Ульяновск муж
Ульяновск муж (Монгол) Ульяновская область (Орос) | |
---|---|
![]() ОХУ дахь Ульяновск мужийн байршил | |
сүлд | далбаа |
![]() |
![]() |
Төрийн дуулал: n/a | |
Төв | Ульяновск |
Байгуулагдсан | 1943 оны 1 сарын 19 |
Ангилал Холбооны тойрог Эдийн засгийн бүс |
Муж Ижил мөрөн Ижил мөрөн |
Код | 73 |
Газар орон | |
Нутгийн хэмжээ - ОХУ дахь дэс |
37,300 км² 37300 |
Хүн ам зүй (2002 оны тооллого) | |
Хүн амын тоо - ОХУ дахь дэс - Нягтрал - Хотын - Хөдөөний |
1,322,000 хүн 36 35.4 хүн / км² |
Албан ёсны хэл | орос |
Засгийн газар | |
Захирагч | Сергей Морозов |
Нэгдүгээр орлогч захирагч | Владимир Козин |
Хууль тогтоох байгууллага | Ульяновск мужийн депутатуудын хурал |
Дүрэм | Ульяновск мужийн дүрэм |
Албан ёсны цахим сүлжээ | |
http://www.ulgov.ru/ |
Ульяновск муж (Орос: Ульяновская область) нь Оросын Холбооны Улсын Ижил Мөрний Холбооны тойрогт багтах муж бөгөөд мужийн төв нь Ульяновск хот.
Газар зүй[засварлах | кодоор засварлах]
Ижил мөрнөөр мужийн нутаг дэвсгэр харьцангуй өндөрт өргөгдсөн баруун хэсэг, нам дор газар болох зүүн хэсэгт хуваагдана. Хойд талаараа Татарстан, Чуваш, зүүн талаара Самара муж, өмнө талаараа Саратов муж, баруун талаараа Пенза муж, Мордоватай хиллэнэ.
1 сарын дундаж температур -13 хэм, 7 сарынх +19 хэм бөгөөд жилийн хур тунадасны дундаж хэмжээ нь 400мм.
Нутгийн 4-ний 1-г ой мод эзэлнэ. Үржил шим сайтай хөрстэй тул газар тариалан өргөн дэлгэрсэн.
Хүн ам[засварлах | кодоор засварлах]
Орос, татар, чуваш, мордовачууд голчлон оршин сууна.
Түүх[засварлах | кодоор засварлах]
1430-аад оноос Казанийн ханлигийн бүрэлдэхүүнд багтаж байв.
1648 онд одоогийн Ульяновск хот байгаа газарт бэхлэлт баригдан, Симбирск гэж нэрлэгдэв. 1671 онд Степан Разины удирдсан бослогын үед казак цэргүүд, Оросын армийн шийдвэрлэх тулаан энд болсон.
18-р зууны үеэс оросууд олноор суурьшиж эхлэв.
1924 онд Ленинийг нас барахад түүний дурсгалыг хүндэтгэн Симбирскийг Ульяновск гэж нэрлэх болов.
1943 оны 1 сарын 19-нд мужийн статустайгаар зохион байгуулагдсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Москва, Ленинградаас олон үйлдвэр, боловсролын байгууллагууд шилжин ирж ажиллаж байв.
Цагийн бүс[засварлах | кодоор засварлах]
Тус муж нь Москвагийн цагийн бүст багтана.
Өөрөөр хэлбэл, UTC+3 цагийн бүст багтах бөгөөд зуны цагийн үедээ UTC+4 болно.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
