Jump to content

Черкес

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Черкес хаан нь 1374-1375 Алтан Ордны Улсыг захирч байсан хаан юм. Тэрээр Хажи Тархань хот болон Ижил мөрний адаг, Кавказын нурууны арын Черкесүүдийн нутаг хавийг захирсан хүчирхэг эмир байсан. 1360-аад оноос Алтан Ордоос тусгаарлаж, өөрийн нэрээр зоос дэлдүүлж хагас тусгаар тогтнож, зарим үед Алтан Ордын доторх хаан суурины төлөө тэмцэлд зарим үед оролцохдоо өөрийн төлөөний хаадыг томилон ардаас нь захирч байсан. 1374 онд Урус хааныг Мамай ноён ялж зүүн зүгт хөөсний дараа, Мамайтай байлдан ялж крым рүү нь хөөж, өөрөө тус улсын хаан болжээ. "Черкес хаан Хижрын 776 онд Хажи Тархан (Астрахань) хотод зэсээр зоосон мөнгө цутгуулсан байдаг."[1] Яг энэ үед Урус ханы харьяат Ильбан гэгч Урусын эсрэг босч өөрийгөө хаанд өргөмжилснөөр, тус улсад биенээ хүлээн зөвшөөрдөггүй Мухаммед Булак, Черкес, Урус, Ильбан гэсэн дөрвөн хаан зэрэгцэн оршиж эхлэв. Удалгүй Мамайн ээлжит довтолгоонд ялагдаж нас нөгчсөн.

Өмнөх
Урус
Алтан Ордны Улсын Хаан
1374-1375
Дараах
Мухаммед Булак
  1. Зүчийн Улс. МУИС. 2019. p. 100. ISBN 9919-9552-2-1.