Jump to content

Айбег (Алтан Орд)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Айбег нь 1374-1375 оны хооронд Алтан Ордын хаан суурингийн төлөөх тэмцэлд өрсөлдөж байсан хаан юм. Тэрээр Урус, Черкес, Булак хаадтай нэгэн цаг үед эрх мэдлийн төлөө Сарай хотыг эзлэхээр тэмцэлдэж асан. Айбегийн нэрийг түүхчид ямар эх сурвалж ашиглаж буйгаас хамаарч Айбег, Ильбег, Ильбан, Елбек гэх мэтээр адилгүй бичигддэг.

Айбегийн уг гарал нь Зүчийн хөвүүн Шибаны залгамчир Мөнхтөмөрийн ахмад хөвүүн бөгөөд Мир Болд, Бек Кунды[1] нарын ах. Түүний эцэг Мөнхтөмөр нь Шибаны удмынхны Саарал Ордын хан байсан бөгөөд Мир Болд нь хан цолыг залгамжлан Саарал Ордын хан болсон. Улмаар 1362-1365 онд Мир Болд дүү нь Алтан Ордын хаан болж байгаад алуулав. Дараа нь дүү Кунды бегийн хөвүүн Хасан бээр 1368-1369 онд хэсэг зуур хаан болохын төлөө тэмцэж байгаад үхэв. Харин түүний амьдралын эхэн үеийн намтар тодорхойгүй, зөвхөн сүүл үеийн эрх мэдлийн тэмцэлд оролцсон зурвас үе нь түүхэнд бичигджээ. Хивагийн хаан Абул Газигийн бичсэн түүхийн шастирт түүний угийн бичгийг дараах байдлаар бичжээ: Чингис хаан - Зүчи хан - Шибан хан - Баатар хан - Зүчибуха хан - Бадахул хан - Мөнхтөмөр хан - Элбек (Айбег)

1374 онд Урус хаанаас тусгаарлаж өөрийгөө Сарайчик хотод хаанд өргөмжлөн, зоос цутгуулан гүйлгээнд гаргав. Тухайн үед Сарай хотын ойр орчмын хот болон тал нутагт Мухаммед Булак, Хажи-тарханд Хажи Черкес, Сыгнакт Урус хаан засаглаж байсан. 1375 онд нас барсны дараа хөвүүн Хаанбег нь хаан болсон.

Тэрээр Таваккул хожа, Ильяс оглан, Үч Куругта, Каганбек гэхдөрвөн хөвүүнтэй байсны отгон хөвүүн Каганбек нь 1375-1377 онд хаан сууринд заларсан.

Өмнөх
Хажи Черкес
Алтан Ордны Улсын Хаан
1374-1375
Дараах
Мухаммед Булак
  1. Хасан ханы эцэг