Автомашин

Анхны автомашинуудын нэг, Карл Бенцийн "Вело" загвар

Автомашин (хар ярианд машин гэж товчлон хэрэглэдэг) нь олон мөртэй тээврийн хэрэгсэл (хөдөлгөгч хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл) бөгөөд хүн (суудлын автомашин болон автобус) болон ачаа тээвэрлэх (ачааны автомашин) зориулалттай тээврийн хэрэгсэл юм. 2010 оны байдлаар дэлхий даяар 1.015 тэрбум автомашин тоологдсон байдаг. Зөвхөн 2011 онд гэхэд дэлхий даяар нийт 80 сая автомашин үйлдвэрлэгдсэн байна.

Өнөөдөр олон арван автомашины фирмүүд автомашины зах зээл дээр хүчтэй өрсөлдөж байна. Цахилгаан хөдөлгүүртэй болон холимог хөдөлгүүртэй автомашинуудыг амжилттай үйлдвэрлэхийн төлөө үйлдвэрлэгчид хүчтэй судалгаа шинжилгээ хийж шаргуу ажиллаж байна.

Үгийн гарал үүсэл[засварлах | кодоор засварлах]

Автомашин гэх үг нь 19-р зууны сүүлээр францад шахсан хийн хөдөлгүүр бүхий гудамжны галт тэргийг voiture automobile буюу өөрөө хөдөлдөг тэрэг гэдгээс үүссэн түүхтэй. Грек хэлний αὐτός autós ‚өөрөө‘ болон латин хэлний mobilis ‚хөдөлгөөнт‘ гэсэн үгтэй нэмж хэрэглэсэн нь тухайн үеийн энгийн хэрэглээнд байсан морин тэрэгнээс ялган нэрлэсэн санаа юм.

Өөрөө хөдөлдөг тээврийн хэрэгсэл гэсэн тодорхойлолтонд моторжуулсан хоёр дугуйт болон төмөр замын тээврийн хэрэгсэл ч багтана. Ер нь бол автомашин гэхээр олон мөртэй төмөр замд холбогдоогүй тээврийн хэрэгслийг нэрлэх ба үүнд суудлын автомашин, автобус болон ачааны автомашин ордог. Харин ярианы хэлэнд ихэнхдээ суудлын автомашиныг хэлж ойлголцох нь бий.

Ерөнхий бүтэц[засварлах | кодоор засварлах]

Автомашин нь хүч чадал, хөдөлгөөнт чанар, хувийн онцлогийг хослуулдаг. Одоог хүртэл нэг ч тээврийн хэрэгсэл хувийн болон нийгмийн амьдралд тийм нөлөөллийг олоогүй байна. Машины зүрх нь дулааны болон цахилгаан эрчим хүчийг гинетик болгон хувиргахад зорилт нь оршдог мотор юм. Автомашинуудад, ер нь арилжааны тээврийн хэрэгслүүдэд ихэвчлэн бензиний болон дизелийн хөдөлгүүрүүд тавьдаг. Гэхдээ энэхүү нөхцөл байдал түлшний үнийн өсөллтэй нөхцөлд удалгүй өөрчлөгдөж мэднэ. Автомашины үйлдвэрлэл биодизель, цахилгаан мотор, эсвэл эрлийз ч юмуу нэлээд үр бүтээжтэй сонголтот хөдөлгүүрт шилжихийг эрмэлзэж байна.

Хөдөлгүүрээс эргэлт дамжуулах тогтолцоо /Трансмиссия болон арал/[засварлах | кодоор засварлах]

Дизель хөдөлгүүрүүд үр бүтээмж сайтай, чадалтай. Түүнийг үндсэндээ ачааны машинуудад ашигладаг. Хөдөлгүүрээс эргэлт дамжуулалт нь моторыг залуурын цагирагтай холбодог. Тэрээр голуудыг нийлүүлэх болон салгах механизм/ сцепление, дамжуулагчийн хайрцаг, гол дамжуулагч болон дифференциал/ шүдэт механизмаас тогтдог. Моторын гаргаж буй эргүүлэх агшин голуудыг нийлүүлэх механизм болон дамжуулагчийн хайрцгаар хуваарилагдан зохицуулагддаг. Үүний дараа эргэлдүүлэгч агшин эргэлт дамжуулах тогтолцоогоор дамжин дугуйнуудад очдог. Арал нь замд хөдөлгүүрийн хүч чадлыг дамжуулахад нөлөөлдөг. Резин дугуй, подвеска, suspension тоормос болон жолооны удирдлага дамд автомашины тогтвортой байдалд нөлөөлдөг.

Тэвш[засварлах | кодоор засварлах]

Автомашины гадаад хэлбэр тэвшнээс ихээхэн хэмжээгээр шалтгаалдаг. Тэвшний бүтэц жин болон аэродинамик тодорхойлолтуудад, тэрчлэн зорчигчдын аюулгүй байдалд нөлөөлдөг. Өнөөдөр үргэлж тэвшнүүд өргөн ашиглагдсаар байна. Гэхдээ дээд зэргийн бат бөх, хөнгөн хөндий секцүүдээс тогтсон бүтцүүдийг бүтээх боломжтой шинэ технологиуд гарсаар байна. Тийм бүтцийн давуу тал нь хөнгөн материал ашиглахад оршдог. Гангаас гадна хөнгөн цагаан, магни болон нийлэг материалууд ашиглагдаж байна. Тэвшийг хаалттай, нээлттэй, зорчигч ачааны гэсэн з үндсэн хэлбэрт хуваадаг. Суудлын автомашинуудын тэвшний хаалттай хэлбрүүдийн дотор хамгийн түгээмэл нь седан (4 хаалга, 2-3 эгнээ суудалтай - орч), хетчбэк, универсал (2-3 эгнээ суудалтай, 3 юмуу 5 , салондоо тээшний хэсэгтэй ).

Автомашины электроник[засварлах | кодоор засварлах]

Асаалт, аккумулятор, стартер зэрэг бүхий л цахилгаан бүрэлдвэр хэсгүүдийг автомашины электроник нэгтгэдэг. Тэрээр аюулгүй байдлын орчин үеийн стандартуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай ба удирдлагын механик элементүүд болон оношлогооны тогтолцоог нэмэгдүүлж болдог.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]