Курган муж
Курган муж (Монгол) Курганская область (Орос) | |
---|---|
![]() | |
сүлд | далбаа |
![]() |
![]() |
Төрийн дуулал: n/a | |
Төв | Курган |
Байгуулагдсан | 1943 оны 2 сарын 6 |
Ангилал Холбооны тойрог Эдийн засгийн бүс |
Муж Урал Урал |
Код | 45 |
Газар орон | |
Нутгийн хэмжээ - ОХУ дахь дэс |
71,488 км² 71488 |
Хүн ам зүй (2002 оны тооллого) | |
Хүн амын тоо - ОХУ дахь дэс - Нягтрал - Хотын - Хөдөөний |
1,019,532 хүн 53 14.3 хүн / км² 56.3% 43.7% |
Албан ёсны хэл | орос |
Засгийн газар (2009 оны 11 сарын байдлаар) | |
Захирагч | Кокорин, Алексей Геннадьевич |
Хууль тогтоох байгууллага | Мужийн Дум |
Дүрэм | Курган мужийн дүрэм |
Албан ёсны цахим сүлжээ | |
http://www.kurganobl.ru/ |
Курган муж (Орос: Курга́нская о́бласть; хас. Қорған облысы) нь Оросын нэгэн холбооны субъект (муж) юм. Засаг захиргааны төв нь Курган хот.
Газарзүй[засварлах | кодоор засварлах]
Курган муж нь Уралын Холбооны тойргийн бүрэлдэхүүнд багтах бөгөөд Оросын өмнөд хэсэгт оршино. Баруун талаараа Челябинск муж, хойд талаараа Свердловск муж, зүүн талаараа Тюмень муж, өмнө талаараа Казахстан улстай хиллэнэ.
Улс төр[засварлах | кодоор засварлах]
1996 оноос Курган мужийн захирагчаар Олег Богомолов ажиллаж байна. Тэрээр Нэгдсэн Орос Намын гишүүн юм. Мужийн хууль тогтоох байгууллага нь 34 гишүүн бүхий Курган мужийн Дум болно. Өдгөө Нэгдсэн Орос Нам Думд олонхи суудлыг эзэлдэг.
Хүн ам зүй[засварлах | кодоор засварлах]
Курган мужийн хамгийн том угсаатны бүлэг нь Оросууд (932,613) бөгөөд хүн амын 91.4%-ийг эзэлнэ. Бусад томоохон үндэстнийг дурьдвал, Татар (20,899) - 2%, Башкир (15,343) - 1.5%, Казах (14,804) - 1.5%, Украйн (11,243) - 1.1%. Үлдэх 0.5%-аас бага хувийг 140 гаруй үндэстэн ястны иргэд эзэлдэг байна. Мөн 391 иргэн өөрийн үндэс угсааг хэлэхээс татгалзсан аж.
- Нийт хүн ам: 1,019,532
- Хотын: 574,381 (56.3%)
- Хөдөөний: 445,151 (43.7%)
- Эрэгтэй: 470,578 (46.2%)
- Эмэгтэй: 548,954 (53.8%)
- 1000 эрэгтэйд ногдох эмэгтэй: 1,167
- Дундаж нас: 38.2
- Хотын: 37.5
- Хөдөөний: 39.0
- Эрэгтэй: 35.2
- Эмэгтэй: 40.5
- Өрхийн тоо: 388,304 (1,005,735 хүнтэй)
- Хотын: 220,813 (566,984 хүнтэй)
- Хөдөөний: 167,491 (438,751 хүнтэй)
- Төрөлт (2008): 11,937 (1000-д 12.5)
- Нас баралт (2008): 15,626 (1000-д 16.3)[1]
Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]
Мужийн эдийн засгийн үндсэн салбар нь хөдөө аж ахуй, аж үйлдвэр болно. Боловсруулсан газрууд нь тус бүс нутгийн гол байгалийн баялаг юм. Курганчууд газрын тос, байгалийн хий дамжуулах хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулсны төлбөрөөс ихээхэн орлого олдог. Хөрш Тюмень, Томск мужуудын газрын тосны орд газруудаас Урал орчмын боловсруулах үйлдвэрүүд хүртэлх хоолой тус мужийг дайран өнгөрдөг байна.[2] Мужийн хамгийн том компани нь 29 оронд нийлүүлдэг БМП-2, БМП-3 явган цэргийн байлдааны машинуудаараа алдартай Курганмашзавод болно.[3]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ http://kurganstat.gks.ru/digital/region1/2007/demo1208.htm
- ↑ "Kurgan Region". Russia Profile. 2008-05-23. Retrieved 2009-05-23.
- ↑ "About company". Kurganmashzavod. Retrieved 2009-05-23.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
Commons: Курган муж – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Мужийн Дум (Орос)
- "Курганы үдэш" - Мэдээний портал сайт (Орос)