Алтай хэл
Алтай хэл Алтай тили | ||
---|---|---|
Дуудлага: | [Altai tili] | |
Яригддаг газар: | Оросын Холбооны Улсын Алтайн Бүгд Найрамдах Улс, Алтайн хязгаар | |
Нийт яригчид: | 67900 (2002 оны тооллого)[1][2] | |
Хэлний бүлэг: | Алтай[3] Түрэг Хойд Түрэг Алтай хэл | |
Бичгийн систем: | Кирилл | |
Албан ёсны статус | ||
Албан ёсны хэл байдаг газар: | Алтайн Бүгд Найрамдах Улс | |
Зохицуулдаг газар: | албан ёсны зохицуулалт байхгүй | |
Томьёолбор | ||
ISO 639-1: | байхгүй | |
ISO 639-2: | tut | |
ISO 639-3: | эсвэл: atv — Хойд Алтай | |
Тэмдэглэл: Энэ хуудсанд юникодоор олон улсын авиа зүйн цагаан толгойн үсэг, тэмдгүүд байж магадгүй. |
Алтай хэл (орос. Алтай тили, Altai tili) нь Түрэг хэлний бүлэгт хамаарах хэл юм. Тува хэл, Хакас хэл, Шор хэлнүүдийн хамт Зүүн Хойд хэлний аймагт багтана. Оросын Холбооны Улсын Алтайн Бүгд Найрамдах Улс, Алтайн хязгаарт амьдрах алтайчуудын ярилцдаг хэл болно. Алтай хэлний бичгийн дурсгал нь 19-р зууны сүүлийн хагасаас эхлэлтэй боловч 1928 онд латин үсэг хэрэглэх болж, зөв бичгийн дүрэм нь боловсорсон байна. Хожим 1938 оноос кирилл үсэг хэрэглэх болжээ. Орос хэлэнд хэрэглэгддэг 33 үсгээс гадна Ј、Ö、Ÿ、Ӱ үсгүүд бий.
Эгшиг[засварлах | кодоор засварлах]
Том үсэг | Жижиг үсэг | Латин ба кирилл үсгээр | |
---|---|---|---|
А | а | a | А |
Е | е | ä | Э |
О | о | o | О |
Ö | ö | ö | Ө |
У | у | u | У |
Ÿ | ÿ | ü | Ү |
Ы | ы | y | Ы |
И | и | i | И |
Алтай хэл нь үндсэн 8 эгшиг авиатай.
Урт эгшиг, хос эгшгийг тэмдэглэх зарчим нь монгол хэлтэй ижил.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Russian Census 2002. Распространенность владения языками (кроме русского)(Knowledge of languages other than Russian)
- ↑ Includes speakers who identify as Altay, Teleut, and Tuba.
- ↑ "[1] Ethnologue"