Григорий Распутин

G. Rasputin.JPG

Григорий Ефимович Распутин (1869 оны нэгдүгээр сарын 211916 оны арванхоёрдугаар сарын 30) нь Оросын тариачин, далдын ид шидэт байсан бөгөөд сүр алдарт Романовын гэр бүл, сүүлчийн эзэн хаан II Николайн ойрын зөвлөх нь байв. Тэрээр өөрийгөө хар домын хүчтэн гэж итгэдэг байсан ба тариачин байхдаа удамшлын гемофил (цус тогтохгүй байх) гэх хүнд өвчинтэй хааны ганц хүү Алексей Николаевичийн домч анагаагчаар хааны ордонд ирж амьдарч байсан байдаг байна. Николай хааны итгэлийг олсон Распутинийг улс орныг хамрах буруутай хэд хэдэн шийдвэрийг гаргахад нөлөөлж байсан хэмээн түүхэнд сөрөг байдлаар тэмдэглэн үлдсэн байдаг. Түүний олон бусармаг мэт харагдах үйлдлийг зогсоохын тулд язгууртан ноёд удаа дараа хөнөөхийг завдаж эцэст нь хуучнаар Петроград дахь Нева мөрөнд живүүлж хөнөөсөн гэдэг.


Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Григорий Распутин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан