Бүгд Найрамдах Карель Улс

Бүгд Найрамдах Карель Улс (Монгол)
Республика Карелия (Орос)
Karjalan tazavaldu (Карель)

сүлд далбаа


Төрийн дуулал: n/a
Нийслэл Петрозаводск
Байгуулагдсан 1956 оны 7 сарын 16
Ангилал
Холбооны тойрог
Эдийн засгийн бүс
БНУ
Баруун Хойд
Хойд
Код 10
Газар орон
Нутгийн хэмжээ
- ОХУ дахь дэс
172,400 км²
172400
Хүн ам зүй (2002 оны тооллого)
Хүн амын тоо
- ОХУ дахь дэс
- Нягтрал
- Хотын
- Хөдөөний
716,281 хүн
67
4.2 хүн / км²
75.0%
25.0%
Албан ёсны хэл орос
Засгийн газар (2008 оны 10 сарын байдлаар)
Төрийн тэргүүн Сергей Катанандов
Хууль тогтоох байгууллага Хууль тогтоох хурал
Үндсэн хууль Бүгд Найрамдах Карель Улсын Үндсэн хууль
Албан ёсны цахим сүлжээ
http://www.gov.karelia.ru/

Бүгд Найрамдах Карель Улс (Карелиар Karjalan Tazavaldu; Оросоор Республика Карелия) нь Оросын Холбооны Улсын Баруун Хойд Холбооны тойрогт хамаарах Бүгд Найрамдах Улс юм. Нийслэл Петрозаводск.

Газарзүй[засварлах | кодоор засварлах]

ОХУ-ын баруун хойд хэсэгт, Цагаан тэнгисийн баруун эрэгт оршино. Цагаан тэнгисийн эргийн шугамын урт нь 630км орчим.

Баруун талаараа Финландтай хиллэх бөгөөд ОХУ дотроо хойд талаараа Колийн хойг дахь Мурманск муж, зүүн өмнөд талаараа Архангельск муж, өмнөд талаараа Вологда муж, Ленинград мужтай хиллэнэ.

Гол, нуур[засварлах | кодоор засварлах]

27,000 орчим гол горхитой бөгөөд нуур цөөрмийн тоо 60,000-аар тоологдоно. Нутгийн баруун өмнөд хэсэгт байх Ладог нуур, зүүн өмнөд хэсэгт орших Онег нуур нь эзлэх талбайгаараа Европт 1, 2-т ордог.

Ашигт малтмал[засварлах | кодоор засварлах]

Төмрийн хүдэр, алмааз, ванадиум, молибден, алт, мөнгө, титан зэрэг ашигт малтмалын ордууд бий.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Хүн амын 73.6% нь орос, 10.0% нь карель үндэстэн. Мөн беларусь (7.0%), украйн (3.6%), фин (2.3%) зэрэг үндэстнүүд оршин сууна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

13-р зуунаас хойш тус улсын газар нутгийн зарим хэсэг Шведийн мэдэлд байсан ч 18-р зууны эхэнд гарсан умардын их дайн, түүнийг дуусгавар болгосон Ништадтын энхтайвны гэрээ (1721) ёсоор Оросын эзэмшилд шилжжээ.

1923 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Карель Улс үндэслэгдсэн. 1939 онд Зөвлөлт Холбоот Улсын арми Финландад цөмрөн орсны дараа 1940 онд тус улсын нутгийг оролцуулан Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Карель-Фин Улс байгуулагдсан аж. 1944 онд Финланд-ЗХУ-ын дайн зогсч, 1947 онд энхтайвны гэрээ байгуулснаар Финланд нь Карелийн бүс нутгийг ЗХУ-ын эзэмшил болохыг хүлээн зөвшөөрсөн байна. 1956 онд дахин анхны нэрээрээ нэрлэгдэж, улмаар ЗХУ задрахад 1991 оны 11 сарын 13-нд Бүгд Найрамдах Карель Улс гэгдэх болсон юм.

Улс төр[засварлах | кодоор засварлах]

Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд ерөнхийлөгч, парламент (1 танхим, 57 суудалтай)-ын сонгууль нь 4 жил тутам явагддаг.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Бүгд Найрамдах Карель Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан