Ленинград муж
Ленинград муж (Монгол) Ленинградская область (Орос) | |
---|---|
![]() ОХУ дахь Ленинград мужийн байршил | |
сүлд | далбаа |
![]() |
![]() |
Төрийн дуулал: n/a | |
Төв | Санкт-Петербург (засаг захиргааны хувьд тусдаа нэгж болно) |
Байгуулагдсан | 1927 оны 8 сарын 1 |
Ангилал Холбооны тойрог Эдийн засгийн бүс |
Муж Баруун Хойд Баруун Хойд |
Код | 47 |
Газар орон | |
Нутгийн хэмжээ - ОХУ дахь дэс |
83,908[1] км² 83,908[1] |
Хүн ам зүй (2002 оны тооллого) | |
Хүн амын тоо - ОХУ дахь дэс - Нягтрал - Хотын - Хөдөөний |
1,669,205 хүн 28 Expression error: Unrecognized punctuation character ",". хүн / км² 66.4% 33.6% |
Албан ёсны хэл | орос |
Засгийн газар | |
Захирагч | Валерий Сердюков |
Нэгдүгээр орлогч захирагч | Сергей Козырев |
Хууль тогтоох байгууллага | Ленинград мужийн хууль тогтоох хурал |
Дүрэм | Ленинград мужийн дүрэм |
Албан ёсны цахим сүлжээ | |
http://www.lenobl.ru |
Ленинград муж (Орос: Ленинградская область) нь Оросын Холбооны Улсын Баруун Хойд Холбооны тойрогт харьяалагдах муж юм. Мужийн төв нь Санкт-Петербург боловч засаг захиргааны хувьд Санкт-Петербург нь Холбооны хотын статустай, мужаасаа тусдаа болно. Мужийн нэр нь тус улсын хувьсгалч Владимир Лениний нэрээс улбаатай. Тус мужийн баруун хэсэг нь Ингерманланд буюу Ингриа гэж нэрлэгддэг байв.
Газар зүй[засварлах | кодоор засварлах]
Баруун талаараа Финийн булангаар хүрээлэгдэж, Балтын тэнгист гарна. Мөн Финланд, Эстони улсуудтай хиллэнэ. ОХУ дотроо өмнө талаараа Новгород муж, Псков муж, зүүн талаараа Вологда муж, хойд талаараа Бүгд Найрамдах Карель Улстай хил залгана.
Тус мужийн нутагт 1,800 гаруй нуур байдаг. Карельтай залгаа хил нь Европын хамгийн том нуур болох Ладога нуур юм. Мөн Нева мөрөн, Волхов голууд Ленинград мужийн нутгаар урсана. Нийт газар нутгийн 55.5% нь ой хөвч болно.
- 1 сарын дундаж температур -9 хэмээс -11 хэм
- 7 сарын дундаж температур +16 хэмээс +17 хэм
Түүх[засварлах | кодоор засварлах]
5-р зууны үеэс одоогийн Ленинград мужийн нутагт Угро-Фин угсааны үндэстнүүд оршин сууж байв. 8-р зуунд славууд суурьшжээ.
750-аад оны үед Оросын баруун хойд хэсэг дэх хамгийн эртний оросуудын суурин Ладога (18-р зуунаас хойш Старая Ладога буюу Хуучин Ладога) бий болжээ. 9-10-р зууны орчмоос Ладога нь эртний Оросын улс төр, эдийн засгийн төвүүдийн нэг болсон байна.
12-р зуунд Новгород хот улс төрийн хувьд бие даасан байдалтай болоход Финляндын булангийн орчмын нутаг дэвсгэр Новгородын Вант Улсын мэдэлд оров. 13-14-р зуунд тэрхүү нутагт эрх мэдэл олж авахын тулд Ливони, Швед улсууд өрсөлдөж байв. Тэр үед хил хязгаараа хамгаалахын тулд Новгородын вант улс хэд хэдэн цайз барьж байгуулсан байна.
1617 онд Шведэд эзлэгдсэн ч Умардын их дайн (1700 - 1721)-д Орос улс ялж, эргүүлэн авчээ.
1703 онд Их Петр одоогийн Санкт-Петербург хотын нутагт Петропавловск цайзыг барьж эхэлснээс хойш ойр орчим нь түргэн хөгжжээ.
1708 онд Оросын Хаант Улс Губерны зохион байгуулалтад шилжихэд Ингерманланд губерн гэгдэх болж байгаад 1710 онд Санкт-Петербург губернд нэгтгэгджээ.
1812 онд нийслэл нь Москвагаас Санкт-Петербургт шилжиж ирсэн.
1927 онд одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болсон байна.
1929-1939 онд Баруун муж (Орос: Западная область), Калинин муж (одоогийн Калининград мужаас ялгаатай), Вологда муж, Мурманск мужууд шинээр байгуулагдахад Ленинград мужийн нутгаас тасалж өгч байв. Мөн 1931 онд Ленинград хот буюу одоогийн Санкт-Петербург хотыг улсын статустай болгож, тус мужаас салгажээ.
1940 оны Өвлийн дайныг дуусгасан Москвагийн энхийн гэрээ ёсоор Финландаас шилжүүлж авсан газар нутгаас Карелийн зурвас Ленинград мужид нэгтгэгдсэн юм. Тэр нутгийн Угро-фин угсааны оршин суугчид Финлянд руу дүрвэж, оросууд эзэмшсэн байна.
1941 онд эхэлсэн Аугаа их эх орны дайнаар нэг хэсэг Нацист Германд эзлэгдэж, Ленинградын бүслэлт болж байв. Мөн онд Финлянд алдагдсан газар нутгаа эргүүлж авахаар Үргэлжлэл дайныг эхлүүлж, эргүүлж авч чадсан ч буцааж алдсан юм.
Мужийн хилийн зурвас яг одоогийнхоороо тогтсон үе нь 1978 он болно.
1991 онд Ленинград хот нэрээ Санкт-Петербург болгож, хуучин нэрээ сэргээсэн ч Ленинград мужийн нэр тэр хэвээрээ үлджээ.
Цагийн бүс[засварлах | кодоор засварлах]

Ленинград муж нь Москвагийн цагийн бүс буюу UTC+3 бүст хамаарна. Зуны цагийн үедээ UTC+4 болно.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Administrativno-territorialʹnoe delenie po subʺektam Rossijskoj Federacii na 1 janvarja 2010 goda (Administrativ-territoriale Einteilung nach Subjekten der Russischen Föderation zum 1. Januar 2010). ([www.gks.ru/doc_2010/demo.pdf Download] von der Website des Föderalen Dienstes für staatliche Statistik der Russischen Föderation)