Jump to content

Сэлэнгэ аймаг (Буриад)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сэлэнгэ аймаг
аймаг
орос. Селенгинский район
бур. Сэлэнгын аймаг
Галуут нуур
Галуут нуур
Буриад орон дахь Сэлэнгэ аймаг
Буриад орон дахь Сэлэнгэ аймаг
Улс орон  Орос
БНУ  Буриад
Аймаг Сэлэнгэ
Дотроо (15) Нэр бүхий 14 сум, 1 хот
Аймгийн төв Галуутнуур
Газар нутаг 8,269 км²
Газрын байц д.т.д. 500 м
Хүн ам (тоол.) 2010 онд 45,711 хүн
Нягт сийрэг 5.7 хүн/км²
Ард түмэн олон орос, цөөн буриад
Нутгийн олон Сэлэнгийнхэн, Буриадын
Сэлэнгэ аймгийнхан
1923 он Аймаг үүссэн
Цагийн бүс Эрхүүгийн цаг (ГЦ+9)
Утасны дуг. +7 30145
Цахим хуудас admselenga.ru (оросоор)
Энэ БНБурУ-ын аймгийг бусад Сэлэнгээс ялган таниарай.

Сэлэнгэ (монгол бичгээр - selengge, сэлэнггэ; оросоор Селенгинский муниципальный район; Оросын буриадаар Сэлэнгын аймаг) — ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс (БНБурУ)-ын аймаг. Аймгийн төв нь Галуутнуур хот.

Сэлэнгэ аймаг Буриад орны өмнө төв хэсэгт Хабаан, Иволга, Тарвагатай, Мухаршивэр, Бичүүр, Хиагт, Зэд гэх долоон аймгаар хүрээлүүлж 8,269 км² газрыг эзлэн оршдог. Тал хээр, ойт хээр зонхилно. Нутгийн 57.4% ой модтой. Галуут нуурыг тойрсон олон нууртай. Загастай гол, Цагаан гол хоёр Галуутад цутгаж, Баян гол нуураас эх авч гадагшилна. Сэлэнгэ мөрөн болон түүнд цутгах Хялга, Цөх хоёр гол нутгийн өмнөд захыг хэрчин урсацгаадаг.

Нутгийн хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Тус аймаг хоттой 1 нутаг (оросоор городское поселение) буюу 1 хот, сууринтай 14 нутаг (сельское поселение) буюу 14 сум болж хуваагдана.

  1. Галуутнуур хот (оросоор Город Гусиноозёрск)
  2. Тамча гацаа (буриадаар Тамча, оросоор с. Гусиное Озеро)
  3. Селендума гацаа (оросоор с. Селендума)
  4. Бороотой сум — төв нь Бороотой суурин (оросоор п. Бараты)
  5. Жаргалант сум — төв нь Жаргалант тосгон (оросоор у. Жаргаланта)
  6. Загастай сум — төв нь Тохой тосгон (оросоор у. Тохой)
  7. Дээдсутай сум — төв нь Дээдсутай тосгон (оросоор у. Дэдэ-Сутой)
  8. Ирой сум — төв нь Ташир тосгон (оросоор у. Ташир)
  9. Доод-Өвгөн сум — төв нь Харгана гацаа (оросоор с. Харгана)
  10. Шинэсэлэнгэ сум — төв нь Шинэсэлэнгэ суурин (оросоор п. Новоселенгинск)
  11. Ноёхон сум — төв нь Зургаандэв тосгон (оросоор у. Зурган-Дэбэ)
  12. Их цагаан сум — төв нь Ихцагаан тосгон (оросоор у. Ехэ-Цаган)
  13. Темник сум — төв нь Темник суурин (оросоор п. Темник)
  14. Өвөрзохой сум — төв нь Нууртөхөм тосгон (оросоор у. Нур-Тухум)
  15. Тайга сум — төв нь Цайдам тосгон (оросоор у. Цайдам)