Jump to content

Галданцэрэн хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Галданцэрэн хаан
Зүүнгар Улсын хунтайж
Хаанчлал1727-1745
Бүтэн нэрГалданцэрэн
ӨмнөхЦэвээнравдан
УдаахЦэвээндоржнамжил
ЭцэгЦэвээнравдан хунтайж
Хүүхэдхүү: Лхамдаржаа, Цэвээндоржнамжил, Цэвээндаш,
охин: Уламбаяр хатан, Битэй
ШүтлэгШарын шашин
УлсЗүүнгар
Ургийн овогЦорос

Галданцэрэн нь Цорос овогт Цэвээнравдангийн ахмад хүү болж 1693 онд төрсөн. Тэрээр 1727-1745 оны хооронд Зүүнгарын хаант улсыг удирдаж байсан агаад Манжийн түрэмгийлэлийн эсрэг тууштай тэмцэж байсан. 1731 онд халхад цөмрөн Манжийн цэрэгтэй Сүх алдах газарт тулалдан ухарч, 1732 онд 3 түмэн цэрэг авч Халхын зүг довтолон Эрдэнэ зуу хүртэл давшин, Хэрсэн чулууны тулалдаанд ялагдан ухарсан байдаг. 1739 онд Манжтай хилээ тогтоон гэрээ байгуулсан. 1745 онд Зүүнгарт тахал гарсны улмаас өвчин тусч өөд болсон.