Jump to content

Абакан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Абакан
Абакан
Бусад галиглал
 • ХакасАғбан, Абахан
Абакан дахь хөшөө
Абакан дахь хөшөө
Абакан далбаа
Абакан сүлд
Байршил: Абакан
Map
Абакан, Орос
Абакан
Абакан
Байршил: Абакан
Абакан, Хакас
Абакан
Абакан
Абакан (Хакас)
Солбицол: 53°43′N 91°28′E / 53.717°N 91.467°E / 53.717; 91.467Солбицол: 53°43′N 91°28′E / 53.717°N 91.467°E / 53.717; 91.467
Улс Орос
Холбооны субъектХакас[1]
Байгуулагдсан1675[2]
Одоогийн статус4 сарын 30, 1931[3]
Засаг захиргаа
  БиетДепутатуудын зөвлөл[4]
  Тэргүүн[4]Алексей Лемин[5]
Өндөр
245 м (804 фут)
Хүн ам
  Нийт165,214
  Тооцоо 
(2025)
184,284 (+11.5%)
  Байр109-д (2010 онд)
  Харьяалагдах нэгжАбакан хот[1]
  Нийслэл ньХакас[1][7]
  Нийслэл ньАбакан хот[1]
  Хотын тойрогАбакан хотын тойрог[8]
  Нийслэл ньАбакан хотын тойрог[8]
Цагийн бүсUTC+7 (Красноярскийн цаг Edit this on Wikidata[9])
Шуудангийн код[10]
655000–655012, 655014–655019, 655022, 655400, 655899, 655961, 655965, 655966
Залгах код(ууд)+7 3902
OKTMO ID95701000001
Баярын өдөр8 сарын хоёр дохиос сүүлчийн бямба гараг[11]
Вэб сайтабакан.рф

Абакан (орос. Абака́н; хак. Ағбан) — Орос улсын Бүгд Найрамдах Хакас Улсын 112.38 км² нутагтай, 184,284 хүн амтай (2025 он) нийслэл хот.

Энэ хот бол ОХУ-ын Бүгд Найрамдах Хакас Улсын улс төр, аж үйлдвэр, санхүү, шинжлэх ухаан, соёлын төв бөгөөд тус улсын хүн амын 35% орчим нь амьдардаг бөгөөд санхүү болон боловсрол, соёлын байгууллагууд байрладаг юм.

Абакан голын адаг орчим хүрэл зэвсгийн үеэс хойш суурингууд байсан гэж мэдэгдэж байна. Хүннү нарын чулуун цайз Самохвал уулын бэлд байв. МЭӨ I зуунд голын дээд хэсэгт 8 км зайд хүннү нарт олзлогдсон Хятадын цэргийн жанжин Ли Линд зориулж барьсан ордны балгас 1940 онд малтлагаар олдсон байна.

1675 онд Хакас дахь анхны Оросын цайз болох Абаканы цайз сууринг Сосновый арал дээр, Абакан голын Енисей мөрөнд цутгадаг хэсэгт байгуулжээ. Энэ нь ирээдүйн хотын нутаг дэвсгэр дээрх анхны томоохон цэрэг-инженерийн байгууламж байсан гэж түүхэн баримт бичигт тэмдэглэгдсэн байдаг.

Эртний Хакасын тосгон Ах-Тигей өндөрлөг дээр эрт дээр үеэс байрлаж байжээ. Оросууд ирснээр уг тосгоныг Усть-Абаканский гэж нэрлэжээ. Уугуул иргэд аажмаар нүүдэлчин амьдралаас суурин амьдрал руу шилжиж, газар тариалан эрхэлж, эргэн тойрны газраа хагалж, үр тариа тариалдаг болжээ. Улс өргөжиж эхэлсэн бөгөөд 1823 онд Оросын эзэнт гүрний газрын зураг дээр Усть-Абаканское тосгон гэж бүртгэгджээ.

1925 оны 5-р сарын 25-нд Зөвлөлт улс Сибирийн хязгаарыг байгуулах тухай зарлиг гарсан. Хакасын тойрог болгон хувиргаж, түүнд Аскиз, Боград, Таштип, Чарковский, Чебаковскийн дүүргүүдийг багтаасан байна. Ингээд Усть-Абаканское тосгон нь Хакасын тойргийн захиргааны төв болжээ. Тосгоныг Хакасск хот болгон нэрлэхийг оролдсон боловч албан ёсны шийдвэр гараагүй. Тухайн үеийн баримт бичигт тосгоныг Хакасск хот, Усть-Абаканское тосгон, Абакан өртөө гэж тэмдэглэсэн байдаг юм.

1930 оны 10-р сарын 20-нд Хакас тойргийг Баруун Сибирийн хязгаарын нэг хэсэг болох Хакасын өөртөө засах улс болгон өөрчилсөн. Усть-Абаканское тосгон нь бүсийн төв болж, 1931 оны 4-р сарын 30-нд Абакан хот болгон нэрээ өөрчилсөн. Хот болох энэ үед хүн ам нь 10,700 байжээ.

