scheer, Andrea Hapke: Moskau und der Goldenen Ring – Altrussische Städte an Moskva, Oka und Volga. Berlin 2003. ISBN 3-89794-024-8 .
Саятан хот Томоохон хот 1 Хүн амын тоогоор нь дараалуулан жагсаав.