Горно-Алтайск

Хот
Горно-Алтайск
Орос: Горно-Алтайск
Туулу Алтай
Горно-Алтайск, 2006 он
Далбаа Сүлд
Далбаа
Далбаа
Сүлд
Сүлд
Холбооны тойрог Сибирь
Бүгд Найрамдах Улс Алтай
Хотын тойрог Горно-Алтайск
Тэргүүн Виктор Облогин
Байгуулагдсан 1830 он
Урьдын нэр Улала (1932 он хүртэл)
Ойрот-Тура (1948 он хүртэл)
Хот 1928 он
Нутаг дэвсгэр 91 км2
Хүн ам 56.933 оршин суугч
(Мэдээ: 14. 10-р сар 2010)[1]
Хүн амын нягтрал 626 хүн/км²
Далайн түвшнээс дээш 300 м
Цагийн бүс UTC+7
Утасны код (+7) 38822
Шуудангийн дугаар 649000–649007
ТХ-н улсын дугаар 04
ОКАТО 84 401
Цахим хуудас www.gornoaltaysk.ru
Газар зүйн байршил
Солбицол 51° 57′ У, 85° 58′ ДКоординат: 51° 57′ 0″ У, 85° 58′ 0″ З
Горно-Алтайск (Оросын Холбооны Улс)
Горно-Алтайск (Оросын Холбооны Улс)
ОХУ-ын газрын зураг дээрх байршил
Горно-Алтайск (Бүгд Найрамдах Алтай Улс)
Горно-Алтайск (Бүгд Найрамдах Алтай Улс)
Бүс нутаг дахь байршил
Оросын хотын жагсаалт

Горно-Алтайск (алт. Туулу Алтай; Орос: Горно-Алтайск, монголоор Уулын Алтай) нь Оросын Холбооны Улсын өөртөө засах Бүгд Найрамдах Алтай Улсын нийслэл хот юм. Энэхүү хот нь 64.505 оршин суугчтай (мэдээ: 2021 оны байдлаар). 1932 оноос өмнө -Улала, 1932-1948 онуудад - Ойрот-Тура гэж нэрлэдэг байсан.

Нэрний үүсэл[засварлах | кодоор засварлах]

19 дүгээр зууны эхэн үед түрэг гаралтай Телеут хэмээх үндэстэн сууршиж байжээ. Улалу голын эрэг дээр бий болсон суурин учраас ийм нэртэй болсон.

1824 онд Бийск хотоос анхны оросууд газар нутгаа тэлж ирээд суурьшсан байна. Алтайн шашны төлөөлөл буюу оросын үнэн алдартны шашны төлөөлөл суурьшихад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Шашны төлөөллийн араас орос худалдаачид ирж суурьшсан байна.

1922 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд автономит Ойрд бүс нутаг үүсэхэд Улала түүний төв болж сүүлд 1928 онд хотын статустай болжээ.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Уг хот нь Баруун Сибирийн өмнөд хэсэгт, Алтайн нурууны баруун хойд захад, Барнаул хотоос зүүн урагш 200 километрийн зайд оршдог. Энэ нь сибирийн хот Новосибирскээс Монголын хил хүртэлх зайн яг тал нь юм. Горно-Алтайск нь Хатан голын баруун цутгал болох Майма гол Хатан голд цутгах цутгалын дээхэн хөндийд оршдог. Цаг агаарын хувьд эх газрын уур амьсгал давамгайлна.

Горно-Алтайск нь Бүгд Найрамдах Алтай Улсын цорын ганц хот бөгөөд хүн амын нягтшил багатай тус улсын нийт хүн амын дөрөвний нэг орчим нь энд амьдардаг. Хотыг Майма районы нутаг дэвсгэр хүрээлэх хэдий ч бие даас районгүй хотын тойргийг бүрдүүлнэ.

Горно-Алтайск нь төмөр замтай холбогдоогүй, харин хотоос 100 км-ийн зайтай орших Бийск рүү төмөр замын тавих төсөл хийгдэж байгаа аж (2007 он). Хотоос баруун хойд зүгт орших Майма тосгонд хот хоорондын нислэг үйлдэх Горно-Алтайск нисэх буудал бий. Маймагаар дайран өнгөрөх холын тээврийн зам Р256 (Чуягийн холын зам) нь Алтайг Сибирьтэй болон Монголын баруун бүстэй холбоно.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Огноо Оршин суугч
1926 5.691
1939 24.045
1959 27.534
1970 34.413
1979 40.296
1989 46.436
2002 53.538
2010 56.933
2021 64.505

Тайлбар: Хүн амын тооллогын мэдээ

Шинжлэх ухаан ба боловсрол[засварлах | кодоор засварлах]

Горно-Алтайск Улсын Их Сургууль нь анх 1949 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр 2 жилийн сургалттай Горно-Алтайскийн Багшийн Дээд Сургууль нэртэйгээр байгуулагдаж байжээ. 1953 онд Багшийн дээд сургууль нь «Сурган Хүмүүжүүлэх Ухааны Дээд Сургууль» болж өргөжсөн байна.

1993 онд Горно-Алтайскийн сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургууль, Горно-Алтайскийн хөдөө аж ахуйн техникумын суурин дээр Горно-Алтайскийн Улсын Их сургуулийг байгуулсан байна.

Одоогоор 390 багш, 4000 оюутантай үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Горно-Алтайск – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Itogi Vserossijskoj perepisi naselenija 2010 goda. Tom 1. Čislennostʹ i razmeščenie naselenija (Ergebnisse der allrussischen Volkszählung 2010. Band 1. Anzahl und Verteilung der Bevölkerung). Tabellen 5, S. 12–209; 11, S. 312–979 (Download von der Website des Föderalen Dienstes für staatliche Statistik der Russischen Föderation)