Горькийн автомашины үйлдвэр

Горьковский автомобильный завод
Горькийн автомашины үйлдвэр (ГАЗ)
Logo
Эрх зүйн хэлбэр Хувьцаат компани
Үүсгэн байгуулагдсан 1932
Төв байр Доод Новгород, ОХУ
Салбар Автомашин үйлдвэрлэл
Цахим хуудас new.azgaz.ru
Горькийн автомашины үйлдвэрийн төв лого
ГАЗ-А, 1932-1936 оны хооронд үйлдвэрлэсэн

Горькийн автомашины үйлдвэр (оросоор: Горьковский автомобильный завод буюу товчоор ГАЗ) нь Доод Новгород (урьдны Горький) хотод төвтэй Оросын автомашины концерн юм. Энэ үйлдвэр нь 1932 онд Зөвлөлт Холбоот Улсын анхны таван жилийн төлөвлөгөөний үр дүнд үүсгэн байгуулагджээ. Доод Новгород хотыг 1932 онд нэрийг нь өөрчлөн Горький болгох хүртэл тус үйлдвэр нь Нижегородын автомашины үйлдвэр (оросоор: Нижегородский автомобильный завод) хэмээн нэрлэгдэж байсан ажээ.

Олон жил энэ үйлдвэр В. М. Молотов гэсэн тодотголтой байсан нь Ардын комиссаруудын зөвлөлийн дарга Вячеслав Михайлович Молотовын нэрээр тодотгосон хэрэг байжээ. Молотов нь 1930 оноос 1941 оныг хүртэл Зөвлөлт Холбоот Улсын Засгийн газрын тэргүүн байсан ба 1939 оноос 1949 он, мөн түүнчлэн 1953 оноос 1956 он хүртэл Зөвлөлтийн Гадаад хэргийн сайд байв. Өнөөдөр ГАЗ нь ГАЗ группэд харьяалагддаг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

ГАЗ-АА, 1932-1938 оны хооронд үйлдвэрлэсэн

1928-1932 оны Таван жилийн төлөвлөгөөний дараа тухайн үеийг хүртэл маш бага ахицтай байсан автомашины үйлдвэрт анхаарлаа хандуулсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд 1929 онд Эдийн Засгийн Дээд Зөвлөл америкийн автомашин үйлдвэрлэгч Фордоос үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ба лиценцийг нь авч, эхний загваруудаа үйлдвэрлэв.[1] 1930 онд АНУ-д автомашины аж үйлдвэрийн чиглэлээр сургахаар илгээсэн байсан автомашины механикч Андрей Александрович Липгарт төгсөж ирээд, 1933 оноос 1951 оныг хүртэл тус үйлдвэрийн ерөнхий зохион бүтээгчээр ажиллажээ. Тэрбээр зөвхөн техникийн бүтээлч сэтгэлгээтэй биш, харин маш сайн удирдах авьяастай нэгэн байжээ.[2]

1930 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулан, угсрах ажлыг эхэлсний дараа хоёр жил өнгөрсний хойно буюу 1932 оноос үйлдвэрлэлдээ оронгуутаа Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын автомашины хамгийн том үйлдвэрүүдийн нэг болсон юм. Дайны өмнөх жилүүдэд гол төлөв ачааны тэрэг үйлдвэрлэсэн ба үүнд жишээ нь 1,5 тоннын даацтай ГАЗ-АА, ГАЗ-ААА, ГАЗ-4 гэх мэтийн тэрэгнүүдээс гадна ГАЗ-А, ГАЗ-М1 мэтийн суудлын автомашиныг ч бас үйлдвэрлэв. Дэлхийн хоёрдугаар дайн дахь Герман-Оросын дайны үеэр ГАЗ ачааны автомашиныг зөвхөн батлан хамгаалах хүчинд зориулан үйлдвэрлэжээ. Энэ үеэр буюу 1943 оны зун тус үйлдвэр нь Горький руу хийсэн агаарын довтолгоонд хэд хэдэн удаа өртсөн бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдоход хүрч байв. ГАЗ нь 1941 онд болон 1971 онд Лениний одонгоор, 1944 онд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор, 1945 онд Аугаа Эх Орны Дайны одонгийн нэгдүгээр зэрэг шагналуудаар шагнуулсан байдаг.

Дайны дараа өөрийн гэсэн загваруудыг зохион бүтээсний дотор 1946 онд үйлдвэрлэгдсэн ГАЗ-М10 Победа, 1950 онд дээд ангиллын тансаг загварт орох ГАЗ-12 ЗИМ болон 1954 онд ГАЗ-69-ийн суурийг ашиглан зохион бүтээсэн газар уснаа явагч ГАЗ-46 гэх мэтийн тэрэгнүүдийг нэрлэж болно.

1952 онд зохион бүтээгч Липгарт Сталинтай санал зөрсний улмаас Уралын автомашины үйлдвэр рүү шилжүүлсэн хэдий ч 1953 онд түүнийг буцаан татаж, Москвад хөдөлгүүрийн судалгаа, хийцийн зохион бүтээгчээр авсан байна. Энд байх хугацаандаа Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, Автомашины Аж Үйлдвэрийн Яамны шинжлэх ухаан ба техникийн зөвлөлийн гишүүн гэх мэтийн нэр хүндтэй ажлуудыг гүйцэтгэж байгаад 1980 онд таалал төгссөн юм.

Автомашины загварын түүх[засварлах | кодоор засварлах]

Үйлдвэрлэсэн он Нэр Зураг

Суудлын ба бартаат замын тэрэг[засварлах | кодоор засварлах]

1932–1936 ГАЗ-А ГАЗ-А во Владивостоке ф2.JPG
1936–1942 ГАЗ-М1 ГАЗ-М-1.JPG
1939–1941 ГАЗ-M415 Газ-м-415.JPG
1939–1946 ГАЗ-11-73 Mosfilm - Museum - img10.jpg
1939–1945 ГАЗ-61 (4×4) Газ-61.JPG
1941–1942 ГАЗ-64 (4×4) GAZ-64-bw.jpg
1944–1953 ГАЗ-67 (4×4) Gaz-67.jpg
1946–1958 ГАЗ-М20 Победа GAZ-M-20 "Pobeda" on CMSh in Lahti, Finland.jpg
1953–1972 ГАЗ-69 (4×4) Gaz69-2.jpg
1950–1959 ГАЗ-12 ЗИМ GAZ-12 ZIM in Riga (branded) (side view).jpg
1956–1970 ГАЗ-М21 Волга Hammond Slides Russia 20.jpg
1962–1970 ГАЗ-М22 Волга GAZ-22 ambulance.jpg
1962–1970 ГАЗ-М23 Волга "No Image" placeholder.png
1955–1958 ГАЗ-М72 (4×4) ГАЗ М-72 Хабаровск День города.JPG
1959–1981 ГАЗ-13 Чайка Russian car GAZ-13 Chaika.jpg
1977–1988 ГАЗ-14 Чайка Independence Day parade in Kiev, Ukraine in 2008.jpg
1968–1985
• 1972–1992
• 1985–1992
ГАЗ-24 Волга
• ГАЗ-24-05 Волга
• ГАЗ-24-10 Волга
Wolga GAZ 24 Volkspolizei.JPG
1982–2010
• 1972–1992
• 1985–1992
ГАЗ-31 Волга
• ГАЗ-24-05 Волга
• ГАЗ-24-10 Волга
GAZ-3102-mid-1990s.jpg
1982–2010
• 1982–?
• 1992–1997
• 1997
• 1997–2004
• 1998–2000
• 2004
ГАЗ-31 Волга
• ГАЗ-3102 Волга
• ГАЗ-31029 Волга
• ГАЗ-31029 Волга
• ГАЗ-3110 Волга
• ГАЗ-3111 Волга
• ГАЗ-31105
GAZ-3102-mid-1990s.jpg
2005 ГАЗ-2330 Тигр (4×4) 2011 Moscow Victory Day Parade (360-01).jpg
2008–2010 ГАЗ Волга Сайбер Volga Siber front Moscow autoshow 2008 26 08.jpg

Транспортер[засварлах | кодоор засварлах]

1992 ГАЗ-3302 ГАЗель GAZ-elle seen on Wilcza Street in Warsaw, Poland.jpg
1992 ГАЗ-3221 ГАЗель Полноприводная Газель.JPG
1992 ГАЗ-2705 ГАЗель GAZelle-van.jpg
1994 оноос хойш ГАЗель GAZel 2705 school bus.jpg

