Jump to content

Адыгей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Адыгей Улс
Республика Адыгея
Албан ёсны галиглал
 • АдыгАдыгэ Республик
Дуулал: Бүгд Найрамдах Адыгей Улсын төрийн дуулал[2]
Location of Бүгд Найрамдах Адыгей Улс
Солбицол: 44°39′N 40°00′E / 44.650°N 40.000°E / 44.650; 40.000Солбицол: 44°39′N 40°00′E / 44.650°N 40.000°E / 44.650; 40.000
Улс Орос
Холбооны тойрог[1]Өмнөд ХТ
Эдийн засгийн бүс[3]Хойд Кавказын ЭЗБ
НийслэлМайкоп[4]
Засаг захиргаа
  ТөрөлТөрийн Зөвлөл (Хасе)[5]
  Төрийн тэргүүнМурат Кумпилов[5]
Газар нутаг
  Нийт7,792 км2 (3,009 бээр2)
Хүн ам
  Нийт 496,934
  Байр75-р байр
  Нягтрал63.77/км2 (165.2/бээр2)
  Хотын нутаг
49.4%
  Хөдөө
50.6%
Цагийн бүсUTC+3 (MSK[8])
ISO 3166 кодRU-AD
Улсын дугаар01
Албан ёсны хэл(нүүд)Адыг[9] • Орос хэл[10]

Адыгей (Орос: Адыгея; адыг. Адыгэ) — Орос улсын харьяат орон юм. Адыгей 7.8 мянган км² талбайт нутагтай, 451 мянган хүн амтай. 1992 оноос хойш Бүгд Найрамдах Адыгей Улс (БНАдыУ) хэмээх бүтэн нэртэй болсон. ОХУ-ын Өмнөд холбооны тойрог, Хойд Кавказын эдийн засгийн бүст харьяалагдана.

Улсын хэрэгцээний орос хэлний хамтаар тус орны онцлох адыг хэлийг албанд хэрэглэнэ. Хүн амын 64% орос үндэстэн, 26% адыг буюу черкес ястан, 10%-ийг бусад ард түмэн бүрдүүлнэ. Бүх талаараа Краснодарын хязгаартай хиллэсэн. Нийслэл Майкоп хот 150 мянган хүнтэй.

Физик газар зүйн зураг
Хөдөө хээр

Адыгейн хойд нутаг нам доор газар бол өмнөд нутаг Их Кавказын нурууны уул, уулын ар бэл болно. Нутгийн 40% ой.

Өвөл I сард дунджаар −2 °C, зуны VII сард дунджаар +28 °C температуртай. Жилийн дундаж хур тунадас 700 мм.

Чугуш (3238 м), Фишт (2868 м) зэрэг өндөр уул сүндэрлэсэн.

Адыгей орны нутгаар Кубань, Лаба, Белая зэрэг гол урсдаг.

Нуургүй боловч Краснодарын, Чичитийн гэх мэт хиймэл усан сангуудтай.

Адыг орон Хар тэнгисээс хамгийн ойр хэсгээрээ 150 км зайтай.

Адыгей оронд 2016 оны тооцоогоор 451,480 хүн амьдарч байна.

Хүн амын газрын зураг
Черкес ардын
хувцастай хүүхдүүд
Тоолсон он 1979[11] 2010[12]
Орны хүн ам 404 390 439 996
Яс үндсээ тодорхойлсон 404 390 (100 %) 425 386 (100 %)
Орос үндэстэн 285 626 (70,6 %) 270 714 (63,6 %)
Адыг ястан (черкес) 86 561 (21,4 %) 109 699 (25,8 %)
Армен үндэстэн 6 359 (1,6 %) 15 561 (3,7 %)
Украйн үндэстэн 12 078 (3,0 %) 5 856 (1,4 %)
Курд үндэстэн 2 (0,0 %) 4 528 (1,1 %)
Татар үндэстэн 2 415 (0,6 %) 2 571 (0,6 %)
Цыган ястан 1 109 (0,3 %) 2 364 (0,6 %)
Азербайжан үндэстэн 274 (0,1 %) 1 758 (0,4 %)
Грек үндэстэн 1 021 (0,3 %) 1 385 (0,3 %)
Белорус үндэстэн 2 244 (0,6 %) 1 253 (0,3 %)
Бусад яс үндэстэй 6 701 (1,7 %) 9 697 (2,3 %)
Яс үндсээ тодорхойлсонгүй 0 14 610

2012 оны судалгаанд хүн амын 35% христийн шашин буюу үнэн алдартан, 13% ислам, 3% христийн бусад урсгалыг шүтдэг, 9% шашин шүтдэггүй гэж хариулсан бол, 9% нь ямар нэгэн хариулт хэлээгүй. Харин 30% нь шашингүй гэхдээ газар, уул ус, бөөгийн мэт шүтлэгтэн гэж хариулжээ.

