Хатан

Хатан (Монгол бичиг:Хатун) гэдэг нь Монгол хэлэнд хамгийн өндөр эрх мэдэлтэй эмэгтэйчүүдийг нэрлэдэг. Энэ нь язгууртан, сурвалжит, сүр жавхлант гэсэн утга санааг илэрхийлэх боловч үндсэн утга нь хүч чадал, хатуу чанга гэсэн утгатай мөн гоо сайхан, жавхаалаг байдал, уян хатан чанарыг илтгэдэг.