Нева мөрөн

Нева мөрөн
Нева мөрөн, Санкт-Петербург хотод
Нева мөрний сав газрын зураг
Эх Ладога нуур 59°57′10″N 31°02′10″E / 59.95278°N 31.03611°E / 59.95278; 31.03611
Адаг Каспийн тэнгис 59°57′50″N 30°13′20″E / 59.96389°N 30.22222°E / 59.96389; 30.22222Солбицол: 59°57′50″N 30°13′20″E / 59.96389°N 30.22222°E / 59.96389; 30.22222
Усаа цуглуулдаг орнууд Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Оросын Холбооны Улс
Байршил Умард Европ
Урт 74 км[1]
Эхийн өндөр 4 м, Балтын тэнгисийн усны түвшнээс дээр (Кронштадтын түвшин)
Адгийн өндөр 0 м Балтын тэнгисийн усны түвшин (Кронштадтын түвшин)
Өндрийн ялгаа 4 м
Урсац 2500 м³/с (дунджаар)
Ус цуглуулах талбай 281.000 км²[1]
Голын систем Нева мөрөн
Зүүн цутгалууд Мойка гол
Лев Лагорио. "Нева мөрний сартай шөнө". 1898 он

Нева мөрөн (орос. Нева́) нь Ладога нуураас эх авч, Оросын Холбооны Улсын баруун хойд хэсгээр, Ленинград мужийн баруун хэсэг болон Санкт-Петербург хотын нутгаар урсаж, Финийн буланд цутгадаг гол юм. Харьцангуй богинохон боловч урсацын хэмжээгээрээ Европ тивд Ижил мөрөн болон Дунай мөрний дараа 3-т орох том гол болно.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Нева мөрний урт нь 74 км[2]. Түүний 28 км нь Санкт-Петербург, үлдсэн хэсэг нь Ленинград мужийн нутагт харьяалагдана. Ладога нуурын баруун өмнөөс эх авч баруун урагш урсан Тосна голын цутгалын орчимд хамгийн өмнөд цэгтээ хүрээд баруун хойш эргэж урссаар, Финийн буланд цутгана. Дундаж өргөн нь 400-600 м, хамгийн өргөн хэсгээрээ 1200 м-т хүрдэг. Далайн түвшнээс дээш дунджаар 8-11 метр өргөгдсөн нам дор газраар урсах бөгөөд хамгийн өндөр цэгтээ 24 метр л байдаг. Нева мөрний ай савд Ладога нуураас гадна Онега нуур (Европын хамгийн том 2 нуур), Баруун хойд Орос болон өмнөд Финландын томоохон газар нутаг хамаарна.

Невагийн дельт[засварлах | кодоор засварлах]

Нева мөрөн

Нева мөрний адаг нь дельт үүсгэсэн байдаг бөгөөд байгалийн салаанууд болон хүний гараар бүтсэн сувгуудаар хашигдсан арлууд нь Санкт-Петербург хотын түүхэн хэсэг билээ. Томоохон салаануудыг нь дурьдвал:

Сувгууд, горхиуд:

Арлууд:

Нева мөрөн, 1753.

Түүхэн үйл явдлууд[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Нева мөрөн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Оросын Холбооны Улсын Ус Зүйн Лавлах – Река НЕВА
  2. Neva River. Saint-Petersburg.com. 2009 оны 6 сарын 27-д хандсан.