Jump to content

Зэд аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зэд
аймаг
Орос: Джидинский район
бур. Зэдын аймаг

Сүлд туг
Буриад дахь Зэд аймгийн байршил
Буриад дахь Зэд аймгийн байршил
Улс  Орос
Бүгд Найрамдах Улс  Буриад
Аймаг Зэд
Сум 22 сумтай
Аймгийн төв Шивээ
Газар нутаг 8600 км²
Хүн ам (2014) 26,045 хүн[1]
Нягт сийрэг 3 хүн/км²
1935 онд үүсэн байгуулагдсан
Цагийн бүс ГЦ+8
Утасны дуг. +7 30134
Цахим хуудас admdzd.sdep.ru
Хаяа залгаа
газар, нутаг
Захаамин
Хабаан
Сэлэнгэ
Хиагт
Сэлэнгэ
Замын урт 250 км ↗ Улаан-Үд

Зэд (Джидинский, Зэдын; монгол бичиг «жида» буюу «жад») — Орос Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын аймаг.

8.6 мянган км² нутаг, 26 мянган хүнтэй. Засаг захиргааны төв — 7 мянган хүнтэй Шивээ (Петропавловка).

Зэд аймаг 8600 км² (13-р том) газар нутагтай. Өөрийн орны өмнөд хязгаарт байдаг. Баруунаараа Захаамин, хойгуураа Хабаан, зүүнээрээ Сэлэнгэ, Хиагт аймагтай хиллэж, хилийн цаадах Монгол улсын Сэлэнгэ аймагтай хаяална.

Аймгийн нутгаар Зэд гол хөндлөн урсаж, нутгийн дорнод хязгаарт Сэлэнгэ мөрөнд цутгадаг.

Аймгийн хүн амын тоон цуваа[2]
1939 1959 1979 1999 2014
12,000 17,300 34,600 34,500 26,045

Зэд аймаг 2014 онд 26045 оршин суугчтай (8-р олон) байв.[1]

Орос (55%), буриад (42%), татар (1%) ардууд байна.

1935 оны 2 сарын 11-нд Сэлэнгэ аймгийг бутлахад Зэд аймаг үүсчээ.

1945 онд татан буугдаж, Торой? аймаг болон өөрчлөгдөв.

1960 онд Торой татан буугдаж Зэд аймаг дахин байгуулагдсан.

1963 онд Түнхэн аймгийг нэгтгээд 1964 онд буцаад салсан.[2]

1967 онд орос нэрийн аймак гэсэн үгийг район болгон сольсон.

Нутгийн хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Зэд аймаг дотроо 22 сумын нутаг болж хуваагдана.

Нэгж Оросоор Тоо Нутгийн нэр
сум сельское поселение 22 Алцаг | Армаг | Боргой | Боций | Булаг | Гэгээтэй | Дэрстэй |
Дээд Бургалтай | Дээд Ичээт | Дээд Торой | Доод Бургалтай |
Доод Ичээт | Доод Торой | Ёнхор | Зэд | Зэлтэр | Нарийн |
Оёор | Цагааннуур | Цагаатай | Шивээ (Петропавловка) | Янзагат
 Commons: Dzhidinsky District – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1.0 1.1 Бурятия. Население на 1 января 2011-2014 годов.
  2. 2.0 2.1 "Численность населения Республики Бурятия в разрезе районов (погрешность 50 человек)". Archived from the original on 2016-03-05. Татаж авсан: 2015-06-02.