Пётр Козлов

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Пётр Кузьмич Козлов
Пётр Козлов 1907-1909 оны Монгол-Сычуаний аяллынхаа цуглуулгын үзэсгэлэнгийн үеэр.Карл Буллагийн гэрэл зураг (1910 он).
Төрсөн 1863 оны 10 сарын 3 (1863-10-03)
Духовщина
Үхсэн 1935 оны 9 сарын 26 (71 насалсан)
Петергоф
Яс үндэс Оросын Хаант Улс
Зөвлөлт Холбоот УлсЗөвлөлт Холбоот Улс Зөвлөлт Холбоот Улс
Салбар Археологи, газарзүй
Алдартай бүтээл Монгол, Хятад, Төвөдийн тухай судалгаа
П. К. Козлов 1883—1885 оны Н. М. Пржевальскийн анхны аяллаас эргэж ирсний дараа.

Пётр Кузьмич Козлов (1863 оны 10 дугаар сарын 3-нд Смоленск мужийн Духовщина хотод төрсөн- 1935 оны 9 дүгээр сарын 26, Ленинград хотын Петергофт нас баржээ) нь Н.М.Прежевальскийн шавь бөгөөд түүний үйлсийг үргэлжлүүлэгч, Оросын Төвөд, Монгол судлаач эрдэмтэн. Тэрээр Зөвлөлт Украйны шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн (1928), Оросын газар зүйн нийгэмлэгийн хүндэт гишүүн байв.

Эцэг эх нь түүнийг цэргийн карьерт бэлтгэж байсан ч Козлов өөрөө Николай Пржевальскийн экспедицэд нэгдэхээр шийджээ. 1881 онд Н. М. Пржевальский өөрийн Слобода эдлэн газарт ирэхэд нь Петра Кузьмич анх түүнтэй уулзсан гэдэг.

Түүний удирдагч нас барсны дараа Козлов залгамжлагч Певцов, Роборовскийн хамт Ази тивээр аялсан байна. 1895 онд тэрээр экспедицийн ерөнхий удирдлагыг өвчтэй Роборовскийгээс авав. Тэрээр 1899-1901 онуудад Шар мөрний дээд хэсэг, Янцзэ, Меконг голуудыг судалж, дараа нь номондоо тайлбарлаж, 1902 онд "Константин" медаль хүртжээ.

1883 - 1926 онуудад П.Козлов Монголд зургаан удаагийн судалгааны аялалд оролцсон бөгөөд Хятадын баруун болон умард хэсэг, Төвөдийн дорнод хэсэгт хийх аяллыг тэрээр толгойлжээ. 1907 онд Өргөө хотод арван гуравдугаар Далай ламтай уулзаж байжээ. 1907-1909 онд Монгол-Сычуаний судалгааны аяллын үед тэрээр Хар хотын туурийг олж илрүүлсэн юм. Мөн 1909 оны намар Хар хотын тууриас тангуд хэлээр бичигдсэн 2000 хуудас судар бүхий баялаг номын санг олжээ.

Пётр Козловын удирдсан Оросын Газарзүйн Нийгэмлэгийн шинжилгээний анги 1923 оны 7 дугаар сарын 25-нд Зөвлөлт Оросын Петроград хотоос гарч 10 дугаар сарын 1-нд Нийслэл Хүрээнд иржээ. Монгол, Төвөдийг судлах шинжилгээний уг анги нь говийн элсэнд дарагдсан Хар хотын малтлагыг үргэлжлүүлэх, Цайдамд газарзүйн судалгаа хийх зорилготой байсан ч ЗСБНХУ-ын Гадаад хэргийн Ардын Комиссариатын газар олон Улс төрийн ерөнхий газраас уг судалгааны ангийг эргүүлэн татахаар шийдвэрлэсэн тул П.Козлов 1923-1926 онд Монголд үлдэн ажиллаж, Ноён уулын Хүннүгийн үеийн язгууртны булшинд (МЭӨ I зууны сүүл - МЭ I зууны эхэн) хийсэн малтлага, судалгааны ажил нь том нээлт болсон. Мөн салбар ангиуд Монгол орны олон газарт амьтан судлалаар томоохон судалгаа явуулж, археологи, палеонтологийн материал цуглуулжээ.

Өргөө хотод 1923 оны намар 11 дүгээр сард Козлов шведын аялагч Свен Андерс Гедин-тай сүүлд уулзаж байжээ.

1926 онд нутаг буцаж ирээд эрдэм шинжилгээний ажлаас холдож Ленинград хотод болон Новгород орчим тосгонд ээлжлэн амьдарч байгаад 1935 онд Петергоф дахь сувилалын газар зүрхний өвчнөөр нас баржээ.