Бүгд Найрамдах Алтай Улс
Оросын холбооны наян гурван махбодын нэг, харъяат орон
Бүгд Найрамдах Алтай Улс
Алтай Республика Республика Алтай
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
Бүгд Найрамдах Алтай Улс (Орос: Республика Алтай, алт. Алтай Республика) — Оросын Холбооны Улсын холбооны байгууламж болоод Бүгд Найрамдах Улс. Сибирийн холбооны тойрог болон Баруун Сибирийн эдийн засгийн бүст багтана. Нийслэл - Горно-Алтайск («уулын алтай»).
Алтайн дэвсгэр нутгийн талбай - 92,600 км2[1], 2010 оны тооллогоорх хүн ам - 206,168[2]. Оросын доторх Оросын Бүгд Найрамдах Улсаас хамгийн цөөн ард иргэдтэй нь аж. Угсаатны бүтцээр 56.6% нь Оросууд, 34.5% (69,963) нь Алтайчууд юм.[3] Орос хэлнээс гадна Алтай хэл албан ёсоор хэрэглэгдэнэ.
Түүх
Манай эриний өмнөх үеэс нүүдлийн соёл иргэншил цэцэглэж, Базылык, Катанга зэрэг олон курган (туурь) бий.
Хүн ам
Хүн амын 60% нь орос, 30% нь алтай үндэстэн болно. 13-р зуунд Чингис хааны үндэслэсэн Их Монгол Улсын харьяанд оржээ. Судлаач Г.Потанин “Оросын түүхийн материалууд” бүтээлдээ 18 дугаар зууны эхний оросын газрын зургуудад Уулын Алтайн нутаг дэвсгэрийг “Ойрад Монголын Галданцэрэнгийн нутаг” гэж тодорхойлсон байдаг тухай тэмдэглэсэн байдаг. Энэ бол санамсаргүй хэрэг биш юм. 20 дугаар зууны эхээр Алтайчуудын дунд их яригддаг байсан Ойрад хан буцаж ирэх тухай домгийн баатар нь Галданцэрэн гэдэг бодит хүн билээ. Түүний дүүг Лувсан Шоно гэдэг байсан бөгөөд алтайчуудын аман зохиолд домогт Шуну баатар хэмээн орсон юм. Ойрад-Алтайчуудын том байсан цаг үе нь Ойрадын хаант улстай холбоотой байсан байна. Тийм ч учраас үлгэр домог, туулийн ертөнцөд нь энэ бүхэн хадгалагдан үлдсэн байна.1700-аад оноос оросууд тус бүс нутагт ирж, алтайчууд аажмаар нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү шилжсэн байна. 20-р зууны эхэнд Оросын эрхшээлээс ангижрахын төлөө шашны зүтгэлтнүүд тэмцэж, ард түмний дэмжлэгийг хүлээсэн боловч дарагджээ. 1917 оны Октябрийн хувьсгалын үед алтайчууд зохион байгуулалттайгаар 1922 он хүртэл большевикуудтай тэмцэлдсэн аж.
1922 онд одоогийн Алтайн БНУ-ын нутаг дэвсгэр дээр Улала нийслэлтэй Ойрадын автономит муж байгуулагдсан байдаг. 1932 оны Ойродын автономит муж гэж өөрчлөн нэрлэсэн байна. Ойрадыг Ойрод болгож өөрчилсэн хэрэг. Ганц үсгийн төдий шалихгүй өөрчлөлт. Гэвч энд уугуул ард түмнийг өнгөрсөнөөс нь салгах гэсэн далд санаа явж байлаа. 2012 онд автономит мужийн 90 жилийн ойг тэмдэглэх үеэр энэхүү ойродын биш ойрадын гэж нэрлэгдэж байсан тухай нэг удаа ч дурссангүй. Бүгд л энэ баримтыг чимээгүйхэн тойрч өнгөрөхийг хичээж байлаа. 1948 онд түүхч Л.Потапов Горно-Алтайн автономит муж болж өөрчлөгдсөн бөгөөд Ойрод-Тура хотыг Горно-Алтайск гэж өөрчлөн нэрлэсэн байна. Хүний анхаарал татах гойд юмгүй газар орны нэр засаг захиргааны нэр томьёо болж хувирсан нь энэ юм. Уг нь бол Ойрад түмний нутаг юм.
1991 онд Бүгд Найрамдах Улсын статусыг олж, Горно-Алтайн Бүгд Найрамдах Улс гэгдэж байгаад мөн оны сүүлчээр ЗХУ задрахад ОХУ-ын бүрэлдэхүүний бүгд найрамдах улс болжээ.
Аж үйлдвэрийн гол салбарууд
Мал аж ахуй, мод боловсруулах үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, алт олборлолт. Мөн тус улсын усан болор өндөр үнэлэгддэг.
Газар зүй
- Мөн үзэх: Төв Ази
Алтайн БНУ нь Ази тивийн бараг төвд нь барагцаалвал Сибирийн тайга, Казахстаны тал, Монголын говь гурвын уулзвар нутаг юм. Нутгийн 25% ой модоор хучигдсан байдаг.
- Талбай: 92,600 км²
- Зах хаяа залгадаг газар орон:
- дотоодод: Кемерово муж (хойд талаараа), Бүгд Найрамдах Хакас Улс (зүүн хойд), Бүгд Найрамдах Тува Улс (зүүн), Алтайн хязгаар (баруун, баруун хойд).
- гадаадтай: зүүн урдуур Монгол Улс (Баян-Өлгий аймаг), урдуур БНХАУ (Шинжаан - Уйгурын өөртөө засах орон|ШУӨЗО-ы Алтай тойрог), урд болон баруун урдуур Казахстан (Дорнод муж)
- Хамгийн өндөр цэг: Белуха уул (4,506 м)
- Хойноос урагш хамгийн уртдаа: 360 км
- Зүүнээс баруунш хамгийн уртдаа: 380 км
Гол ус
Алтайн БНУ-ын өмнө биеийн уулсаас эх авдаг 20 мянга гаруй гол горхи умар зүгийг чиглэн урсдаг. Нутгийн томоохон хоёр гол нь Катунь (Орос: Катунь ; алтай. Кадын ; «Хатан»), Бия (алтай. Бий) хоёр юм. Энэ хоёр нийлж Сибирийн хамгийн урт мөрөн Обь үүсдэг. Нутгийн зүүн хойд талд байдаг нутагтаа хамгийн том, гүн Телес нуур (325 м гүн; орос. Телецкое озеро ; алтай. Алтын Кӧл ; «Алтан нуур») нь Бия голын эх юм.
Уул хөвч
Нутгийн дийлэнх хувь Алтайн нуруу буюу уулархаг нутагт хамаарна. 4000м гаруй өндөр уул нурууд, мөсөн гол, голын хавцал хөндий зонхилно. Газар хөдлөлтийн идэвхтэй бүст хамаардаг. Нутгийн өмнөд хэсэгт Сибирийн хамгийн өндөр цэг Белуха уул (4,506 м) байрлана. Орос - Монголын хилийн ойролцоо Укокийн тэгш өндөрлөг байна.
Засаг захиргааны хуваарь
Одоо цагт Бүгд Найрамдах Алтай Улсын нутаг дэвсгэр нь 1 хот (Орос: городской округ - «тойрог хот» эсвэл «хотын тойрог»), 10 аймаг (Орос: район ; өмнөд-алтай. аймак) бүгд 11 нэгж болон хуваагдаж байна. Арван аймаг ахин хуваагдаж 92 нэгж болно. Оросоор сельское поселение гэж бичдэг энэ зүйл ангийг Монголоор «сум» эсвэл «хөдөө нутаг» гэж орчуулж болох юм.
|
Зүүлт
