Хиагт аймаг

Хиагт аймаг
орос. Кяхтинский район
бур. Хяагтын аймаг
Буриад орон дахь Хиагт аймаг
Буриад орон дахь Хиагт аймаг
Улс орон  Орос
БНУ  Буриад
Аймаг Хиагт
Хуваарь (19) 1 хот, 1 суурин, 17 сум
Аймгийн төв Хиагт
Газар нутаг 4,684 км²
Хүн ам 2010 онд 41,287 хүн
Нягт сийрэг 8.7 хүн/км²
Нутгийн олон Хиагтынхан
1923 он Хиагт аймаг үүссэн
Утасны дуг. +7 30142
Цахим хуудас admkht.sdep.ru (оросоор)
Хэрээн нуур

Хиагт аймаг (Орос: Кяхтинский район ; бур. Хяагтын аймаг) — Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын аймаг. Аймгийн төв - Хиагт хот. 4,684 км² (18-р том) талбайт нутагтай,[1] 2010 оны байдлаар 39,806 (4-р олон) оршин суугчтай.[2] Эдний тэн хагас нь Хиагт хотынх, 4 мянга гаруй нь Наушки суурингийнх. 2002 онд Оросууд 29,383, Буриадууд 9,629 тоотой байсан байна.[1] Цардмал замаар тооцвол Улаан-Үдээс урагш 235 км зайтай. Урд захаараа Монгол Улстай (тодруулвал Сэлэнгэ аймагтай) ОХУ-г төлөөлж хиллэнэ. Аймгийн нутгаар Сэлэнгэ мөрөн, түүний цутгал Цөх гол урсдаг. Мөн Монгол-Оросын төмөр зам Наушкиар дайрна.

Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]

Дотроо хот балгасны (городское поселение) 2 нутаг, хөдөөний суурингийн (сельское поселение) 17 нутаг буюу бүгд 19 нутаг (сум) болж хуваагддаг.

  1. Хиагт хот (оросоор город Кяхта)
  2. Наушки суурин (оросоор посёлок Наушки)
  3. Алтай сум — төв нь Дунгуйн-Адаг тосгон
  4. Большекударин сум — төв нь Октябрьский суурин
  5. Большелуг сум — төв нь Большой Луг тосгон
  6. Зарян сум — төв нь Унгуркуй гацаа
  7. Худар сум — төв нь Хударсум гацаа
  8. Багахудар сум — төв нь Уладый гацаа
  9. Мурочи сум — төв нь Мурочи тосгон
  10. Новодесятников сум — төв нь Новодесятниково гацаа
  11. Первомай сум — төв нь Первомайск суурин
  12. Субуктуй сум — төв нь Субуктуй гацаа
  13. Тамир сум — төв нь Тамир гацаа
  14. Өвөрхэрээт сум — төв нь Өвөрхэрээт гацаа
  15. Хэрээн-Адаг сум — төв нь Хэрээн-Адаг гацаа
  16. Хиагтын-Адаг сум — төв нь Хиагтын-Адаг гацаа
  17. Хоронхой сум — төв нь Хоронхой суурин
  18. Цөх сум — төв нь Цөх гацаа
  19. Шаргол сум — төв нь Шаргол гацаа

Зүүлт[засварлах | кодоор засварлах]