Майкопийн их сүм
  1. Майкоп — 144,055 хүнтэй
  2. Яблоновский — 32,039
  3. Энем — 19,091
  4. Гиагинская — 13,788
  5. Адыгейск — 12,689
ЗХУ-ын үеийн Адыг орны газар нутгийн тэлэлт. Умард, нам доор адыг нутгийг уулархаг өмнөд, оросжуу нутагтай нэгтгэв.
Адыг орны тэргүүн Аслан Тхакушинов (2010 он)

Эрт үед энэ нутагт зихи хэмээх адыгын өвөг дээдэс амьдарч байв.

1763—1864 оны Орос-Кавказын дайны үр дүнд Оросын эзэнт гүрний харьяат нутаг болсон. Дайн дажинаас черкесийн олон хүн Осман руу дүрвэжээ. Үлдсэн хүмүүс Кубань голын зүүн эргийн нам доор газраар төвхнөсөн.

Өөртөө засах муж

[засварлах | кодоор засварлах]

ЗХУ тогтсоны дараа 1922 оны 7 сарын 27-нд Черкесийн өөртөө засах муж Краснодарт төвлөн байгуулагдав. Тэгэхдээ Краснодар тус нутгийн бүрэлдэхүүн биш байсан. Харин 1936 онд тус нутгийн засаг захиргааны төвөөр Майкоп хотыг болгов.

1922 оны 8-р сараас мужийн нэр Адыгейн өөртөө засах муж болж өөрчлөгдөв. Тус муж нь 1924 оноос Ар Кавказын хязгаар, 1934 оноос Азов-Черноморийн хязгаар, 1937 оноос Краснодарын хязгаарт харьяалагдаж байлаа. 1936, 1962 онд нутаг тэлсэн.

Бүгд найрамдах улс

[засварлах | кодоор засварлах]

ОХУ байгуулагдах үе шатанд Адыгейн байр суурь дээшлэв. 1990 оны 10-р сард Адыгей Краснодарын хязгаарын харьяанаас гарч Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Адыгей Улс гэсэн нэр зэрэг олов.

1992 оны 3 сарын 23-нд Бүгд Найрамдах Адыг Улс (БНАдыУ) гэсэн одоогийн нэрийг олж ОХУ-ын нэгдүгээр дэс буюу Бүгд Найрамдах Улсын зэрэгтэй болсон. Адыг хэл орос хэлний хамтаар албан бичигт хэрэглэгдэх эрх хүртсэн.

1992 онд улсын хурал - Төлөөлөгчдийн хурал (нутгийн хэлээр Хасэ)-тай болов. 1995 онд Төрийн зөвлөл - Хасэ хэмээв.

1992 онд БНУ-ын анхны ерөнхийлөгчөөр Аслан Жаримов сонгогдов. 2007 оноос өнөөг хүртэл Аслан Тхакушинов ажиллаж байна. 2010 оноос хойш «ерөнхийлөгч» гэхээ байж «тэргүүн» гэдэг болсон.

Нутгийн хуваарь

[засварлах | кодоор засварлах]
9 нутаг

Адыг орон дотроо 2 хот, 7 район болж хуваагдана.

Нэгж Оросоор Тоо Нутгийн нэр
хот городской округ 2 Адыгейск | Майкоп
район муниципальный район 7 Гиагинская | Кошехабль | Красногвардейское | Майкоп | Тахтамукай | Теужеч | Шовгенов

Адыгейд хөдөө аж ахуй зонхилно. Түүнийг дагасан хүнс, хөнгөн үйлдвэртэй.

Адыгей газрын тос, шатдаг хийн нөөцтэй, уурхайтай.

Тус орны хоёр гол их сургууль:

  • Адыгейн улсын их сургууль
  • Майкопийн улсын технологийн их сургууль
  1. Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
  2. Law #90
  3. Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
  4. Constitution of the Republic of Adygea, Article 62
  5. 5.0 5.1 Constitution, Article 7.4.
  6. Федеральная служба государственной статистики (Federal State Statistics Service) (2004-05-21). "Территория, число районов, населённых пунктов и сельских администраций по субъектам Российской Федерации (Territory, Number of Districts, Inhabited Localities, and Rural Administration by Federal Subjects of the Russian Federation)". Всероссийская перепись населения 2002 года (All-Russia Population Census of 2002) (орос хэлээр). Federal State Statistics Service. Эх хувилбараас архивласан: September 28, 2011. Татаж авсан: 2011-11-01.
  7. "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Татаж авсан: 1 September 2022.
  8. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). Татаж авсан: 19 January 2019.
  9. Constitution of the Republic of Adygea, Article 5
  10. Official throughout the Russian Federation according to Article 68.1 of the Constitution of Russia.
  11. Всесоюзная перепись населения 1979 года
  12. Всероссийская перепись населения 2010 года. Национальный состав и владение языками, гражданство. Население по национальности и владению русским языком по субъектам Российской Федерации
 Commons: Адыгей – Викимедиа зураг, бичлэг, дууны сан