Түнхэн аймаг
Түнхэн аймаг | |||
---|---|---|---|
аймаг | |||
Орос: Тункинский район бур. Түнхэнэй аймаг |
|||
|
|||
Буриад дахь Түнхэн аймгийн байршил | |||
Улс | Орос | ||
Бүгд Найрамдах Улс | Буриад (БНБурУ) | ||
Аймаг | Түнхэн | ||
Сум | 14 сумтай | ||
Аймгийн төв | Хэрээн | ||
Газар нутаг | 11800 км² | ||
Хүн ам (2014 он) | 21,778 хүн[1] | ||
Нягт сийрэг | 1.8 хүн/км² | ||
1923 онд | үүсэн байгуулагдсан | ||
Цагийн бүс | ГЦ+8 | ||
Утасны дуг. | +7 30147 | ||
Цахим хуудас | admtnk.sdep.ru | ||
Хаяа залгаа газар, нутаг |
↑ Ах → Эрхүү ↓ Захаамин ← Хөвсгөл |
||
Замын урт | → 460 км (Улаан-Үд) ← 83 км (Монды) |
Түнхэн аймаг (Тункинский, Түнхэнэй) — Орос улс (ОХУ)-ын Буриад орон (БНБурУ)-ы аймаг.
12 мянган км² нутаг, 22 мянган хүнтэй. Засаг захиргааны төв — Хэрээн (5 мянга).
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Түнхэн аймаг 11800 км² (12-р том) газар нутагтай. Буриад орны өрнө өмнөд нутагт байдаг.
Хойд талын Түнхэний сарьдагаар Ах аймагтай хиллэнэ. Зүүн талаараа Эрхүү мужтай, урд талаараа Захаамин аймагтай Хангарулийн нуруугаар хиллэдэг. Улсын хил, сарьдаг уулсаар Монгол улс, түүний Хөвсгөл аймгаас тусгаарлагджээ.
Нутгийн өрнөд үзүүр, хил дээр Соёны нуруу болон Буриад орны хамгийн өндөр уул Мөнх сарьдаг (3491 м) байна.
Нутгийн умард хагаст Түнхэний хотгор байх бөгөөд Эрхүү гол хөндлөн урсана.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]1939 | 1959 | 1979 | 1999 | 2014 |
---|---|---|---|---|
22,900 | 25,500 | 26,100 | 25,700 | 21,778 |
Түнхэн аймаг 2014 онд 21,778 (12-р олон) оршин суугчтай байв.[1]
Буриад (61%), орос (37%), соёд (0.4%) ардууд байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Түнхэн аймаг 1927 оны 12 сарын 23-нд үүсэн байгуулагдсан.
1963 онд Ах аймагт нэгтгэгдээд, 1964 онд буцаад салж байгуулагдсан.[2]
Нутгийн хуваарь
[засварлах | кодоор засварлах]Түнхэн аймаг дотроо 14 сумын нутаг болж хуваагдана.
Нэгж | Оросоор | Тоо | Нутгийн нэр |
---|---|---|---|
сум | сельское поселение | 14 | Аршан | Галбай | Далахай | Жемчуг | Зун-Мурино | Кырен | Монды | Толтой | Торы | Тунка | Туран | Харбяты | Хойто-Гол | Хужиры |
Зураг
[засварлах | кодоор засварлах]Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Бурятия. Население на 1 января 2011-2014 годов.
- ↑ 2.0 2.1 "Численность населения Республики Бурятия в разрезе районов (погрешность 50 человек)". Archived from the original on 2016-03-05. Татаж авсан: 2020-05-13.