Jump to content

Ижил Мөрний Холбооны тойрог

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Приволжский федеральный округ
(Орос)
Ижил Мөрний Холбооны тойрог

ОХУ дахь Ижил Мөрний Холбооны тойргийн байршил
Төрийн дуулал: байхгүй
Засаг захиргааны төв Доод Новгород
Байгуулагдсан 2000 оны 5 сарын 13
Статус
Холбооны субъектууд
Эдийн засгийн бүсүүд
Холбооны тойрог
14 багтана
3 багтана
Код
Нутаг дэвсгэр
Нутаг дэвсгэр
- Холбооны тойрог
1,038,000 км²
Хүн ам (2002 оны хүн амын тооллого)
Хүн ам
- Хүн амын эрэмбэ
- Нягтшил
- Хотын
- Хөдөөний
31,154,744 хүн

30 хүн / км²
70.7%
29.3%
Албан ёсны хэл орос
бусад
Засгийн газар
Ерөнхийлөгчийн элч Григорий Рапота
Албан ёсны цахим сүлжээ
http://www.pfo.ru

Ижил Мөрний Холбооны тойрог (Орос: Приво́лжский федера́льный о́круг) нь Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч 7 Холбооны тойргийн нэг юм. Тус Холбооны тойрог нь Оросын Европын хэсгийн зүүн өмнөд хэсэгт оршино. 2002 оны тооллогоор 1,038,000 км² газар нутагтай Ижил Мөрний Холбооны тойрогт 31,154,744 хүн оршин сууж байжээ. 2008 оны 5 сарын 12-ноос тус Холбооны тойрог дахь ОХУ-ын ерөнхийлөгчийн элчээр Григорий Рапота томилогдон ажиллаж буй.

Ижил Мөрний Холбооны тойрогт 14 субъект багтдаг бөгөөд доорх жагсаалтад өөртөө засах өргөн эрх бүхий, үндэстний цөөнхүүдийн Бүгд Найрамдах Улсуудыг одоор тэмдэглэв:

  1. Башкортостан*
  2. Чуваш*
  3. Киров муж
  4. Мари Эл*
  5. Мордови*
  6. Нижегород муж
  7. Оренбург муж
  8. Пенза муж
  9. Пермийн хязгаар
  10. Самара муж
  11. Саратов муж
  12. Татарстан*
  13. Удмурт*
  14. Ульяновск муж

Ерөнхийлөгчийн элч нар

[засварлах | кодоор засварлах]