Ачааны автомашин[засварлах | кодоор засварлах]

1932–1938 ГАЗ-АА PMG-1 fire engine.jpg
1933–1936 ГАЗ-4 Грузовик ГАЗ-4.JPG
1935–1950 ГАЗ-С1 Газ-аа.JPG
1934–1943 ГАЗ-ААА ГАЗ-ААА во Владивостоке ф1.JPG
1938–1950 ГАЗ-ММ ГАЗ-ММ.JPG
1936–1938 ГАЗ-21 Gaz21.jpg
Үйлдвэрлэсэн он Нэр Зураг
1935–1950 ГАЗ-410 (өөрөө буулгагч) Газ-410.JPG
1939–1946 ГАЗ-42 Газогенераторный автомобиль на базе ГАЗ. 1943 г..jpg
1939 ГАЗ-43 ГАЗ-ММ фото3.JPG
1938–1950 ГАЗ-44 GAZ-AA in Technical museum Togliatti.JPG
1940, 1952, 1959 ГАЗ-62 (4×4, үлгэр загвар) "No Image" placeholder.png
1946–1975 ГАЗ-51 GAZ-51 truck in a military museum in Belarus.jpg
1948–1976 ГАЗ-93 -Москва -газон (9025736891) cropped.jpg
1966–1989 ГАЗ-52 Gaz52 kirov.jpg
1961–1993 ГАЗ-53 Gaz53 kirov.jpg
1939–1941 ГАЗ-60 (хагас гинжит) Советский грузовик ГАЗ-60 (модель).JPG
1948–1968 ГАЗ-63 (4×4) GAZ-63 (cropped).jpg
1964–1999 ГАЗ-66 (4×4) ParkPatriot2015part4-22.jpg
1989–2020 ГАЗ-3307 GAZ-3307-Pritsche.jpg
1997–2020 ГАЗ-3308 (4×4) Interpolitex2016part2-11.jpg
1997–2020 ГАЗ-3309 дизель мотортой,
уртасгасан ГАЗ-3307
GAZ-3309.jpg
2003–2015 ГАЗ-3310 Валдай Gaz-3310 dump-truck.jpg
2014 оноос хойш ГАЗон NEXT GAZ GAZon Next flatbed truck (cropped).jpg

Танк, зэвсэгт хүчний тээвэрлэгч тэрэг[засварлах | кодоор засварлах]

1937 Т-38 T-38 tank.JPG
1938 БА-10 (тандагч танк) Ba10 parola 1.jpg
1941–1942 Т-60 (хөнгөн танк) T-60 Kubinka 2.jpg
1942–1943 Т-70 (хөнгөн танк) T-70, technical museum, Togliatti-1.jpg
1942 Т-80 (хөнгөн танк, үлгэр загвар) Легкий танк Т-80 в Центральном pic1.JPG
1942–1946 БА-64 (тандагч хуягт тэрэг) Ba64 nn.jpg
1943–1945 СУ-76 (хөнгөн өөрөө явагч) Su76 nn.jpg
1948 БТР-40 (хуягт тээвэрлэгч) BTR-40-latrun-2.jpg
1953–1958 ГАЗ-46 (4×4, газар уснаа явагч) GAZ-46 visually modified to resemble a Ford GPA during the VII Aircraft Picnic in Kraków.jpg
1954-1964 ГТ-С (тээвэрлэгч) GT-S transpoter, Technical museum Togliatti.JPG
1968–1985 ГТ-СМ (тээвэрлэгч) GT-SM, (GAZ-71) Tracker Transporter pic3.JPG
1960–1976 БТР-60 BTR-60P.JPEG
1962 БРДМ-2 (тандагч хуягт) BRDM-2 (1964) owned by James Stewart pic6.JPG
1976 БТР-70 (тээвэрлэгч) BTR70 004.jpg

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: GAZ vehicles – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Odin, L.C. World in Motion 1939 - The whole of the year's automobile production. Belvedere Publishing, 2015. ASIN: B00ZLN91ZG.
  2. Volker Heyse, G. P. Rjabow, N. J. Bashaikin: Deutsche und Russen im Gouvernement Nischni Nowgorod: Geschichte und Gegenwart. Waxmann, Münster usw. 1995.