Меконг мөрөн

Меконг мөрөн
Тайландаар урсах Меконг мөрөн
Mеконг мөрний байршил
ЭхХөхнуур, Хятад
АдагӨмнөд Хятадын тэнгис
БайршилХятад, Мьянмар, Тайланд, Лаос, Камбож, Вьетнам
Урт4350 км[1] (өөр эх сурвалжид 4500 км)
Эхийн өндөр5374 м
Адгийн өндөр0 м
Урсац-дундаж 16.000 м³/с
Ус цуглуулах талбай795.000 км²[1] (өөр эх сурвалжид 810.000 км²)
Голын системМеконг мөрөн

Меконг мөрөн (лаосаар- ປະເທດລາວ, Кхонг — «бүх усны эх»; кхмер хэлээр គុង; вьетнамаар -Sông Cửu Long, Кыулонг буюу «Есөн лууны гол») — Хятад, Мьянмар, Лаос, Тайланд, Камбож, Вьетнам улсыг дайрч өнгөрдөг. Энэтхэг-Хятадын хойгийн хамгийн том мөрөн юм. Меконг мөрөн - 4900 орчим км урт бөгөөд тус мөрний сав газар нь 810 мянган квадрат км орчим эзэлдэг байна. Уртаараа дэлхийд 12-т, Ази тивдээ 6 дугаарт ордог байна.

Төвөдийн Тангла нуруунаас эхээ авдаг бөгөөд Төвөдөд “За Чу”- (түвд རྫ་ཆུ་) , хятадууд Ланцанзян (澜沧江) гэж нэрлэдэг байна. Меконг мөрөн Зүүн Өмнөд Азийн 6 орныг дайрч Өмнөд Хятадын тэнгист цутгадаг.

Үндсэндээ эх авдаг хэсэгтээ цас мөс, доошлоод борооны усаар тэжээгддэг мөрөн юм. Эх хэсэгтээ 1 сар орчим хөлддөг. Зун намар үерлэдэг. Усны түвшин 8-9 сард хамгийн дээд цэгтээ хүрдэг 4 сард доод цэгтээ хүрдэг байна.

Голын доод хэсгийг будаа тариалалтыг услахад ашигладаг. Меконг мөрөн 75 сая кВт эрчим хүч гаргах хүчин чадалтай боловч бүрэн ашиглагдаагүй иржээ. Меконг мөрөн дээр Хятадын болон Лаосын нутагт УЦС-ууд барьсан байдаг.

Лаосын нийслэл Вьентьян хот орчимд усны түвшин бага байх үед 700 км, түвшин нэмэгдэх үед 1600 км, Камбожийн нийслэл Пномпень хот орчим 350 км урт газар усан онгоцны тээвэр хийх боломжтой байдаг ажээ.

Камбожийн хөндий орчим Меконг мөрөн ихээхэн өргөн бөгөөд өндөр /21 м/ Кхон зэрэг олон хүрхрээ үүсэгдэг.

Меконг мөрний сав газрын гол нууранд гол төлөв “карп” төрлийн загас байдаг. Мөн голын дельфин, матар, усны шувуу элбэг байдаг байна.

Европын анхны системчилсэн хайгуулыг 1866-1886 оны хооронд Эрнест Дүдард де Лагрэ (Ernest Doudard de Lagrée) , Фрэнсис Гарнье (Francis Garnier) нараар удирдуулсан Францын Меконг экспедиц эхэлж, голын эхээс Юнань муж хүртэл явжээ. Тэдний гол дүгнэлт бол Меконг хэт олон хүрхрээ, хурдтай байсан нь усаар явахад /навигац/ ашиг тустай байсан юм. Төвөд дахь голын эхийг 1900 онд оросын аялагч Петр Кузьмич Козлов нээсэн гэдэг байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ган гачиг, олон арван усан цахилгаан станцууд Меконгын экосистемийг сүйтгэж байгаа гэж эрдэмтэн судлаачид үздэг.

Лаос дахь Вьентьян гэх мэт Меконг голын эрэг дээрх хот, суурин газрууд голыг бохирдуулдаг нь энгийн зүйл болоод байна. Усны бохирдол нь голын экологийн бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлдөг.

Дэлхий дээр байгаа 8.3 тэрбум тонн хуванцар материалын ихэнх нь далайд гардаг. Далай тэнгис дэх хуванцарны 90 хувийг тэндээс ердөө 10 гол урсдаг. Меконг бол тэдний нэг юм. Өсөн нэмэгдэж буй эрдэмтэд, ТББ, эрдэмтэд олон улсын хамтын нийгэмлэг болон Меконг голын комисс усан цахилгаан станцуудыг болиулахыг уриалж байна.

Тэд шинэ бүтээн байгуулалтыг нэн даруй зогсоож, нарны болон бусад төрлийн сэргээгдэх эрчим хүч рүү шилжихийг эрчимтэй уриалдаг байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Меконг мөрөн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Меконг мөрөн – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Зөвлөлтийн их нэвтэрхий толин дахь Mеконг мөрний тухай өгүүлэл, 3 дахь хэвлэлт 1969–1978 он