Хиагт

Хиагт
Кяхта
Бусад галиглал
 • БуриадХяагта
Суурины үзэмж
Суурины үзэмж
Flag of Хиагт
Хиагт Сүлд
Байршил: Хиагт
Map
Хиагт is located in Орос
Хиагт
Хиагт
Байршил: Хиагт
Хиагт is located in Буриад
Хиагт
Хиагт
Хиагт (Буриад)
Солбицол: 50°21′00″N 106°27′00″E / 50.35000°N 106.45000°E / 50.35000; 106.45000Солбицол: 50°21′00″N 106°27′00″E / 50.35000°N 106.45000°E / 50.35000; 106.45000
Улс Орос
Холбооны субъектБуриад[1]
Засаг захиргааны тойрогХиагт аймаг[1]
СууринХиагт[1]
Байгуулагдсан1728[2]
Одоогийн статус1805
Засаг захиргаа
  Хотын даргаВалерий Цыремпилов
Өндөр
760 м (2,490 фут)
Хүн ам
  Нийт20,024
  Тооцоо 
(2018)[4]
20,031 (+0%)
  Нийслэл ньХиагт аймаг,[1] Хиагт суурин[1]
  Хотын районХиагтын хотын дүүрэг[5]
  Хотын сууринХиагтын хотын суурин[5]
  Нийслэл ньХиагтын хотын дүүрэг,[5] Хиагтын хотын суурин[5]
Цагийн бүсUTC+8 (UTC+8 Edit this on Wikidata[6])
Шуудангийн код[7]
671840, 671842, 671843
Залгах код(ууд)+7 30142
OKTMO ID81633101001

Хиагт (Орос: Кяхта; бур. Хяагта; «хиагт») — Хиагт аймгийн төв болдог Оросын Холбооны Улс, түүн дотроо Бүгд Найрамдах Буриад Улсын хот.

2021 оны тооллогын урьдчилсан дүнгээр болвол 20,654 оршин суугчтай.[8] 1727 оноос эхлэн Оросын эзэнт гүрэн, Манж Чин улсын хоорондох Хиагт худалдааны хилийн боомт болжээ.

Үгийн гарал зүй[засварлах | кодоор засварлах]

Xиаг өвстэй газар учраас монгол хэлээр ийн нэрлэсэн байж болох ч 1727 оноос энд Орос-Манжийн хил тогтсон тул хилийн шивээ бэхлэлт барьсанаас "дээд шивээ" хэмээн нэрлэсэн байж болох талтай.

Газарзүй[засварлах | кодоор засварлах]

Хиагт нь Орос-Манжийн хилийн худалдааны боомтын зориулалтаар анх үүсжээ. 1915 оноос хойш хятадууд голлон эзэмших болов. Сибирийн гол чиглэлийн замууд нь Сибирийн үслэг амьтдын газрыг Байгал нууртай холбодог. Тэндээс Сэлэнгэ мөрний хөндий нь Байгал нуураас зүүн урагшаа уулархаг нутгаар урсах байгалийн зам юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1890-ээд оны Хиагт

Хотын суурийг 1727 онд серб гаралтай оросын дипломат, гүн Савва Л.Рагузинским-Владиславич тавьжээ. Буурын гэрээний дагуу Барсуковын өвөлжөө байсан газар Троицкосавскийн хэрэм барьжээ. Модон хэрэм дотор Троицкая сүм барьсан учраас энэхүү сууринг -Троицкосавск хэмээн нэрлэсэн бөгөөд сүүлд оросоор Кяхта гэж голын нэрээр өөрчилсөн байна. 1730 онд Хиагтын хилийн эсрэг талд Манжийн "Маймайчин" буюу өнөөгийн Монгол улсын Алтанбулаг боомт үүссэн юм. Тэр цагт Монгол улс Манжийн харьяанд байсан билээ.

1805 онд Троицкосавск хотын статустай болжээ.

Дээд Шивээ (оросууд Троицкосавск), Монгол дахь Алтанбулагийг Шивээ Хиагт гэдэг байжээ. МАН-ын анхны хурал Оросын Дээд Шивээ (одоогийн Хиагт)-д 1921 оны 3-р сарын 1-нд болжээ. Мөн тэнд Данзан нарын хувьсгалчид Ардын түр засгийн газар буюу Цагаачлалын (орогнолын) засгийн газар байгуулав. МАН-ын удирдагч Данзан, Бодоо, Сүхбаатар нарын байгуулсан тэрхүү Цагаачлалын засгийн газраас монголын хилийн боомт Хиагт хотыг хятадын цэргээс чөлөөлөх тулааныг удирдаж ялсанаар Түр засгийн газрыг хил давуулж монгол нутагт нүүлгэж авчирчээ. Ингэснээр 1921 онд Улаан оросыг түшсэн Түр засгийн газар, Цагаан оросын дүрвэгч армийн дэмжлэгтэй Богдын засгийн газар зэрэгцэн бий болж, Монгол улс хэдэн сар 2 засгийн газартай болж хуваагдаж байв.

Хиагт нь 19-р зууны оросын Төв Азийг судлаач аялагч Н.М.Пржевальский, П.К.Козлов, Г.Н.Потанин, В. А.Обручев нарын аяллын хилийн суурь цэг болж байжээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Хиагт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Зүүлт[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named RBuryatia_admlist
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Founded
  3. Russian Federal State Statistics Service (2011). "Всероссийская перепись населения 2010 года. Том 1" [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (in Russian). Federal State Statistics Service. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)CS1 maint: unrecognized language (link)
  4. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  5. 5.0 5.1 5.2 5.3 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named RBuryatia_mun
  6. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in Russian). 3 June 2011. Retrieved 19 January 2019.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  7. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)
  8. ОХУ-ын 2010 оны хүн амын тооллогын урьдчилсан дүн