Jump to content

Цэвээнравдан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цэвээнравдан
Хунтайж
Зүүнгарын хаант улсын хунтайж
Хаанчлал1697–1727
ӨмнөхГалдан бошигт хаан
ЗалгамжлагчГалданцэрэн хаан
Өнгөрсөн1727 (Загвар:Four digit)
ХүүхэдГалданцэрэн хаан, Лувсаншуну, Ботлог
Гэр бүлЦорос
ДинастиЗүүнгарын Хаант Улс
ЭцэгСэнгэ хунтайж

Цэвээнравдан нь Сэнгэ хунтайжийн хүү бөгөөд 1694 онд авга ах Галдан бошигтоос Зүүнгарын хаант улсын хаан ширээг булаан авч, Зоригт хунтайж цолтойгоор Зүүнгар Улсын эзэн болсон. 1717 онд Их Цэрэндондовт 6000 цэрэг өгч Төвөд рүү илгээн эзлэн авсан. Гэвч удалгүй 1720 онд Чин улсын цэрэгт ялагдан Төвөдийг алджээ. 1727 онд өвчнөөр нас барсан.

Цэвээнравдан хунтайж хоёр хатантай байсан.

Их хатан Гүнгэравдан нь хошуудын Гончиг Далай ханы охин.[1] Энэ хатнаас Галданцэрэн төрсөн.[1] Эцгийнхээ дараа Зүүнгарын хаан болсон.

Бага хатан нь торгуудын Аюук ханы охин Сэтэржав бөгөөд, Лувсаншуну, Шунудаваа гэх хоёр хөвүүн, нэг охин төрүүлсэн.[1] Цэвээнравданыг 1727 онд Сэтэржав хатан нь хордуулж егүүтгээд өөрөөс төрсөн хүү Лувсаншунуг Зүүнгарын хаан болгохоор хуйвалдсанд Галданцэрэн болон түүний талын ноёд Сэтэржавыг барьж, Шунудаваа болон охиных нь хамтаар цаазласан ч, Лувсаншуну нь харьяатаа дагуулан Ижил мөрний торгууд руу зугтсан.

  1. 1.0 1.1 1.2 Enkhsaruul, Lkhagvasuren. "Кичэнгэ. XVIII зууны Зүүнгарын 16 их отог (нэгэн манж айлтгалаар гол болгох нь). //Ойрад судлалын өгүүллүүд II (Гадаадад хэвлэгдсэн өгүүллүүдийн орчуулга, хөрвүүлэг) Bibliotheca Oiratica-107. Уб., 2021": 156–157. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)