Jump to content

Хакас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Хакас Улс
Республика Хакасия
Бусад галиглал
 • ХакасХакас Республиказы
Бүгд Найрамдах Хакас Улс сүлд
Дуулал: Xakas gįmn
(Бүгд Найрамдах Хакас Улсын төрийн дуулал)
[3]
Солбицол: 53°30′N 90°00′E / 53.500°N 90.000°E / 53.500; 90.000Солбицол: 53°30′N 90°00′E / 53.500°N 90.000°E / 53.500; 90.000
Улс Орос
Холбооны тойрогСибирийн ХТ[1]
Эдийн засгийн бүсДорнод Сибирийн ЭЗБ[2]
НийслэлАбакан
Засаг захиргаа
  БиетДээд Зөвлөл[4]
  Тэргүүн[6]Валентин Коновалов[5]
Газар нутаг
  Нийт61,569 км2 (23,772 бээр2)
  Байр46-р байр
Хүн ам
  Нийт532,403
  Тооцоо 
(2018)[9]
537,513
  Байр69-р байр
  Нягтрал8.6/км2 (22/бээр2)
  Хотын нутаг
68.4%
  Хөдөө
31.6%
Цагийн бүсUTC+7 (Красноярскийн цаг Edit this on Wikidata[10])
ISO 3166 кодRU-KK
Улсын дугаар19
OKTMO ID95000000
Албан ёсны хэлОрос хэл;[11] Хакас хэл[12]
Вэб сайтwww.r-19.ru

Хакас (Орос: Хакасия) — Орос улсын бүрэлдэхүүнд багтдаг улс. Өдгөө Оросын Холбооны Улсын 83 махбод, Бүгд Найрамдах Улсын нэг юм. Сибирийн холбооны тойрог, Дорнод Сибирийн эдийн засгийн бүст хамаарна.

Хакас нутаг 17-р зуунаас Оросын Хаант Улсын мэдэлд орсон бөгөөд 1930 онд ЗХУ-ын Хакасийн өөртөө засах муж болон байгуулагдаж 1992 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Хакас Улс (БНХакУ) болж зэрэг ахисан.

61 мянган км² газар нутаг, 533 мянган хүнтэй. Нийслэл Абакан (176 мянган хүн).

Албан ёсны хэл нь орос, хакас хэл юм. Таштипскийн дүүрэгт мөн шор хэлээр ярьдаг боловч дан орос хэлээр албан ажил хэрэг явагддаг.

Хакас орны нутаг дэвсгэр эхлээд 5 хот, 8 аймагт (район) хуваагдана.

Газар зүй

Хакас улс Дорнод Сибирийн өмнөд хэсэгт Красноярскийн хязгаар, Тува, Бүгд Найрамдах Алтай Улс, Кемерово мужаар хүрээлүүлэн оршдог. Хойноос урагш 460 км, баруунаас зүүнш 200 километр сунан тогтсон.

Газар нутгийн 2/3 нь уулархаг нутагт юм. Баруун ба өмнөд талаараа Кузнецкийн Алатау, Абаканы нуруу тогтсон. Ууландаа ой модтой. Нутгийн зүүн тал Минусын хотгорт хамаарна. Зүүн хилээр Енисей мөрөн урсах ба Абакан гол хөндлөн урссаар түүнд цутгана. Мөн Томь, Чулымь гол урсдаг.

Ашигт малтмал

Чулуун нүүрс, төмрийн хүдэр, төмөрлөг бус ашигт малтмал, зэс, молибден, хар тугалга, алт, барилгын материалын орд газруудтай.

Засаг захиргаа

Тус Улсын хамгийн дээд эрх зүйн баримт бичиг бол Бүгд Найрамдах Хакас Улсын Үндсэн хууль юм. Үүнийг 1995 оны 5-р сарын 25-нд Бүгд Найрамдах Улсын Дээд Зөвлөл баталсан.

Бүгд Найрамдах Улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлдэг хамгийн өндөр албан тушаалтан нь Хакасын Бүгд Найрамдах Улсын тэргүүн - Хакасын Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын дарга юм. Бүрэн эрхийн хугацаа 5 жил байна. Валентин Коновалов (Оросын Коммунист нам) энэ албан тушаалыг 2018 оны 11-р сарын 15-наас хойш хашиж байгаад 2023 оны 9-р сарын 10-нд хоёр дахь удаагаа сонгогдсон юм.

Хакаст хууль тогтоох эрх мэдлийг Хакас улсын нэг танхимтай Дээд Зөвлөл хэрэгжүүлдэг бөгөөд холимог сонгуулийн системээр сонгогдсон 50 депутатаас бүрддэг: 25 нь намын жагсаалтаас, 25 нь нэг мандаттай тойргоос. Нэгдсэн Орос намын фракц нь бүс нутгийн парламентад үнэмлэхүй олонх (34 депутат) юм. 2023 онд сонгогдсон одоогийн VIII чуулганы Дээд Зөвлөлийн дарга нь Сергей Сокол юм.

Түүх

Хакасууд нь Түрэг хэлний бүлгийн хакас хэлээр ярилцдаг ард түмэн бөгөөд Киргизтэй түүхийн хувьд ойр холбоотой байж ирсэн. Киргизүүд анх Монголын баруун хойно нутагладаг байсан нь батлагдсан бөгөөд хожим баруун урагш нүүхэд үлдэж хоцорсон нь хакасууд гэх таамаглал байдаг. Хакасууд эртнээс Енисей мөрний дунд биед нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч иржээ.

Түрэг, Уйгурын ханлигуудтай тэмцэж, 13-р зуун хүртэл тусгаар байдлаа хадгалж ирсэн боловч Чингис хааны Их Монгол Улсын захиргаанд нэгдсэн аж.

Улмаар 17-р зуунд Оросын мэдэлд шилжсэн байна.

1930 оны 10-р сарын 10-нд Хакас муж байгуулагдсан бөгөөд 1991 онд ОХУ-ын бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Улс болсон байна.

Хүн ам

Хакас улсад орос (82%), хакас (12%) зэрэг ард түмэн нутаглах ба христ, бөө, тэнгэр шүтлэг дэлгэрсэн.

Үндэстнүүд 1926

Хүн ам

% % 1959

Хүн ам

1970

Хүн ам

% 1979

Хүн ам

% 1989

Хүн ам

% 2002

Хүн ам

% 2010

Хүн ам

%
Нийт 88 872 100 % 100 % 411 047 445 824 100 % 498 384 100 % 566 861 100 % 546 072 100 % 532 403 100 %
Оросууд 41,390 46,6 % 75,3 % 314 455 349 362 78,4 % 395 953 79,4 % 450 430 79,5 % 438 395 80,3 % 427 647 80,3 %
Хакасууд 44,219 49,7 % 16,8 % 48 512 54 750 12,3 % 57 281 11,5 % 62 859 11,1 % 65 421 12,0 % 63 643 12,0 %
Германчууд 10 512 10 547 2,4 % 11 130 2,2 % 11 250 2,0 % 9161 1,7 % 5976 1,1 %
Украинчууд 2,9 % 14 630 9480 2,1 % 10 398 2,1 % 13 223 2,3 % 8360 1,5 % 5039 1,0 %
Татарууд 1,1 % 3796 3647 0,8 % 4249 0,9 % 4721 0,8 % 4001 0,7 % 3095 0,6 %
Киргизүүд 1875 0,4 %
Чуваши 1924 3316 0,7 % 3284 0,7 % 3433 0.6 % 2530 0,5 % 1824 0,3 %
Азербайжанчууд 1672 0,3 % 1494 0,3 %
Белорусууд 0,6 % 3573 3243 0,7 % 3456 0,7 % 3947 0,7 % 2590 0,5 % 1452 0,3 %

Нутгийн хуваарь

Нэгж Оросоор Тоо Нутгийн нэр
хот хотын тойрог 5 Абаза | Абакан | Саяногорск | Сорск | Черногорск
аймаг дүүрэг 8 Алтай | Аскиз | Бея | Боград | Оржоникизе | Таштып | Усть-Абакан | Шира

Эдийн засаг

Эдийн засгийн суурь нь усны эрчим хүч болон хөнгөн цагаан үйлдвэрлэл юм.

Хакасын цахилгаан эрчим хүчний сүлжээнд Саяно-Шушенскийн усан цахилгаан станц (Енисейн усан цахилгаан станцын каскадын нэг хэсэг, Оросын хамгийн хүчирхэг нь 6400 МВт), Майнскийн усан цахилгаан станц (321 МВт), нийт 300 МВт хүчин чадалтай 3 Дулааны цахилгаан станц багтдаг.

Русал компанийн эзэмшлийн Саяногорск, Хакасийн хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрүүд, мөн "Саянскийн Фольга" ХХК тус Бүгд найрамдах улсад байрладаг.

Улаан буудай, эрдэнэшиш тариална. Мал аж ахуйн уламжлалтай.

Чулуун нүүрс, төмөрлөг, үнэт металлын олборлох аж ахуй, мод боловсруулах үйлдвэрлэл хөгжсөн.

Зураг

 Commons: Khakassia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж

  1. Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
  2. Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
  3. Law #06-ZRKh
  4. Constitution of the Republic of Khakassia, Article 72
  5. Official website of the Republic of Khakassia. Viktor Mikhaylovich Zimin Архивлагдсан Арваннэгдүгээр сар 25, 2014 at the Wayback Machine, Head of the Republic of Khakassia (Орос хэлээр)
  6. Constitution of the Republic of Khakassia, Article 88
  7. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Эх хувилбараас архивласан: 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
  8. "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Татаж авсан: 1 September 2022.
  9. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
  10. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Орос хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
  11. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  12. Constitution of the Republic of Khakassia, Article 69
  13. Law #1539-I