Сэлэнгэ аймаг (Буриад)
- Энэ БНБурУ-ын аймгийг бусад Сэлэнгээс ялган таниарай.
Сэлэнгэ аймаг
Селенгинский район | |
---|---|
Бусад галиглал | |
• Буриад | Сэлэнгын аймаг |
Улс | Орос |
Холбооны субъект | Буриад[1] |
Үүсгэн байгуулагдсан | 12 сарын 12, 1923[2] |
Засаг захиргааны төв | Галуутнуур[1] |
Газар нутаг | |
• Нийт | 8,269 км2 (3,193 бээр2) |
Хүн ам | |
• Нийт | 46,427 |
• Нягтрал | 5.6/км2 (15/бээр2) |
• Хотын нутаг | 52.9% |
• Хөдөө | 47.1% |
Засаг захиргааны бүтэц | |
• Засаг захиргааны нэгж | 1 хот, 6 суурингийн зөвлөл, 7 сум |
• суурьшмал нутаг[1] | 1 хот/суурин, 36 хөдөөний газрууд |
Хотын захиргааны бүтэц | |
• Хотын захиргаа | Сэлэнгийн Хотын Тойрог[4] |
• Хотын захиргаанууд[4] | 1 хот суурингууд, 12 хөдөөгийн суурингууд |
Цагийн бүс | UTC+8 (Эрхүүгийн цаг [5]) |
OKTMO ID | 81648000 |
Вэб сайт | http://admselenga.ru |
Сэлэнгэ (монгол бичгээр - selengge, сэлэнггэ; оросоор Селенгинский муниципальный район; Оросын буриадаар Сэлэнгын аймаг) — ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс (БНБурУ)-ын аймаг. Аймгийн төв нь Галуутнуур хот.
Газар ус
[засварлах | кодоор засварлах]Сэлэнгэ аймаг Буриад орны өмнө төв хэсэгт Хабаан, Иволга, Тарвагатай, Мухаршивэр, Бичүүр, Хиагт, Зэд гэх долоон аймгаар хүрээлүүлж 8,269 км² газрыг эзлэн оршдог. Тал хээр, ойт хээр зонхилно. Нутгийн 57.4% ой модтой. Галуут нуурыг тойрсон олон нууртай. Загастай гол, Цагаан гол хоёр Галуутад цутгаж, Баян гол нуураас эх авч гадагшилна. Сэлэнгэ мөрөн болон түүнд цутгах Хялга, Цөх хоёр гол нутгийн өмнөд захыг хэрчин урсацгаадаг.
Нутгийн хуваарь
[засварлах | кодоор засварлах]Тус аймаг хоттой 1 нутаг (оросоор городское поселение) буюу 1 хот, сууринтай 14 нутаг (сельское поселение) буюу 14 сум болж хуваагдана.
- Галуутнуур хот (оросоор Город Гусиноозёрск)
- Тамча гацаа (буриадаар Тамча, оросоор с. Гусиное Озеро)
- Селендума гацаа (оросоор с. Селендума)
- Бороотой сум — төв нь Бороотой суурин (оросоор п. Бараты)
- Жаргалант сум — төв нь Жаргалант тосгон (оросоор у. Жаргаланта)
- Загастай сум — төв нь Тохой тосгон (оросоор у. Тохой)
- Дээдсутай сум — төв нь Дээдсутай тосгон (оросоор у. Дэдэ-Сутой)
- Ирой сум — төв нь Ташир тосгон (оросоор у. Ташир)
- Доод-Өвгөн сум — төв нь Харгана гацаа (оросоор с. Харгана)
- Шинэсэлэнгэ сум — төв нь Шинэсэлэнгэ суурин (оросоор п. Новоселенгинск)
- Ноёхон сум — төв нь Зургаандэв тосгон (оросоор у. Зурган-Дэбэ)
- Их цагаан сум — төв нь Ихцагаан тосгон (оросоор у. Ехэ-Цаган)
- Темник сум — төв нь Темник суурин (оросоор п. Темник)
- Өвөрзохой сум — төв нь Нууртөхөм тосгон (оросоор у. Нур-Тухум)
- Тайга сум — төв нь Цайдам тосгон (оросоор у. Цайдам)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedRef28
- ↑ 2.0 2.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedOffSite
- ↑ Russian Federal State Statistics Service (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (Russian хэлээр). Federal State Statistics Service.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ 4.0 4.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedRef405
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.