Jump to content

Улаан-Үд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Улаан-Үд
Улан-Удэ
Бусад галиглал
  БуриадУлаан-Үдэ
Улаан-Үдийн хотын төв
Улаан-Үдийн хотын төв
Туг
Сүлд
Map
Интерактив газрын зураг
Улаан-Үд, Орос
Улаан-Үд
Улаан-Үд
Байршил: Улаан-Үд
Улаан-Үд, Буриад
Улаан-Үд
Улаан-Үд
Улаан-Үд (Буриад)
Солбицол: 51°50′N 107°36′E / 51.833°N 107.600°E / 51.833; 107.600Солбицол: 51°50′N 107°36′E / 51.833°N 107.600°E / 51.833; 107.600
УлсОрос
Холбооны субъектБуриад
Байгуулагдсан1666
Хот статус1775
Засаг захиргаа
  БиетХотын төлөөлөгчдийн зөвлөл[1]
  Хотын дарга[1]Игорь Шутенков[1]
Газар нутаг
  Нийт
347.6 км2 (134.2 бээр2)
Өндөр
500 м (1,600 фут)
Хүн ам
  Нийт404,426
  Байр45-д (2010 онд)
  Нягтрал1,200/км2 (3,000/бээр2)
  Харьяалагдах нэгжУлаан-Үд бүгд найрамдах улсын ач холбогдолтой хот[3]
  Нийслэл ньБүгд Найрамдах Буриад Улс
  НийслэлУлаан-Үд бүгд найрамдах улсын ач холбогдолтой хот[3]
  Хотын тойрогУлаан-Үд хотын тойрог[4]
  НийслэлУлаан-Үд хотын тойрог[4]
Цагийн бүсUTC+8 (Эрхүүгийн цаг Edit this on Wikidata[5])
Шуудангийн код[6]
6700xx
Залгах код(ууд)+7 3012
OKTMO ID81701000001
Баярын өдөр9 сарын эхний бямба гараг
Вэб сайтulan-ude-eg.ru

Улаан-Үдулаан»үд», Үд гэсэн нь Үд голын нэрээс өгөгдсөн; Монголд Улаан-Үүд гэж андуурч бичих нь түгээмэл таардаг; Орост буриадаар Улаан-Үдэ; монгол бичгээр ᠣᠯᠠᠭᠠᠨ ᠦᠳ ᠡ; 1934 оноос урьдахыг кирилл монголд Дээд-Үд; кирилл буриадаар Дээдэ-Үдэ; оросоор 1775—1934 онд Верхнеудинск) — ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс (БНБурУ)-ын нийслэл хот юм. Байгал нуурын зүүн урагш 130 км зайнд Сэлэнгэ - Үд голуудын бэлчирт оршдог хот. Хотын эзлэх талбай — 347.6 км². Оросын Холбооны статистикийн албаны мэдээгээр 2025 оны байдлаар 435067 хүн оршин сууж байна. Орос улсын хэмжээнд харьцуулвал 45-рт орох хүн амтай хот юм.

Улаан-Үд хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар ажиллаж байна.

Эртнээс нааш Монгол угсааны нүүдэлчид оршин сууж ирсэн тус нутаг 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байв.

1648 онд оросууд Баргажинд анхны шивээгээ барин нутгаа тэлэх бодлого явуулсаны үр дүнд Буриад Монголыг эзэлжээ. 1666 онд Үд голын хөндийд оросууд анхныхаа цайзыг барьж босгон “Дээд Үд“ буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. 1689 онд Манж Чин гүрэн, Хаант Оросын хооронд байгуулсан Нерчинскийн гэрээ ёсоор албан ёсоор Оросын мэдэлд шилжсэн байна.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Улаан-Үд хот дотроо 3 дүүрэг (орос. городской район) болж хуваагдана.

  • Зөвлөлт дүүрэг (орос. Советский район)
  • Төмөрзамын дүүрэг (орос. Железнодорожный район)
  • Октябрын дүүрэг (орос. Октябрьский район)

Улаан-Удэ хотын дарга нар

[засварлах | кодоор засварлах]
  • Виктор Кукшинов — 1987 оны 8-р сараас 1990 оны 5-р сар хүртэл — Хотын Гүйцэтгэх хорооны дарга; 1990 оны 5-р сараас 1992 оны 1-р сар хүртэл — Хотын зөвлөлийн дарга; 1992 оны 1-р сараас 1994 оны 7-р сар хүртэл — Улаан-Үд хотын захиргааны дарга.
  • Александр Лубсанов — 1994 оны 7-р сараас 1995 оны 12-р сар хүртэл — Улаан-Үд хотын захиргааны дарга.
  • Валерий Шаповалов — 1995 оны 12-р сараас 1997 оны 1-р сар хүртэл - Нутгийн удирдлагын тэргүүн - Улаан-Үд хотын дарга
  • Анатолий Прейзнер — 1997 оны 1-р сараас 1998 оны 3-р сар хүртэл — Улаан-Үд хотын захиргааны даргын үүрэг гүйцэтгэгч.
  • Геннадий Айдаев — 1998 оны 3-р сараас 2012 оны 12-р сар хүртэл - орон нутгийн засаг захиргааны тэргүүн, Улаан-Үд хотын дарга
  • Александр Голков — 2012 оны 12-р сараас 2019 оны 2-р сар хүртэл Улаан-Үд хотын дүүргийн дарга байсан.
  • Игорь Шутенков — 2019 оны 9-р сарын 9-нөөс хойш — Улаан-Үд хотын даргаар ажиллаж байна

Улаан-Үд хотын оршин суугчдын 61% -оросууд, 35% буриадууд ажээ.

Он Оршин суугч
18978.086
192633.713
1939125.690
1959175.172
1970253.569
1979300.370
1989352.530
2002359.391
2010404.426
2025 435.067

Тайлбар: Хүн амын тооллогын мэдээ

Цаг уурын мэдээлэл: Улаан-Үд (1991–2020 оны хэвийн, туйлын үе 1847–одоо)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) −0.4
(31.3)
7.9
(46.2)
19.8
(67.6)
28.7
(83.7)
35.6
(96.1)
40.0
(104.0)
40.6
(105.1)
39.7
(103.5)
32.2
(90.0)
24.7
(76.5)
11.3
(52.3)
5.2
(41.4)
40.6
(105.1)
Дундаж дээд °C (°F) −17.6
(0.3)
−10.6
(12.9)
0.4
(32.7)
10.7
(51.3)
18.6
(65.5)
25.5
(77.9)
27.5
(81.5)
24.2
(75.6)
16.8
(62.2)
6.9
(44.4)
−5.2
(22.6)
−14.8
(5.4)
6.9
(44.4)
Өдрийн дундаж °C (°F) −22.8
(−9.0)
−17.5
(0.5)
−6.7
(19.9)
3.4
(38.1)
10.9
(51.6)
17.9
(64.2)
20.6
(69.1)
17.7
(63.9)
10.0
(50.0)
0.8
(33.4)
−10.3
(13.5)
−19.4
(−2.9)
0.4
(32.7)
Дундаж доод °C (°F) −27.2
(−17.0)
−23.5
(−10.3)
−13.0
(8.6)
−3.0
(26.6)
3.8
(38.8)
11.1
(52.0)
14.6
(58.3)
12.3
(54.1)
4.6
(40.3)
−4.0
(24.8)
−14.4
(6.1)
−23.2
(−9.8)
−5.2
(22.6)
Мин. температур °C (°F) −54.4
(−65.9)
−44.9
(−48.8)
−40.4
(−40.7)
−28.0
(−18.4)
−15.1
(4.8)
−3.9
(25.0)
1.2
(34.2)
−4.0
(24.8)
−11.4
(11.5)
−27.9
(−18.2)
−38.0
(−36.4)
−48.8
(−55.8)
−54.4
(−65.9)
Дундаж хур тунадас см (инч) 5
(0.2)
3
(0.1)
3
(0.1)
6
(0.2)
18
(0.7)
34
(1.3)
64
(2.5)
63
(2.5)
27
(1.1)
7
(0.3)
9
(0.4)
11
(0.4)
250
(9.8)
Average extreme snow depth см (инч) 12
(4.7)
12
(4.7)
4
(1.6)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
3
(1.2)
9
(3.5)
12
(4.7)
Бороотой өдөр 0 0.04 1 6 10 14 16 15 13 7 1 0 83
Цастай дундаж өдөр 15 11 9 8 2 0.03 0 0 1 8 17 18 89
Дундаж харьцангуй чийгшил (%) 77 75 66 53 49 57 64 69 68 68 76 78 67
Сарын дундаж нартай цаг 115 155 225 248 287 288 270 247 211 167 113 92 2,418
Эх сурвалж 1: Погода и Климат[7]
Эх сурвалж 2: NOAA (нар, 1961-1990)[8]
  • "В.Ленины толгой" хөшөө- Улаан-Үд хотын төв талбайд байрадлаг. 1970 онд барьж эхлээд 1971 оны 11-р сарын 5-нд нээлтээ хийсэн.
  • Байгаль нуур орчмын ард түмний угсаатны зүйн музей нь Оросын хамгийн том задгай музейнүүдийн нэг юм. Тус музейд Хүннүгийн үеэс 20-р зууны дунд үе хүртэлх түүхэн олдворууд, түүний дотор Сибирийн ард түмний модон архитектурын өвөрмөц цуглуулга болох 40 гаруй архитектурын дурсгалууд хадгалагддаг.
  • Буриадын Байгалийн музейн орчин үеийн үзэсгэлэнд палеонтологи, амьтан судлал, геологи, ургамлын өвөрмөц цуглуулга багтсан болно.
  • Буриадын түүхийн музей нь хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн үе, дундад зууны үе, Хүннүгийн үеийн археологийн баялаг цуглуулга, мөн 18-р зуунаас өнөөг хүртэлх Байгаль нуурын хойг болон Ар Байкалийн бүс нутагт амьдарч байсан ард түмний угсаатны зүйн цуглуулга, гоёл чимэглэлийн болон хэрэглээний урлагийн цуглуулгатай. Буддын шашны эд зүйлсийн цуглуулга онцгой байр суурь эзэлдэг.
 Commons: Улаан-Үд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Улаан-Үд – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. 1 2 3 "Baikal24".
  2. Оросын Холбооны Улсын Статистикийн Алба (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 оны Бүх Оросын хүн амын тооллого, 1-р боть]. Всероссийская перепись населения 2010 года [2010 оны Бүх Оросын хүн амын тооллого] (Орос хэлээр). Холбооны Улсын Статистикийн Алба.
  3. 1 2 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "Ref28".
  4. 1 2 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "Ref405".
  5. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
  6. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Шуудангийн объект хайх) (Орос хэлээр)
  7. "Climate Ulan-Ude". Pogoda.ru.net. Татаж авсан: 2026-05-29.
  8. "ULAN-UDE/MUHINO 1961–1990". NOAA. Эх хувилбараас архивласан: 2023-06-20. Татаж авсан: 2026-05-29.