Баруун Сибирийн хязгаарыг өөрчлөн байгуулсны дараа 1934 оны 12-р сарын 7-нд Хакасын өөртөө засах улс нь Красноярскийн хязгаарын бүрэлдэхүүнд хэсэг болжээ.

1991 он хүртэл Абакан хот нь Красноярскийн хязгаарын нэг хэсэг болох Хакасын автономит мужийн засаг захиргааны төв байв. 1991 оны 7-р сард тус мужийг Оросын Бүгд найрамдах улс болгон өөрчилсний дараа Абакан хотыг Бүгд Найрамдах Хакас Улсын нийслэл статустай болгосон байна.

Газар нутгийн тодорхойлолт

[засварлах | кодоор засварлах]

Газар зүйн байрлал

[засварлах | кодоор засварлах]

Абакан хот газар зүйн хувьд Москвагаас дорно зүгт 4218 км, Красноярск хотоос өмнө зүгт 407 км, Кызыл хотоос 300 км зайд, Енисейд цутгах Абакан голын адагт байрладаг.

Абакан Хакас-Минусын хотгорын төв хэсэгт д.т.дээш 250 м өндөрт оршдог.

Абакан хот эх газрын эрс тэс уур амьсгалтай. Удаан үргэлжилдэг хатуу өвөлтэй. Олон жилийн дунджаар өвөл 1-р сард өдөр нь -14 °C сэрүүн, шөнө нь −23 °C хүйтэн, харин зун 7-р сард өдөр нь +26 °C халуун, шөнө нь +14 °C дулаан байдаг. Жилийн дундаж температур +1.5 °C, дундаж хур тунадас 328 мм.[13]

Хүн амын тоо
1926 1931 1959 1962 1970 1975 1982
3000 7688 56 416 63 000 90 136 118 000 140 000
1985 1987 1991 1992 1994 1995 1997
145 000 151 000 157 000 158 000 159 000 160 000 166 000
1998 1999 2002 2003 2005 2006 2008
167 000 169 000 165 197 165 200 164 700 164 000 163 200
2009 2010 2013 2014 2016 2017 2019
163 362 165 214 169 760 173 205 179 163 181 709 186 201
2020 2021 2025
186 797 184 769 184 284

Абакан хотын Дулааны цахилгаан станц (ДЦС) нь хотын хэрэглэгчдийг халуун ус болон үйлдвэрийн уураар хангадаг.

2015 оны 12-р сарын 21-нд Сибирийн хамгийн том нарны цахилгаан станц нээгдэв. Абаканы нарны цахилгаан станц нь 5.2 МВт эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь хотын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 1/30 хувийг хангадаг байна.

Абаканд анх нисэх отряд 1938 онд бий болсон. 1957 онд анхны иргэний Ми-1, Ми-4 нисдэг тэрэг нисэж эхэлсэн. 1970-аад онд нислэгийн зурвас болон нисэх онгоцны паркийг шинэчилж Красноярск, Новосибирск, Алматы, Ташкент хот руу нислэг үйлдэж өргөжсөн. Сүүлд Абаканаас Оросын нийслэл Москва хот руу тогтмол нислэг анх 1980 оны 12-р сарын 30-нд Ту-154 онгоцоор эхэлсэн. Одоогоор Абаканаас Москва (өдөр бүр), Санкт-Петербург, Норильск, Новосибирск, Екатеринбург, Красноярск (өдөр бүр), Сочи, Анталиа (Турк) руу 7 хоногт 1 удаа нислэг үйлдэж байна.

Абаканы цаг нь Красноярскийн цаг (UTC+8) гэж хэлэгдэх цагийн бүст хамаардаг.

 Commons: Abakan – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref54
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named gr
  3. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named XformRename
  4. 4.0 4.1 Charter of Abakan, Article 20
  5. "Абакан - Официальный портал | Алексей Викторович Лемин". Эх хувилбараас архивласан: 2022-04-06. Татаж авсан: 2023-12-30.
  6. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named 2010Census
  7. Munro 1995, х. 2
  8. 8.0 8.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref741
  9. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
  10. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)
  11. Абакан улсын дүрэм, 7-р зүйл
  12. Republic of Khakassia Territorial Branch of the Federal State Statistics Service. Численность населения на начало года (Memento 15. Тавдугаар сар 2014 цахим архивт) Архивлагдсан Тавдугаар сар 15, 2014 at the Wayback Machine (Орос хэлээр)
  13. "Weatherbase: Historical Weather for Abakan, Russia". Weatherbase. 2011. Эх хувилбараас архивласан: 2018-12-24. Татаж авсан: 2012-08-14. Retrieved on November 24, 2011.